DEEGIII's AMATH Course

DEEGIII's AMATH Course

Share

сургалтын төв

24/04/2026

УМО62

С.МАНЛАЙ, Б.ДЭЛГЭРМӨРӨН, Э.ЭРДЭНЭБИЛЭГ НАР УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДАД ТҮРҮҮЛЛЭЭ 03/04/2026

УМО62 сайхан болж өнгөрлөө. Эх орны өнцөг булан бүрээс ирсэн шилдэг багш, сурагчдын оюуны өрсөлдөөн гайхалтай өрнөлөө. Зарим нь шилдэгээ баталгаажуулж байхад зарим шинэ сурагчид үнэхээр сайн бэлдсэн үр шимээ хүртэж шинээр тодрон гялалзсан бол зарим нэг нь санасандаа хүрэлгүй ирэх жилүүдийг хүлээхээр болсон зэрэг аливаа уралдаан тэмцээнд байдагчлан баяр, гуниг хосолсон олимпиад маань өндөрлөлөө. Ирэх жилүүд мөн шинэ шинэ шилдэг сурагчдыг өлгийдөн авахаар айсуй тул бэлтгэлээ дор бүрнээ хичээнгүйлэн базаана буй за.

С.МАНЛАЙ, Б.ДЭЛГЭРМӨРӨН, Э.ЭРДЭНЭБИЛЭГ НАР УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДАД ТҮРҮҮЛЛЭЭ Улсын математикийн 62 дугаар олимпиад Баянхонгор аймагт 2026 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.  Улсын математик...

20/03/2026

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн 1-р сургууль дээр Их Сунгаа математикийн олимпиад болж шавь нар маань нийт 4 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртэцгээжээ. Медальт байрт шалгарсан болон оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэхийн сацуу дараа дараагийн уралдаан олимпиадад нь амжилт хүсье.

Photos from DEEGIII's AMATH Course's post 03/03/2026

Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдрийн мэндийг бүгдэд өргөн дэвшүүлье. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын математикийн олимпиадын 2-н давааны эцсийн шалгаруулалт Хот, бүсийн олимпиад явагдаж УМО62-т оролцох сурагчид шалгарлаа. Ялалт, ялагдал хамтдаа оршдог орчлон болохооор сайн, саар баяр, гунигтай нь хамтдаа байх юм даа. Унасан алдсан нь алдаагаа ухаарч үлдсэн цаг хугацаагаа зөв хувиарлан илүү ухамсартай бэлтгэлээ хийгээсэй.
Олимпиад сурагчдын 7-8, 9-10, 11-12 гэсэн 3 ангилалд болж тус сургалтын төвийн сурагчид 2 төрөлд нь түрүүлж сайхан амжилт гаргалаа.
7-8 ангилалд 1алт, 2 мөнгө, 2 хүрэл
9-10 ангилалд 1алт, 1 мөнгө, 1 хүрэл
11-12 ангилалд 1 мөнгө, 1 улсын эрх
авчээ. Амжилт гаргасан болон нийт оролцсон хүүхдүүддээ талархал илэрхийлэхийн ялдамд дараагийн шатны эрхээ авсан хүүхдүүддээ зорилгоо биелүүлж өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.😘

Telephone

Website