Phoenix Trans Pty Ltd

Phoenix Trans Pty Ltd

Share

Our company runs for operating shipments from everywhere to everywhere in the world

18/05/2026

МЭЛБУРН хотоос гарах сүүлийн 2 чингэлэгт тээврийн захиалга авч байна.

Одоогоор 2-3 автомашин болон мотоциклын зай байна.

Газрын ачаа авах зарыг чингэлэг бүрдэхээр мэдэгдэх болно.

Хугацаа: + - 70 хоног

Захиалга өгөх: 0424 046 299 (мэссэж үлдээнэ үү)

02/05/2026

Мэдэгдэл

2018-2026 он хүртэл манай компани Австралийн 4 хотоос цаг үеийн бүх л хүнд үед гарц гаргалгаа хайн олон бэрхшээлүүдийг сөрөн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахыг хичээсээр ирсэн билээ.

Өнөөдрийн байдлаар манай компаний үйл ажиллагаа удаашралтай доголдолтой явж байгааг та бүхэн гадарлаж байгаа байх. Ачаа удаж байгаа асуудал их байгааг бид мэдэж байгаа ч үүнийг хэвийн болгоход маш их цаг хугацаа зарцуулахаар байгаа юм. Энэ байдал нь үйлчлүүлэгч та бүхэнд хүндрэлтэй ба үүнээс үүдэн маш их бухимдал гомдол бидэнд ирэх болсон нь үнэн. Бид ингэж ажилладаг байгаагүйг та бүхэн мэднэ. Бидэнд талархлын үгсээс илүү гомдлын үгс л ирдэг, одоо ачаа удлаа гэх гомдол маш их ирэх болжээ. Иймээс бид та бүхний бухимдлыг төрүүлэн барин үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Бид 2025-2026 онд багагүй хэмжээний алдагдалд орсон нь ийм нөхцөл байдалд хүргэж байгаа талаар урд өмнө нь мэдэгдэж байсан билээ. Үүн дээр Монгол Улсад ард түмний санхүүгийн байдал хүнд байгаа нь автомашин, мотоциклын худалдан авах чадварт нөлөөлж борлуулалтууд буурч манайд ирэх тээврийн захиалга багассанаар Австралиас гарах чингэлгийн тоо цөөрч бидэнд цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахад төвөгтэй ашиггүй болж байгаа юм.

2026 он гарсаар бид Пэрт, Брисбен болон Сиднэй портуудын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна. Мөн 2026 оны 5 сард Мэлбурн хотоос нэг чингэлэг гаргаад нэг хэсэгтээ буюу цаг үе жигдэртэл Австралиас чингэлэг гаргахгүй болж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсад маань сайхан цаг удахгүй ирж бид үйл ажиллагаагаа хэвийн сайн явуулах цаг ирэх биз ээ. Хүндэт үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа.

Хүндэтгэсэн

Д.Баяртогтох
Гүйцэтгэх захирал

Мэргэн Олон Улсын Тээврийн Шийдэл ХХК
T: 0424046299

Want your business to be the top-listed Equipment Service in Melbourne?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


44 Burke Street, Braybrook 3019
Melbourne, VIC
3061

Opening Hours

Monday 9am - 6pm
Tuesday 9am - 6pm
Wednesday 9am - 6pm
Thursday 9am - 6pm
Friday 9am - 6pm
Saturday 10am - 3pm