SafeByte Solutions
Бид таньд мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой мэдээ мэдээллийн хүргэх болно.
07/09/2023
Украины СERT онц чухал дэд бүтэцтэй эрчим хүчний салбаруудад хийсэн кибер халдлагыг илрүүлсэн байна
Украины "Computer Emergency Response Team" (CERT-UA) 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр эрчим хүчний салбар руу чиглэсэн халдлагыг таслан зогсоосон бөгөөд тус газрын мэдээлснээр хортой код агуулсан “zip” файлыг тухайн салбарын цахим шуудангууд руу илгээсэн байна. Уг файлын дотор 3 ширхэг "JPG" өртгөлтэй файл болон "BAT" , “weblinks.cmd” гэсэн файлууд байсан бөгөөд "CMD" ажиллуулах үед вэб хуудаснууд нээгдэж "BAT" файлыг ажиллуулах бөгөөд мэдээлэл хулгайлах зорилготой байсныг илрүүлсэн байна. Уг халдлагын ард ОХУ-ын Хакерын бүлэг байгаа гэж (CERT-UA) мэдээллэсэн байна.
Эх сурвалж: Thehackernews.com
#МэдээллийнАюулгүйБайдал
#кибераюулгүйбайдал
28/07/2023
Group-IB гэх кибер аюулгүй байдлын шийдэл худалдаалдаг байгууллагын үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Илью Сачковыг эх орноосоо урвасан хэргээр буруутгаж гадаадын тусгай албанд мэдээлэл дамжуулсан хэргээр чанга дэглэмтэй хорих ангид 14 жил хорих ялыг ОХУ-ын шүүхийн байгууллага өгсөн байна. 2021 оны есдүгээр сараас хойш хоригдож байгаа Сачков 2011 онд гадаадын тагнуулын байгууллагад нууцын зэрэглэлтэй мэдээлэл өгсөн хэмээн буруутгаж ОХУ-ын нэр хүндэд хохирол учруулсан гэж прокурорын байгууллага нь үзжээ. Тухайн гадаад тагнуулаас төлбөр авсан эсэх тодорхойгүй байгаа бөгөөд өдгөө 37 настай тэрбээр шийдвэрийг давж заалдана гэж Bloomberg мэдэгдсэн байна. Сачковыг АНУ-ын кибер аюулгүй байдлын компаниудын мэдэгдээд байгаа “Fancy Bear” гэж нэрлэсэн ОХУ-ын тагнуулын албаны хакерын багийн талаар АНУ-ын засгийн газарт мэдээлэл өгсөн гэж зарласан байна. Эх сурвалж: bbc.com
#ОХУ #Мэдээлэл #Мэдээ #цахимаюулгүйбайдал #Халдлага
26/07/2023
“Microsoft” компани баруун Европын засгийн газрууд руу чиглэсэн Хятадын кибер халдлагыг зогсоосон байна
Хятадын төрийн зохион байгуулалттай кибер халдлагыг “Microsoft” компани таслан зогсоосон байна. Энэхүү нууц ажиллагааны зорилго нь баруун Европын засгийн газрын сүлжээнд нэвтрэх явдал байв. 2023 оны 5-р дугаар сарын 15-нд эхэлсэн кибер халдлагууд нь ойролцоогоор 25 аж ахуйн нэгж өртсөн байна. Уг халдлага нь мэдээлэл хулгайлах, нууц үгийн баталгаажуулалтад хандах зэргийг “Bling” болон “Cigril” гэсэн хоёр төрлийн хортой код ашиглан хийсэн бөгөөд уг хортой кодуудыг илрүүлэх үед илрүүлэлтээс мултрахын тулд файлуудыг шифрлэж, системийн санах ойн тусламжтай ажиллаж дээрх халдлагын хийдэг бөгөөд “Trojan” төрлийн хортой код юм. Уг халдлага нь сарын дараа буюу 2023 оны 6 дугаар сарын 16-нд нэгэн үйлчлүүлэгч цахим шуудангаар компьютер дээр нь гарсан хэвийн бус үйлдлийн талаар мэдээлсний дараа илрүүлсэн байна. Халдлагад хэр их цахим шуудан өртсөн талаар дурдагдаагүй бөгөөд Вашингтон пост сонинд мэдээлснээр халдлага үйлдэгчид хэд хэдэн нууцлал хамгаалалт муутай цахим шууданд нэвтрэн орсон байна.
Эх сурвалж: thehackernews.com #технологи #Мэдээ #Мэдээлэл #Халдлага
Click here to claim your Sponsored Listing.