Informed
Дэлхийн шилдэг эмч профессоруудын илтгэл буюу хичээлү
#ЕрөнхийСайд эрх мэдлийнхээ хүрээнд арга хэмжээ авна гэсэн, яах уу? Айх уу???
Улсын эмнэлгийн цалин бага, иргэд нь дээрэлхүү хүндлэлгүй харьцдаг, ачаалал их, гэр бүлдээ зарцуулах цаг нь ч, мөнгө нь ч надад хомс байдаг ч,
БИ
Ажлаасаа яарч явдаггүй, харин ажилдаа яаран эрт очдог. Мэддэг, чаддагаа хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн төлөө зориулах үнэнхүү хүсэл, хатуужил тэвчээр, чин сэтгэлтэй!!!
Бүх эмч, эмнэлгийн ажилчид яг ийм л байдаг!
Аййн гээч!
Эрүүл мэндийн бүх салбарт хийх, судлах, хөгжүүлэх АЖИЛ ЯМАРРР ИХ байнаа!!! Ард иргэдийн эрүүл мэндийн БОЛОВСРОЛ ЯМАРРР МУУ байнаа!!! Бидний анагаах ухааны ХӨГЖИЛ ЯМАРРР ЗОГСОНГИ байнаа!!!
ИЙМ АРЧААГҮЙ байхад бид улс төр ярьж ажлаа хийдэггүй, нам дагаж цалин гуйдаггүй юмаа!
Биднийг өөрсөд шигээ бүү сэтгэ, #ЕрөнхийСайд аа!
Өөрсдийнхөө бий болгосон ЭМ-ийн энэ өрөвдөлтэй тогтолцооныхоо төлөөс болгож, эмч ажилчдыг дарамтлах хэрэггүй ээ.
07/03/2021
🤩🤩🤩 Ээлжит шинэ дугаар маань орлоо 👉👉👉
Хичээлээ сонсоод, амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлээрэй 😇, бас нийт эмч охид, бүсгүйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе! 💃🥰
📖 Антибиотик – Цуврал хичээлийн Дугаар №3
“Антибиотикийн гаж нөлөө ба хордлого”
- Антибиотикийн гаж нөлөө (харшлын урвал, суулгалт, QT интервал уртсах)
- Варфарин ба антибиотикийн харилцан үйлчлэл
- Ванкомицин ба аминогликозидын тунг сийвэнгийн эмийн түвшингээс хамаарч тохируулах нь
________________________________________________________
Эх сурвалж: Strong Medicine, Stanford Их Сургуулийн дэд проф. Eric Strong
Антибиотикийн гаж нөлөө ба хордлого Антибиотик – Цуврал хичээлийн дугаар №3“Антибиотикийн гаж нөлөө ба хордлого”- Антибиотикийн гаж нөлөө (харшлын урвал, суулгалт, QT интервал уртсах)- Варфарин...
27/02/2021
🤩🤩🤩 Шинэ дугаар !!!
"Антибиотик" - Цуврал хичээл. Дугаар №2 -- "Нийтлэг тохиолдох нянгийн шалтгаант халдварын үүсгэгчид"
👉 Хичээлийн агуулга:
- Хэвийн флор буюу хэвийн бичил биетний үүрэг
- Антибиотик яаралтай сонгохдоо, бактериологийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр халдвар үүсгэгчийг урьдчилан таамаглах
- ШДЗХ-ын үеийн шээсний шинжилгээний онцлог
- Цусны бактериологийн шинжилгээниий "хуурамч эерэг" хариуг ялган таних
😇 SUBSCRIBE хийж, дараагийн дугааруудаа алгасалгүй үзээрэй!
Нийтлэг тохиолдох нянгийн шалтгаант халдварын үүсгэгчид Stanford Их Сургуулийн дэд профессор Eric Strong-ийн "Антибиотик" - Цуврал хичээл. Дугаар №2 -- "Нийтлэг тохиолдох нянгийн шалтгаант халдварын үүсгэгчид"Хичэ...
30/01/2021
🤔🤔🤔 Хүүхдийн цээжний рентген зургийг уншихад танд эргэлзээ төрж байв уу?
Тэгвэл,
🎓 Харвардын Анагаах Ухааны Сургуулийн дэргэдэх Бостоны Хүүхдийн Эмнэлгийн Дүрс Оношилгооны тэнхмийн эмч George Taylor-ын:
- Хүүхдийн цээжний зураг насанд хүрсэн хүнийхээс ямар ялгаатай байдаг вэ?
- Хүүхдийн цээжний зургийг системтэйгээр уншиж дүгнэх тухай хичээлийг та бүхэндээ хүргэж байна.
Хүүхдийн цээжний рентген зураг унших 🤔🤔🤔 Хүүхдийн цээжний рентген зургийг уншихад танд эргэлзээ төрж байв уу? Тэгвэл, 🎓 Харвардын Анагаах Ухааны Сургуулийн дэргэдэх Бостоны Хүүхдийн Эмнэлг...
30/01/2021
📌 Дин дин!
Сүүлийн үед болж буй үйл явдлуудтай холбоотой энэ 7 хоногт оруулах байсан мэдээллийн сэдвээ өөрчиллөө!
👩⚕️🧑⚕️ Ажил мэргэжилдээ алдаа гаргасан эмчийн сэтгэлзүй ямар байдаг вэ?, алдаа гаргасан үедээ өөрийгөө хэрхэн удирдах вэ?, алдаагаа хүлээн зөвшөөрч үйлчлүүлэгч ба түүний ар гэрийнхэнд хэрхэн тайлбарлаж, ярилцах вэ?
🤗 Харвадын Анагаах Ухааны Сургуулийн профессор Dr. Robert Truog-н 30 жил өнгөрсөн ч үргэлж дотроо тээж явдаг, бусадтай хуваалцахад амаргүй түүхээ хуваалцсаныг сонсоорой!
📌 Dr. Robert Truog: "Алдаа гаргалаа гээд тэр эмч муу эмч гэсэн үг биш" ...
Эмчийн алдаа ба эмчийн сэтгэл зүй | Dr. Unaganshagai Ажил мэргэжилдээ алдаа гаргасан эмчийн сэтгэлзүй ямар байдаг вэ?, алдаа гаргасан үедээ өөрийгөө хэрхэн удирдах вэ?, алдаагаа хүлээн зөвшөөрч өвчтөн ба түүний...
Click here to claim your Sponsored Listing.