Pro Battery

Pro Battery

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Pro Battery, Automotive repair centre, Ulaanbaatar.

Photos from Pro Battery's post 16/09/2025

Заавал анхааруулах гэрлийг хүлээж, асуудал үүссэний дараа гэхгүйгээр урьдчилаад өөрийг нь шалгаад арга хэмжээ авч болно. Lexus RX450H 2013 Check Engine, Hybrid System Check гм элдэв гэрэл асаагүй OBD2 Scanner-р шалгаад юу ч гарахгүй гэхдээ Battery Energy Monitor дээр батерейны bar-ууд хэвийн бус тогтворгүй байгааг ажиглаад шалгуулахаар иржээ. Бүгдийг нь нарийвчлан шалгаж үзээд C хэсгээс муудаж буй 2 батерейг илрүүлж үлдсэн батерейтэй нь ижил чадалтай 2 батерейгаар нөхөж хүчин чадлыг нь баланслаж илүү их зардал гарахаас нь өмнө сэргийлж үр дүнтэйгээр зөв засварлав. Мөн maintenance буюу шаардлагатай арчилгаа цэвэрлэгээг хийж, сэнс хөргөлтийн хэсэг, тоос шороог нь цэвэрлэв. Дашрамд NP2.5 Module-н cell-үүд нь метал кейсэнд байрладаг буюу өмнөх PP хуванцар кейстэй NP2 загвараасаа илүү битүүмж сайтай тул батерейны электролитийн алдагдлаас үүдэлтэй зэс дамжуулагч дээрх химийн урвалаас болж исэлдэж бохирдохоос айлтгүй болж сайжирсан билээ. Энэхүү батерейны ашиглагдах хугацаа, нас бол 2с дээш жилийн тооцоолол, таамагтай. Илүү хяналттай байж 1 жил тутамд ахиад батерейны төлөвийг нь шалгуулж сервис арчилгааг нь хийгээд "эрүүл байлгаад" байвал илүү урт хугацаанд тогтвортой сайн ажилласаар байх боломжтой гэдгийг тайлбарлав. Солигдсон 2 Батерейтэй нийлээд Нарийвчилсан шалгалт, угсралт, оношилгоо, суурилуулалт, арчилгаа цэвэрлэгээ нийлээд нийт засварын зардал 450k болов.

04/09/2025

Ком Батерейнаас буюу 20-40 хүртэлх батерейнаас ердөө Нэг ширхэг батерей /модуль нэгж/ муу байхад P0A80, P0A7F, P0AA6...Block becomes weak гм кодыг өгөх боломжтой иймд нарийвчлан шалгуулж өөрийг нь аврах боломжтой эсэхийг тодорхойлж, боломжтой бол хэр зардал гарах вэ? гэдгийг нь тооцсоны дараагаар үнэхээр авралгүй зардал их бол ком батерей буюу бүгдийг нь солих нь зөв арга юм.

P0A80 - Replace Hybrid Battery Pack DTC батерейг багцаар нь соль гэсэн кодтой Prius 30-г юун түрүүнд өөрийг нь засварлах боломжтой эсэхийг нарийвчлан зөв тодорхойлж шалгасны үр дүнд хэрэглэгчийн сонголт, хүсэлтийн дагуу 2 хоёр муу буюу "үхсэн" батерейг сэлбэж үлдсэн бусад батерейг нь хамгийн сайн төлөвт хүргэж ижил чадалтай, сайн төлөвтэй задаргааны модиулаар сольж хүчин чадлыг нь баланслаж (муу 2 батерей нь сүүлд нэг газраас ширхгээр солиулсан 2 батерей нь болж таарсан) ашиглагдах нас State of Health төлөв эдэлгээ, нас нь нэмэгдэж, HV батерейнаас хамааралтай гүйцэтгэл - цэнэг хадгалах, ашиглагдах хугацаа сайжирч, бензин зарцуулалт багасах, бензин моторын амрах хугацаа нь уртсаж үр дүн нь "мэдэгдэхүйц" сайжирсан. Мөн жолоочид нь батерейны төлөв байдлынх нь мэдээллийг өгч нэмэлт арчилгаа, сервис хийх хугацаа зэрэг бас бус... зүйлийг тайлбарлаж өөрт нь туршлага мэдлэг зөв ойлголт өгөв.
SOC 70%-40% A/C on Headlight ON - 6 amp Discharge хяналттай ачаалал өгч тестлэж Др Приус Аппаар Lifespan баримжаалж, ерөнхийлж тодорхойлоход анх шалгасан хувь буюу 2 муу модиулийн нөлөөгөөр 27%-с -83% хүртэл сайжирсан буюу батерейны ажиллах чадвар 4 минутаас 15 минут хүртэл сайжирсан.
(Солих батерейтайгаа нийлээд оношилгоо, шалгах, Сервис үйлчилгээ, Цэвэрлэгээ, Угсралт гм... зардал ердөө 250k-Батерейны гаднах хайрцаг кейсыг ашиглах боломжгүй хуучин оролдсон нөхдүүд нь "хог" болгосон байсан бас олон зүйлс дутуу буюу Сэнсний урсгалыг хязгаарлах битүүмж хаалт гм чухал зүйлс, 8н болт 8н гайкнуудын ирзва, толгой нь алагдсан) тул шууд өөр кейсээр нөхөж сольсон-100k нийтдээ=350k) Энэ зардал бол зөвхөн энэ машинд гарсан зардал буюу 2 муу модиул энэ батерей багцад хэрхэн асуудал үүсгэж муугаар нөлөөлж P0A80 код шидсэнийг зөв засварлуулсны үр дүнд Батерейны насыг уртасгаж, үр ашигтай сайн ажиллаж мэдэгдэхүйц үр дүнд хүрснийг маш хямд зардлаар шийдсэнийг өгүүлсэн кейс түүх бөгөөд буюу машин болгоны батерейны төлөв, засварлах зардал өөр юм. Нийтдээ нурсан доройтсон нь тодорхой болсон батерейг комоор нь солихоос өөр аргагүй байдаг.

Want your business to be the top-listed Autos & Automotive Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address

Ulaanbaatar