Enguun.mn

Enguun.mn

Share

“Өдөр бүр ухаарал, сонирхолтой reels 📿
📩 Реклам, хамтын ажиллагаа авна
🚀 Олон мянган хүнд хүргэнэ
🌐 www.enguun.mn”⁠�

Энгийн бүхнийг -Enguun.mn Murgul studio

06/07/2026

Та бүхэнд минь аз жаргалтай өдрүүүд олон байгаасай🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
Сэтгэл санаа тайвшруулж, хүнд муу юм үл хийх, сайн санааны үрээр аз жаргалтай болгох тарни 🙏🙏🙏🙏🙏🙏

🙏🙏🙏🙏🙏Ум занада маха го хи на хум пад🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

04/07/2026

Хэл ам, хэрүүл тэмцэл дарах, Цагаан шүхэрт бурханы сахиусан хүрд🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

Цагаан шүхэрт бурханы тухай:

Цагаан шүхэрт бурхан нь амьтдын элдэв хэл ам, хэрүүл тэмцлийг амирлуулах их ерөөл тавьсан бурхан юм.
Мөн янз бүрийн ад донгийн хорлол, элдэв бузар зүйлд донтох зэрэг гаж буруу хүсэл, муу зуршлыг амирлуулагч бурхан билээ.
Цагаан шүхэрт бурханы номонд “Энэхүү номыг унших аваас ариун бус нь ариун болмуй, үл чадах зүйлээ чадах болмуй,
амь нас, эрх хүч чадлыг эрхшээх болмуй, хүмүүн хийгээд амьтны өвчин амирлах болмуй, элдэв хижиг өвчин амирлах болмуй, газар хөдлөх аюулаас гэтлэх болмуй” гэх зэрэг олон ач тусыг айлдсан байдаг.
Нас буян арвижиж, эрч хүчийг эрхшээх зэрэг эерэг нөхцөл бүгд бүрдэх болтугай. Энэ адил эцэг эх тэргүүтэй эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан бүгдээрээ Цагаан шүхэрт бурханы адис жинлавыг хүртэж бүгд амар амгалантай болох болтугай хэмээн залбираарай🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

Цагаан шүхэртэд залбирахуй

Гай гарзыг буцаах арвис тарнийн хаан Гарташгүй их хүчин чадлын туйл
Цагаан шүхэрт үлэмжийн бурхан
Бодь сэтгэлтний чуулганд мөргөмү.

Цагаан шүхэртийн зүрхэн тарни :
Дадъята. Ум аналэ аналэ, хасамэ хасамэ, вайри вайри, сомэ сомэ, сарва будда адистана адистидэ , сарва датагада үсниха сидада бадми хум пад .
Хум мама хум ни суухаа🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

Photos from Enguun.mn's post 03/07/2026

📌 УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: "Уул уурхайн асуудлыг нэг компанийн хүрээнд харж болохгүй"

Хаврын чуулган өнөөдөр өндөрлөнө. Чуулганаар хэлэлцэж буй Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн (АМНАТ) зохицуулалтыг тойрсон маргаантай асуудлаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцлаа.

🔥 Шүүмжлэл ба Бодит байдал...
🎤 Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт энэ хаврын чуулганы хамгийн их маргаан дагуулсан сэдэв болоод байна. Та яагаад энэ асуудалд ийм онцгой байр суурьтай байгаа вэ?
🗣️ Энэ бол ганц компанийн асуудал биш. Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалт, эдийн засгийн ирээдүйн тухай асуудал юм.Салбарын бодлогыг гацааж байна. Харамсалтай нь үүнийг ердөө нэг лицензийн хэрүүл мэтээр ойлгуулж, нийт салбарын хөгжлийг зориудаар гацаах оролдлого хийж байна.

💰 "Компаниудад өгсөн бэлэг үү... Хөрөнгө оруулалтын боломж уу?"
🎤 Нөөц ашигласны нэмэлт төлбөрийг өөрчлөх нь уул уурхайн компаниудад давуу байдал буюу "бэлэг" олгож байна гэсэн шүүмжлэл байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
🗣️ Нөөц ашигласны нэмэлт төлбөрийг олон улсын жишигтэй уялдуулж харах ёстой.Бодит байдлыг гуйвуулж байна. Энэ бол компаниудад өгч буй бэлэг биш.Гацсан төслүүдийг хөдөлгөх шийдэл. Өнөөдөр эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа том төслүүдийг урагшлуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа хэрэг. Өнөөдөр улс орнууд хөрөнгө оруулагчдыг татахын тулд өрсөлдөж байна. Бид дотооддоо улс төржиж байгаад боломжоо алдаж болохгүй.

📢"Хууль зөвхөн нэг лицензэд зориулагдаагүй"
🎤 Гэвч зарим хүмүүс энэ өөрчлөлтийг яг тодорхой нэг компани, нэг лицензэд зориулагдсан гэж хардаж байна шүү дээ?
🗣️ Хамгийн том эндүүрэл. Хуулийн төсөл хэн нэгэнд зориулагдаагүй.Ажлын байр ба Орд газрууд. Үүний ард хөрөнгө оруулалт хүлээж байгаа маш олон орд, шинэ төслүүд болон олон мянган хүний ажлын байрны асуудал яригдаж байна.Хэн хохирох вэ? Нэг асуудлаас болж нийт салбараа гацаах нь эцэстээ Монгол Улсад л хохиролтой.

📈 Эдийн засагт үзүүлэх нөлөө
🎤 Энэхүү хуулийн өөрчлөлт батлагдвал манай улсын эдийн засагт яг ямар бодит ашиг ирэх вэ?
🗣️ "Хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин Монголд зайлшгүй хэрэгтэй. Тогтвортой орчин, Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд ойлгомжтой, тогтвортой хууль дүрэм хардаг.Улсын орлого нэмэгдэнэ. Эрх зүйн орчин сайн байвал шинэ уурхайнууд нээгдэнэ.Уурхайнуудыг дагаж ажлын байр олноор бий болно.📢

🎤 Ярилцлагын төгсгөлд та иргэдэд болон бусад гишүүдэд хандаж юуг анхааруулж хэлмээр байна вэ?
🗣️ Уул уурхай бол улс төрийн тоглоом биш: Энэ салбар бол улс төрийн оноо авдаг талбар биш, улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа стратеги юм.Мэргэжлийн түвшинд яръя. Асуудалд улс төржиж биш, бодит мэдээлэл, мэргэжлийн дүгнэлтэд тулгуурлаж шийдвэр гаргах хэрэгтэй.Нэг компанийн асуудлыг нийт салбарын бодлоготой хутгаж, иргэдийг төөрөгдүүлэх нь Монгол Улсын хөгжилд ямар ч ашиггүй.

Ярилцсан Enguun.mn сэтгүүлч Н.Оюун
2026.07.03

02/07/2026

Аюул зовлонгоос гэтэлгэгч тарни🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

Ум мали мусмали хум пад🙏🙏🙏

Элдэв аюул тулгархад уншваас аюул бүхэн тойрч өнгөрнө🙏🙏🙏🙏🙏🙏

Зовж байна гэж хэлж болдоггүй юм шүү🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
Хорвоо дээр 3 төрлийн л зовлон байдаг
🙏🙏🙏Өсөхийн цагт эх эцгээ алдах нэг зовлон🙏
🙏🙏🙏Өөдлөхийн цагт ханиа алдах нэг зовлон🙏
🙏🙏🙏Өтлөхийн цагт үрээ алдах үүрдийн зовлон🙏

02/07/2026

А_М_Н_А_Т-ын асуудлыг улс төржүүлэх бус эдийн засгийн бодит үр өгөөжөөр нь харах ёстой...Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцсан ярилцлагыг Enguun.mn хүргэнэ.

Telephone