Creative Space
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Creative Space, Education Website, ХУД 20р хороо, Мишээл экспо, Little Venice Mongolia shopping mall, M2 tower 1009, Ulaanbaatar.
14/05/2026
“Өөрийгөө бусадтай битгий харьцуулаарай.
Хүн бүрийн бие өөр, амьдралын нөхцөл ч өөр. Зарим нь төрөлхийн туранхай, зарим нь амархан жин нэмдэг. Ялангуяа эмэгтэй хүний бие нас, төрөлт, стресс, сэтгэлзүйгээсээ маш их шалтгаалж өөрчлөгддөг.
Тиймээс иог, дасгал хөдөлгөөнийг зөвхөн гоё биетэй болохын төлөө гэж битгий бодоорой.
Иог бол өөрийгөө сонсож сурах, биеэ хайрлах, сэтгэлээ тайвшруулах цаг юм.
Ажил ихтэй, хүүхдээ харсан, ядарсан, стресстэй өдрүүдэд ч өөртөө багахан хугацаа гаргаж иог хийх нь биеэс илүү сэтгэлийг эмчилдэг.
Төгс байх шаардлага байхгүй. Уян хатан, туранхай байх ч албагүй. Зүгээр л өөрийгөө орхихгүй байх нь хамгийн чухал.
Өнөөдөр өөртөө анхаарч эхэлсэн тэр жижиг алхмууд чинь ирээдүйн эрүүл бие, тайван сэтгэл, илүү аз жаргалтай амьдралын үндэс болдог.
Иогийн хамгийн сайхан нь — бусадтай өрсөлдөхгүй, зөвхөн өөртэйгөө илүү ойртож сурдагт байдаг.”
#иог #бясалгал #
12/05/2026
🤍 ЖИРЭМСНИЙ ИОГ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Жирэмсний хугацаанд эмэгтэй хүний биед асар их өөрчлөлт явагддаг.
Тиймээс зөв хөдөлгөөн, зөв амьсгал, тайван сэтгэл маш чухал. 🌿
Жирэмсний иог нь:
✨ Нуруу, ташаа, бүсэлхийн өвдөлтийг багасгана
✨ Хаван бууруулж биеийг хөнгөн мэдрүүлнэ
✨ Амьсгалаа зөв удирдаж сургана
✨ Стресс, түгшүүрийг тайвшруулна
✨ Төрөлтөнд бие сэтгэлийг бэлдэнэ
✨ Ээж ба үрийн холбоог мэдрүүлнэ 🤍
Өөрийгөө болон бяцхан үрээ хайрлан
тайван, эрүүл жирэмслэлтийг хамтдаа бүтээцгээе. 🌸
👩⚕️ Багш: Б. Санаа
Эмч, мэргэжлийн иогийн багш
📍 Creative Space Mongolia
📞 88049410 | 99217428
Мягмар, Пүрэв гарагт 18:00-19:00
Төлбөр: 200.000
#ЖирэмсэнийИог #иог #ХанУулИог
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar