BUBU

BUBU

Share

СОЛОНГОС БАРАА ЗАХИАЛГА, ХУДАЛДАА

Photos from Aran&Boram 김아랑&김보람's post 12/06/2025
09/06/2025

Энэ долоо хоногийн уриа:

Амттайг идэх, хангалттай унтах, бага санаа зовох, их инээх, уурыг мартах, үл хүчлэх, бие сэтгэлээ сул тавих, гадны довтолгоонд үл автах, тайван байх.

Зовоодог, тух алдуулдаг, доош чангаадаг, түгшээдэг, айлгадаг бүх асуудалд баяртай гэж хэлье…

Инээмсэглэл илгээв.😊

#Аги

03/06/2025

Өдөр хоногийг хий өнгөрүүлэхгүй, урсгалаар хоног тоолж амьдрахгүй гэсэндээ толгой нуруу, гар хөлөө бүгдийг хөдөлгөн өчүүхэн зүйлээс ч амьдралын агуулгаа нэмэж болдгийг ухаарч явна.
Өөрөө сэтгэн, өөртөө итгэж гаргасан шийдвэртээ харамсахгүй. Амьдралд хөтлүүлж биш, амьдралыг удирдаж явахаар шийдсэн бол сорилт тулгарахаас асуудал гэж байхгүй. Асуудал гэж харсан бүхнээ сорилт гэж харсан тул ядрахыг ч мартсан…

Миний амьдрал гарцаа байхгүй надаас хамаарна. Даруу бөгөөд тууштай зүтгэл ямар ч муу замаас аварна.
Өнөөдөр аз жаргалтай, бүтээлч өдөр байлаа…
Маргааш ч бас адилхан.😇

#Аги

02/06/2025

With Nim Ka – I just got recognized as one of their top fans! 🎉

Photos 14/05/2025
Photos from Awezome Mongolia's post 14/05/2025
12/05/2025

IU шинэ цомгоо гаргахаар бэлдэж байгаа ба дууных нь MV-нд Cha Eunwoo тоглосон байна.

12/05/2025

🇰🇷 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэллээ

📅 Сурталчилгааны хугацаа:
⏳ 22 хоног (5-р сарын 12 – 6-р сарын 2)
📢 Нийтийн газарт өглөө 07:00 – орой 23:00 хүртэл үг хэлж,
📄 Уриа лоозон, танилцуулга тараах, самбар байрлуулах боломжтой

👤 Гол нэр дэвшигчид:
🔵 Ли Жэ Мён (Ардчилсан нам)
🔴 Ким Мүн Су (Ард түмний хүч нам)
🟠 Ли Жүн Сок (Шинэ Шинэтгэлийн нам)

⚠️ Энэхүү сонгууль нь дараах нөхцөлөөс үүдэлтэй:
Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль-ийн цэргийн хууль тогтоох оролдлого бүтэлгүйтэж, 2024 оны 12-р сард импичмент-д орсон тул шинэ ерөнхийлөгч сонгохоор болсон юм.

🎯 Нэр дэвшигчдийн стратеги:

Ли Жэ Мён: Эдийн засгийг дэмжих, ард иргэдийн амьдралыг сайжруулах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх

Ким Мүн Су: Барууны хүчнүүдийг нэгтгэсэн "том майхан" эвсэл байгуулах зорилготой

➡️ Түүний амжилт нь Хан Дог Су (ерөнхий сайд асан), Ли Жүн Сок нарын дэмжлэгээс ихээхэн хамаарна

🗳 Сонгуулийн өдөр: 2025 оны 6-р сарын 3

📰 Эх сурвалж: Yonhap News

_______________________________________
📦 Солонгосын бүх онлайн шопуудаас Солонгос үнээр нь хүссэн бараагаа захиалаарай! 🇰🇷
💯 Koreabox.mn – Солонгос үнээр нь шууд таны гарт! 💯

12/05/2025

Сөүл хотод 25 хэм дулаан, энэ долоо хоногийн турш агаарын хэм тогтвортой. Пүрэв гарагт бороо орох төлөвтэй байна.
Зун ирэх нь ч ирлээ шүү, саяхан өвөл байсан, өчигдөр гэхэд л сэрүү оргиод байсан. Гэтэл өнөөдөр зун…

Гадаа зун ирж болж байхад сэтгэлд ч нар ургаж болдог юм байгаа биз дээ. Стресстэй дурсамжууд минь баяртай, сайн яваарай ккк.

Утсаа дүүртэл цэнэглээд, цүнхээ үүрээд, үнэртэй усаа цацаад, нүүр дүүрэн инээгээд, амандаа дуу аялаад, ойр тойрныхондоо инээд бэлэглээд… өглөөг цоглог эхэлнэ ээ.😇

Ер бусын гайхамшигтай аз завшаантай өдрүүд чамаыг хүлээж байна. Тосоод ав. Орой гоё юм авч ирээрэй.

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе.❤️

#Аги

09/05/2025
09/05/2025

🚌 Сөүлийн автобусны жолооч нар ажил хаялт хэлбэрийн эсэргүүцлээ үргэлжлүүлнэ

Сөүл хотын үйлдвэрчний эвлэлд харьяалагддаг автобусны жолооч нар энэ Лхагва гарагаас эхлэн "ажлын дүрэм чанд мөрдөх" буюу "work-to-rule" хэлбэрийн эсэргүүцлээ дахин эхлүүлэхээр болжээ.
📌 Энэ хэлбэрийн ажил хаялт нь замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах (жишээ нь: зорчигч суудалдаа суутал хөдөлгөөн эхлүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэхгүй байх) тул автобусны үйлчилгээг удаашруулах хандлагатай байдаг.

📉 Цалинг 8.2% нэмэх, тэтгэвэрт гарах насыг 65 болгох шаардлага тавьсан боловч талуудын хэлэлцээр нуран унаж, өнгөрсөн долоо хоногт нэг өдрийн эсэргүүцэл үзүүлжээ.

🚇 Сөүл хотын захиргаа иргэдэд учирч болзошгүй хүндрэлээс сэргийлж:
Өглөөний метроны оргил цагийг 07:00–10:00 цаг хүртэл сунгаж
47 нэмэлт галт тэрэг явуулахаар болсныг мэдэгдсэн байна.

🕵️‍♀️ Мөн гол автобусны буудлуудад хотын албан хаагчдыг байршуулан жолооч нарын санаатай удаашруулалт гаргаж буй эсэхийг хянахаар болжээ.

⚠️ Хэрэв үйлдвэрчний эвлэлийн шаардлага биелэхгүй бол Пүрэв гарагт бүрэн хэмжээний ажил хаялт зарлах боломжтой байгааг мэдэгдсэн байна.

_______________________________________
📦 Солонгосын бүх онлайн шопуудаас Солонгос үнээр нь хүссэн бараагаа захиалаарай! 🇰🇷
💯 Koreabox.mn – Солонгос үнээр нь шууд таны гарт! 💯

Want your business to be the top-listed Clothing Store in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address

УЛААНБААТАР, БАЯНГОЛ ДҮҮРЭГ, 9ХОРОО
Ulaanbaatar
13120