Beyond Books
Монголын анхны, Иргэний номын сан
The first community library in Mongoli
Click here to claim your Sponsored Listing.
“Beyond Books”
/English below/
“Beyond Books” төсөл нь амьдрах нөхцөл, боломжоос шалтгаалан эрүүл аюулгүй орчинд сурч хөгжих эрх нь хангагдахгүй байгаа хүүхдүүдэд зориулан орчин үеийн жишиг иргэний номын сан байгуулах зорилготой. Энэхүү номын сангийн анхны загварыг Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны хүүхэд багачуудад зориулан бүтээн байгуулж, тэдэнд ая тухтай орчинд сурч хөгжих, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, хүсэл мөрөөдлөө бүтээх боломжийг олгохын төлөө ажиллаж байна.
Иргэний номын сан нь тухайн орон нутгийн иргэдийн эрэлт хэрэгцээнд суурилан, тэдний оролцоо, удирдлагад тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг, нийтийн номын сангийн дэвшилтэт хэлбэр юм. Олон нийтэд сурч хөгжих, мэдлэг туршлагаа хуваалцах боломж олгохоос гадна цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, хэрэгцээт мэдлэг мэдээлэл, боломжуудад хүрэх гарцыг нээх болно.
Чингэлтэй дүүрэгт цогцлоож буй “Beyond Books” номын сан хүүхдүүдэд бүтээлч, таатай орчинд цагийг өнгөрөөж, ном унших, хичээлийн хоцрогдлоо арилгах, хичээлээс гадуур сургалт хөтөлбөрүүдэд хамрагдах, нийгэмшихэд нь дэмжлэг үзүүлж, хараа хяналтгүй байдлаасаа болж төрөл бүрийн эрсдэлд орох аюулаас хамгаалахыг зорьж байна.
Category
Contact the organization
Website
Address
Ulaanbaatar