MCS Group

MCS Group

Share

Эрхэм зорилго - Дэлхийн хөгжлийг Монголд

07/04/2026

📢 “MCS Internship 2026” хөтөлбөрт хамрагдах мэргэжлийн чиглэлүүдийг танилцуулж байна.

Хөтөлбөрт шалгарсан оюутнууд М-Си-Эс Группийн 14 компанид сонгосон мэргэжлээрээ цалинтай ажиллаж, практик туршлага хуримтлуулахын зэрэгцээ компанидаа үргэлжлүүлэн ажиллах санал авах ч боломжтой.

⏰ Бүртгэлийн хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал
🔗 Бүртгүүлэх холбоос: https://careers.mcs.mn/

27/03/2026

🌎 М-Си-Эс Группийн барилга, байгууламжууд аюулгүй ажиллагаанд нөлөөлөхгүй гэрэлтүүлгээ унтраан “Эх дэлхийн цаг”-т нэгдэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн гэрэл унтрааж, цахилгаан хэмнэх төдийгөөр хэмжигдэхгүй, эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал болохыг сануулдаг онцгой арга хэмжээ билээ.

🕯️ 60 минут гэрлээ унтрааж эх дэлхийн цагт нэгдэцгээе!

17/02/2026

ХИЙМОРЬ ДАЛЛАСАН ЖИЛ 🐎

Монгол хэмээх өнө холын түүхийг туурайн төвөргөөн дунд бичиж, дорнын он тоолол эргэсээр морин жил гал цахилуулан, хийморь даллан айсуй.

Асгасан шагай шиг адууныхаа дунд хийморийн дарцаг шиг дэрвэдэг монголчууд бид өөдөө дэвшихийн ерөөлтэй гал морин жилийг амны бэлгэ дүүрэн, ашдын утга төгөлдөр угтаж байна.

МОНГОЛ ТҮМЭН МИНЬ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

✨ Үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэгч М-Си-Эс Групп

Want your business to be the top-listed Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Our Story

М-Си-Эс Групп буюу “Mongolian Consulting Services” нь анх 1993 онд эрчим хүчний салбарт зөвлөгөө өгдөг багахан хэмжээний компани болон байгуулагдаж байсан бол өдгөө 9000 ажилтантай, бизнесийн долоон салбарт үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж, татвараар дамжуулан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулагч, баялаг бүтээгч 20 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний томоохон группийн нэг болоод байна.

Address


Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00