Mobinet Training & Test Center
MobiNet Training & Test Center- н албан ёсны мэдээлэл хүргэх хуудас
24/10/2013
ТАНЫ МЭДЛЭГТ
ИНТЕРНЕТ UPLOAD БОЛОН DOWNLOAD
Хэрэглэгчийн компьютерээс өгөгдлийг (дуу, бичлэг болон бусад файл) гадаад сүлжээгээр дамжуулан хэн нэгэн хүний компьютер рүү эсвэл ямар нэгэн website болон server рүү илгээхийг upload гэнэ.
Гадаад сүлжээгээр дамжуулан хэн нэгэн хүний компьютерээс эсвэл ямар нэгэн website болон server-с өгөгдлийг (дуу, бичлэг болон бусад файл) хэрэглэгч өөрийн компьютерт татаж авахыг download гэнэ. Веб сайт руу хандахад тухайн сайт дээр байгаа зураг, дүрс, текст зэргийг татаж аван дэлгэц дээр харуулдаг тул энэ нь download хийж байна гэсэн үг.
Хэрэглэгч аливаа интернэт хэрэглээ хийх бүрд download ба upload хоёрыг тодорхой хэмжээгээр ашигладаг. Аль нэг урсгал нь илүү ачааллагдсан бол хурд саатна.
ИНТЕРНЭТИЙН ХУРД
Интернэтийн хурдыг бит-ээр илэрхийлдэг ба латин жижиг “b” үсгээр тэмдэглэдэг. Харин өгөдөл буюу file-ийн хэмжээг байт-аар илэрхийлэх ба том “B” үсгээр тэмдэглэдэг. Бит болон Байтын харьцааг доорхи харьцуулалтаас харна уу.
o 8 b = 1 B - b – bit
o 1024 B = 1 KB - B – Byte
o 1024 KB = 1 MB - KB – Kilo Byte
o 1024 MB = 1 GB - MB – Mega Byte
o 1024 GB = 1 TB - GB – Giga Byte
TB-Tera Byte
Internet Explorer-р ямар нэгэн сайтаас файл татаж авахад (Download) хурд нь KB (Kilo Byte) – р дүрслэгдэн харагддаг. Үүнийг интернетийн хурдны утгаруу шилжүүлэх шаардлагатай. .
MobiNet-с 5Mbps хурдаар интернэт авдаг хэрэглэгчийн Download хийх боломжит дээд хурдыг тооцоолохдоо дээрхи хүснэгтийг ашиглавал.
5Mb = 5120KB, эндээс 8 bit = 1 Byte байдаг ба
5120KB:8 = 640Kbps буюу таний интернэтээс мэдээлэл татаж авах хамгийн дээд хурд бол 640Kbps байна. Ихэнх хүмүүс энэ тооцооллыг мэддэгүйгээс хурд хүрэхгүй байна гэсэн буруу ойлголттой байдаг.
3Mbps хурдаар авдаг бол 384 Kbps,
2Mbps хурдаар авдаг бол 256 Kbps,
Хэрвээ та Мобинет-н Booster үйлчилгээг хэрэглэвэл таны хурд сонгосон хурднаас хамаар Секүндэд авч чадах мэдээллийн хурдаа нэмэх боломжтой юм.
50Mbps хурдаар авдаг бол 6400 Kbps буюу ~6.4Mbps,
25Mbps хурдаар авдаг бол 3200 Kbps буюу ~3.2Mbps,
10Mbps хурдаар авдаг бол 1280 Kbps буюу ~1.3Mbps хэмжээний мэдээллийг нэг сэкүндэд авах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Ubiquiti Networks Inc-с Wireless ISP нарт зориулсан шинэ технологи шийдлуудээ танилцуулах гэж байна. Та бүхэн youtube-р шууд дамжуулж буй энэ арга хэмжээнд хамрагдах боломжтой юм байна.
http://www.youtube.com/watch?v=kQJ1KmJ4l_I
Ubiquiti Networks Revolution Announcement at WISPAPALOOZA 2013 - Live Webcast Join us live from Las Vegas to hear the latest announcements from Ubiquiti Networks.
Click here to claim your Sponsored Listing.