Onisger
Kontaktní informace, mapa a trasa, kontaktní formulář, otevírací doba, služby, hodnocení, fotky, videa a oznámení od Onisger, Umění, Brno.
15/03/2024
Алт шармал орой, ганжиртай Гандан дуган. 2 давхарын гонхоны дээврийн баруун талд Горюнов евгэний николаев николай 1942 год гэсэн бичээс байна. 1937 оноос их хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж үзвэл энэ бичээстэй дээврийн төмөр нь анхны төрхөөр буюу сэлбэн засагдаагүй сэргээн засварлагдаж үлдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Мөн бичээсээс гадна нүүр ваарнуудад жижиг нүхнүүд үүссэн нь бууны сумны ул мөр юм биш үү гэсэн таамаглал дэвшүүлсэн.
Түүхийн жимээр барилгаар дамжуулан аялах ийм сонирхолтой, адал явдалтай байдаг. Гандан дуганы талаар та юу мэдэх вэ?
29/06/2023
ХАРАГДАХ СҮР БАРААГ БОДДОГ УУ?
Ард багшралдах өндөр барилгуудын сүрэнд дарагдах Драмын театрын хувьд архитектурын онцлогыг авч үлдэх цорын ганц маш чухал орон зай нь урд талд байх машины зогсоол байсан талбай юм. Ард талд нь ийм олон эвдэрсэн дүрснүүдээр дүүргэчихсэн, одоо урд нь хүртэл, барилгын өнгө үзэмжийг илтгэх хамгийн чухал харах цэгт өөр дүрснүүд орж ирвэл хоорондоо зохилдохгүй, уур амьсгалаа булаалдаж орших тул янз бүрийн байгууламж, босгомж босгох нь зохимжгүй. Том талбайн давуу тал нь хүний нүдийг амраах, архитектурын өвийн уур амьсгалыг мэдэрч үзэмжмйг таашаах нэгэн хэрэгсэл болдог тул элдэв зүйл гэхгүй зүгээр зүлэг, бичил ногоон байгууламж хүсч байна.
Klikněte zde pro získání vašeho sponzorovaného zápisu.
Kategorie
Internetová stránka
Adresa
Brno