Khanbogd Development Solutions NGO
Хөгжлийн Шийдэл ТББ-ын Ханбогд салбар
25/08/2025
📣📣📣 АЖЛЫН БАЙРНЫ ЗАР 📣📣📣
Хөгжлийн Шийдэл ТББ нь Өмнөговь аймаг, Ханбогд сумд “Гурван талт зөвлөлийн нарийн бичиг, бизнесийн туслах зөвлөх”-ийн ажлын байранд таныг урьж байна.
Ажлын байрны нэр: Гурван талт зөвлөлийн нарийн бичиг, бизнесийн туслах зөвлөх
Байршил: Өмнөговь аймаг, Ханбогд сум
ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ:
✅Олон талуудын оролцоотой хурал, уулзалтуудыг зохион байгуулахтай холбоотой талуудын хоорондын харилцаа холбоог зохицуулах,
✅ Хурал, уулзалтын тэмдэглэл, талууд хоорондын харилцааны бичиг баримтуудыг бүрдүүлэх, архивлах, ажлын төлөвлөлтүүдийг хөтлөх
✅ Төслийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх,
✅ Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх,
✅ Засаглал, үйл ажиллагааг ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх (мэдээ мэдээлэл, аудит)
✅ Сайн туршлагаа бусадтай хуваалцаж сумын тогтвортой хөгжлийн зорилтод хувь нэмэр оруулах,
Дээрх ажил үүргүүдээр зөвхөн хязгаардагдахгүй.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
✅ Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх,
✅ Уян хатан, дасан зохицох чадвартай байх,
✅ Багаар ажиллах чадвартай байх,
✅ Төслийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх чадвартай байх,
✅ Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвартай байх,
✅ MS хэрэглээний программ дээр ажиллах бүрэн чадвартай байх,
✅ Англи, Монгол хэл дээр аман болон бичгийн харилцааны ур чадвартай байх,
✅ Хөгжлийн Шийдэл ТББ-ын бусад үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох
Бүрдүүлэх материал:
• Товч намтар /CV/
• Мэргэжлийн дипломын хуулбар
Ажилд орохыг хүсэгчийн материалыг 2025 оны 08-р сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд [email protected] хаягаар хүлээн авна. Зөвхөн анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчдыг ажлын ярилцлагад урьх болно. Асууж тодруулах зүйл байвал 9420-9119 утсаар лавлаж болно.
30/05/2025
26/05/2025
🇧🇪БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН БРЮССЕЛЬ, ХБНГУ-ЫН ФРАЙБУРГ ХОТУУДАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, B2B АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ААН-ҮҮДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА
🇧🇪БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН БРЮССЕЛЬ, ХБНГУ-ЫН ФРАЙБУРГ ХОТУУДАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, B2B АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ААН-ҮҮДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА
💡Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ хамтран 2025 оны 6 дугаар сарын 28-нд Бельгийн Брюссель хотноо “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг зохион байгуулах гэж байна.
👀Энэхүү наадмын хүрээнд Бельги улсын Брюссель хотын “Bois de la Cambre цэцэрлэгт хүрээлэн”- 2025 оны 6 дугаар сарын 28-наас 6 дугаар 29-ний хооронд МҮХАҮТ-тай хамтран үзэсгэлэн худалдаа, B2B уулзалтууд зохион байгуулна. Мөн үргэлжлүүлэн Парис, Фрайбург хотуудаар үзэсгэлэн худалдаа, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.
📌Арга хэмжээний зорилго:
Монголын бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчлах
Экспорт, хамтын ажиллагааг хөгжүүлэх
Технологи, инновацийн туршлага судлах
Хилийн чанад дахь монголчуудын нэгдлийг бэхжүүлэх
✅ Дараах чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН-үүдийг оролцохыг урьж байна:
Ноос, ноолуур, арьс шир
Хүнсний бүтээгдэхүүн
Байгальд ээлтэй үйлдвэрлэл, гар урлал
Гоо сайхан, ахуйн хэрэглээ зэрэг
Жич: Гааль, хорио цээр, экспортын гэрчилгээ, сертификат бүхий бүтээгдэхүүнтэй бол оролцооны давуу тал болно.
📍 Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах газар:
Брюссель хот “Bois de la Cambre цэцэрлэгт хүрээлэн”
Фрайбург хот “Монголын соёл, аялал жуулчлал, мэдээлэл, худалдааны төв”
📍 Бизнес уулзалт, туршлага судлах арга хэмжээ байгуулагдах газар:
Брюссель хот “Bois de la Cambre цэцэрлэгт хүрээлэн”-д Европын Холбооны улсуудад суугаа худалдааны төлөөлөгч, холбогдох албаны хүмүүстэй B2B уулзалт,
🎨Парис хотын Ferme de Gally гар урлалын болон хүнсний боловсруулалтын үйл ажиллагаатай танилцах, Fragonard Perfume- үнэртэнгийн үзэсгэлэн үзэж туршлага судлах, Les Teintures de France – Нэхэх, сүлжих будах, өнгөлөх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах.
📆 Бүртгэлийн хугацаа: 2025.05.29
🔗 Бүртгэх холбоос:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnwTpIzldidt53CtvTl8SzjltI6IVsNK0V0RlZUBMc99Dwtg/viewform
☎️ Холбоо барих: 77485555-1, 99025184
💰 Зардлын нөхцөл:
Оролцогч ААН-үүд нислэгийн тийз, зочид буудал, орчуулга, зохион байгуулалтын хураамж, унаа хоол зэрэг 10,0-15,0 сая орчим төгрөг (урьдчилсан тооцоолол) зардлыг хариуцна.
👍Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах газар, павилион, сандал ширээ, зохион байгуулалтын зардлыг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”, “Хөгжлийн шийдэл ТББ” нар хариуцна.
👥 Зохион байгуулагч багийн хариуцах үүрэг:
Брюссель дэх үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулалт, павилион, бүтээгдэхүүн, самбар байршуулалт
Бизнес уулзалт, B2B хөтөлбөрүүдийг төлөвлөх, холбогдох гадаад түншүүдтэй харилцах
Оролцогчдын виз, баримт бичгийн бүрдүүлэлт, нислэг болон буудлын захиалгыг нэгдсэн байдлаар зохион байгуулах
Ложистикийн уялдаа, өдөр тутмын цагийн менежмент, орчуулга, танилцуулга, live support бүхий бэлтгэлийн уулзалт
‼️ Бүртгэл хязгаартай тул оролцох хүсэлтэй үйлдвэрлэгч та яаралтай бүртгүүлнэ үү!
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |