Auto impex

Auto impex

Share

Авто машины худалдаа, зөвлөгөө

19/01/2021

Coнирхолтой баримт #12

Дэлхийн хамгийн хүнд лимузин 50,000 фунт жинтэй. Энэ нь 3 зоогийн газар 1 баартай 40 хүртэлх хүнийг зөөвөрлөх багтаамжтай байдаг байна.🤩🤩🤩🤩

19/01/2021

Сонирхолтой баримт #11

Rolls Royce-ийн үйлдвэрлэж байсан машины 75 хувь нь одоог хүртэл зам дээр давхисаар байгаа ажээ.

08/01/2021

Сонирхолтой баримт #10

Машинаа аюулгүй зогсоох 7 алхам:

1. Таны машины тормоз автомат уу, стандарт уу?

Та машинаа ямар төрлийн тормозтойг сайн мэдэж байх нь зүйтэй. Өнөө үед автомат тормозны системтэй (АВS) машин олон болжээ. Автомат болон стандарт тормозны үйлдэл харилцан адилгүй байдаг. Автомат тормоз дээр хөлөө тавиад нэгэн жигд гишгэхэд тормоз автоматаар тохируулагддаг. Харин стандарт тормозыг хурдаа сааруулахын тулд хөлөө олон дахин авч тавин гишгэж тохируулах хэрэгтэй байдаг.

2. Тоормос ажиллагаагүй болсон эсэхийг баттай мэд

Эхлээд тормозон дээрээ зөөлөн гишгэ. Хэрэв ямар нэгэн хариу үйлдэл мэдрэгдэхгүй бол хүчтэй гишгээд үз. Хөлний дор даралт мэдрэгдэж гишгэхэд хатуу байвал тормоз ажиллагаагүй болжээ гэсэн үг.

3. Хаазнаасаа хөлөө ав.

Машинаа зогсоохын тулд мэдээж эхлээд хурдаа багасгах хэрэгтэй. Тиймээс хаазнаасаа хөлөө аль болох хурдан ав.

4. Машинаа хамгийн тохиромжтой зүгт чиглүүл.

Хүн харж байгаа зүг рүүгээ бие нь ч мөн ханддаг. Өөрөөр хэлбэл та сандарсан үедээ зөв чиг уруу биш харин мөргөчихгүй юмсан гэсэн зүйл дээрээ хараагаа төвлөрүүлснээс болж жолоодлогоо ч алдана. Тиймээс аль болох тайван байж хаашаа явах уу гэдгээ бодож, яг тэр зүг уруугаа анхаарлаа төвлөрүүлснээр жолоогоо ч мөн зөв зүгт хандуулж чадна.

5. Замаас гар.

Боломжтой бол замын хажуу уруу эсвэл шороотой газар уруу машинаа гарга. Явж байсан зам солигдоход машины хурд ч мөн саардаг.

6. Гар тормозоо тат.

Жолоодлогоо алдаж, тормоз ажиллагаагүй болсон үед гар тормоз буюу бидний хэлж заншсанаар кардан тус болж болох юм. Гэхдээ та эхлээд хурдаа багасгахгүй бол гар тормоз татсан ч машин тань шууд зогсохгүйг анхаар. Гэнэт гар тормоз татахад хүчтэй доргилт үүсч болзошгүй.

7. Эцсийн арга.

Тормоз ажиллахаа больчихлоо, гэтэл зогсохгүй л бол хүн амьтан эсвэл бусад машиныг дайрчих гээд байдаг. Тэгвэл энэ үед хэрэглэж болох эцсийн нэг арга бол хүмүүсээс хол өөр ямар нэгэн аюул багатай зүйлийг мөргөж зогсох юм.

Суудлын даруулгаа шалгахаа хэрхэвч мартаж болохгүй!!! Хамгийн боломжийн бай бол замын хашлага болон тусгаарлах зурвас. Эсвэл мод, гэрлийн шон, эзэнгүй машин ч байж болно. Ингэж зогсох нь тодорхой хэмжээний хохирол учруулах боловч бусад хүмүүсийг гэмтээхгүйн тулд хийж болох эцсийн алхам юм

08/01/2021

Сонирхолтой баримтууд #9

1995 онд Тоёота компани нь хайбрид машин үйлдвэрлэх санаагаа Токиогийн мотор шоунд анх олон нийтэд танилцуулсан ба дараа жилээс нь туршилтын ажлаа эхлүүлсэн. Приусын анхны NHW10 загвар 1997 оны 12-р сарын 10-нд худалдаанд гарсан.( prius' энэ үг нь Латинаар 'анхдагч' ' анхных' гэсэн болно )

Want your business to be the top-listed Autos & Automotive Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address

Улаанбаатар хот, сонгино хайрхан дүүрэг 32-р хороо авто худалдааны төв
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00