Micro World LLC
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Micro World LLC, Medical Lab, Хос даль цэнтр 7 давхар 703 тоот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Ulaanbaatar.
24/04/2026
Айл өрх, олон нийт болон боловсролын байгууллагын барилгын дотор орчны агаарын чанарыг хянах, хүн ам, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг агаар бохирдуулагч бодисын сөрөг нөлөөнөөс хамгаалах зорилготой Дотор орчны агаарын чанарын стандартыг (MNS:7106) Стандарт, хэмжил зүйн газраас баталлаа.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь 2026 оны 4 дүгээр сараас мөрдөгдөх уг стандартыг боловсруулах, батлуулах үйл явцад арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт нотолгоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.
Энэ хүрээнд хийсэн багц судалгааны үр дүн нь дотор орчны агаарын бохирдол нь хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл хэвээр байгааг харуулж байна. Цаашид НҮБ-ын Хүүхдийн Сан нь тус стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана.
--
Mongolia has officially approved its first Indoor Air Quality: General technical requirements (MNS:7106), aimed at monitoring and improving indoor air quality in households, public spaces, and educational facilities, and protecting children from indoor air pollutants.
UNICEF Mongolia supported the development and approval of this standard, effective from April 2026, by providing technical assistance and generating key evidence over the years.
Findings from multiple studies show that indoor air pollution remains a significant, yet preventable, health risk, particularly for children. UNICEF Mongolia will continue to support the implementation of the standard to help ensure safe and healthy environments for every child.
08/04/2026
🔬УР ЧАДВАРЫН СОРИЛ-2026 (I ЭЭЛЖ) ЗӨВЛӨН ТУСЛАХ ОНЛАЙН СУРГАЛТ
Ур чадварын сорилын (PT) сорьц хүргэгдэж эхэлсэнтэй холбогдуулан "Микро Ворлд" судалгаа шинжилгээний төв-өөс анхлан оролцогч болон шинэ шинжээчдэд зориулсан техникийн зөвлөх сургалтыг зохион байгуулна.
Сургалт нь сорилын гүйцэтгэлийн чанарыг баталгаажуулах, техникийн алдаанаас сэргийлэхэд чиглэгдэнэ.
📌 СУРГАЛТЫН АГУУЛГА:
Стандарт арга зүй: 2026 оны I ээлжийн сорилд ирсэн бичил биетний төрөл бүр дээр MNS ISO стандартыг мөрдөх техникийн зааварчилгаа.
Техникийн хяналт: Сорьц бэлтгэх, өсгөвөрлөх, ялган дүйх шатанд гардаг түгээмэл техникийн алдаанууд болон тэдгээрийг хянах аргууд.
Үр дүнгийн баталгаажуулалт: Сорьцын хариу зөрөх эрсдэлийг тооцох, биохимийн сорилуудыг зөв унших, үр дүнг эцсийн байдлаар баталгаажуулах зөвлөмж.
🗓️ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
Огноо: 2026 оны 4-р сарын 10
Формат: Онлайн (Төлбөр баталгаажсан оролцогчдод нэвтрэх холбоос илгээнэ)
🧪 ТЕХНИКИЙН ДЭМЖЛЭГ БА УРАМШУУЛАЛ:
🎁 Туршилтын иж бүрдэл: Оролцогч бүрт баталгаажуулах шинжилгээний багц (TSI, LIM, UREA, Citrate) тестүүдийг бэлэглэнэ.
📈 Багцын хөнгөлөлт: Хэрэв та 4-р сарын 13-нд эхлэх "Starter" эсвэл "Explorer" үндсэн сургалтад бүртгүүлж, төлбөрөө баталгаажуулсан бол энэхүү зөвлөх сургалтад тусгай хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрх нээгдэнэ.
(Жич: Хөнгөлөлт нь зөвхөн үндсэн сургалтын төлбөрөө урьдчилан гүйцэтгэсэн шинжээчдэд хамаарна)
💡 Санамж: Энэхүү сургалт нь ур чадварын сорилд чиглэсэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ тул оролцогчдод мэргэжлийн зааварчилгаа авсныг гэрчлэх "БАТЛАМЖ" олгоно.
📞 Бүртгэл, үнийн мэдээлэл тодруулах: Бөглөх форм руу орох https://forms.gle/Di6H2CLsWdsf5Mmm7
📧 И-мэйл: [email protected]
📍 Хаяг: ХУД, 3-р хороо, "Хос Даль" төв, 7-703
30/03/2026
🦠Нүдэнд үл үзэгдэх аюулыг нүдээр харах боломж: Glo Germ™ 🔬✨
🧼💦👏Таны гар үнэхээр цэвэрхэн угаагдсан уу? Ариутгал хийсэн гадаргуу дээр микроб үлдсэн болов уу?
Микро Ворлд ХХК нь Монголд анх удаа халдвар хамгааллын сургалтын инновацлаг шийдэл болох Glo Germ-ийг үйлдвэрлэж эхэллээ.
✅ Шинжлэх ухааны үндэслэл: 5 микроны хэмжээтэй (бактеритай ижил) флуоресцент хэсгүүдээр бохирдлыг загварчилна.
✅ Визуал хяналт: Хэт ягаан туяаны (UV) тусламжтайгаар дутуу угаасан хэсгийг тод гэрэлтүүлж харуулна.
✅ Бодит үр дүн: Гар угаах техник болон ариун ажиллагааг (Aseptic technique) төгс эзэмшихэд тусална.
📌 Glo Germ™-ийг хэн ашиглах вэ?
🏥 Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд
🍔 Хүнсний үйлдвэр, ресторан, хоолны газрууд
🏫 Сургууль, цэцэрлэг, боловсролын төвүүд
🧴 Гоо сайхны салон, үйлчилгээний газрууд
🏢 Оффис болон нийтийн эзэмшлийн байгууламжууд
🛡️ Халдвар хамгааллыг онол төдий бус, бодитоор мэдэрч, дадал болгоцгооё!
📩 Захиалга өгөх болон дэлгэрэнгүй мэдээллийг чатаар аваарай.
📞 Утас: 88988611
📍 Хаяг: ХУД, 3-р хороо, ХОС ДАЛЬ ЦЕНТР, 703 тоот.
#ХалдварХамгаалал #МонголдҮйлдвэрлэв #АриунАжиллагаа ЭрүүлМэнд HACCP ISO17025 Innovation Ulaanbaatar
16/01/2026
2026 ОНЫ ЭХНИЙ СУРГАЛТ: Лабораторийн сайн дадал ба био-аюулгүй ажиллагааны суурь сургалт (Starter)
Шат: Суурь судлаач
Хугацаа: 3 өдөр танхим + 2 өдөр цахим
Хэлбэр: Танхим + Онлайн
Тайлбар: Энэхүү сургалт нь лабораторийн сайн дадал, био-аюулгүй ажиллагааг эзэмшихэд зориулагдсан суурь түвшний сургалт юм. Сургалтаар шинжээчдийн мэдвэл зохих үндсэн дадлагуудыг суралцаж, аюулгүй ажиллагааны стандартыг дадлагаар туршина.
Нэмэлт: Бүртгэлийн холбоосоор орж түвшин тогтоох шалгалтын хуудсыг бөглөх. Ингэснээс сургалтын үед нэмэлт мэдлэг олгох, илүү дадлага хийх боломж бүрдэнэ.
Давуу тал:
Танхимд бодит дадлага хийх боломж
Онлайн сургалтаар оновчтой мэдлэгээ бататгах
Лабораторийн аюулгүй ажиллагааны үндсэн мэдлэг, чадвар эзэмших
Бүртгэл: https://extendedforms.io/form/a0d965d0-3dc8-4705-bdf9-22da37293c76/login
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Website
Address
Ulaanbaatar
17060