MAS Berlin e.V.

MAS Berlin e.V.

Teilen

MAS-Berlin ist ein akademischer Verein gegründet von und für Auszubildende und Studierende mongolischer Herkunft in Berlin und Umgebung.

07/05/2021

Сонгуульдаа бүртгүүлээд, идэвхтэй оролцоорой #залуусаа🇲🇳🇲🇳🇲🇳

Photos 12/04/2021

🛣🚦 Зам тээврийн салбар нь улс орныг үсрэнгүй хөгжилд хүргэх гол хөшүүргүүдийн нэг юм. Учир нь энэ нь тухайн улсыг дэлхийн улс орнуудтой холбож, тэдэнтэй найрсаг харилцаа тогтоох, том зах зээлд нөлөө бүхий тоглогч байж эдийн засгийн нөөц, боломж бололцоогоо өргөтгөх гол хэрэгсэл болдог. Тэр ч байтугай бидний хөрш улс болох БНХАУ 🇨🇳 “Хэрэв бид баяжихыг хүсч байвал зам барьж эхлэх ёстой “ гэх уриан дор зам тээврийн бодлогтоо анхаарч улсдаа төдийгүй, дэлхийн бусад алслагдсан гэх улс орнууд руу хүрч ажиллахыг зорьж байгаа юм байна. Зам тээврийн салбарыг дотор нь агаарын тээвэр 🛩, далайн буюу усан тээвэр ⛴ , төмөр зам 🚉 ба авто замын болон хот тээвэр 🚙 гэж ангилдаг бол бид энэ удаагын цувралаараа зочинтойгоо авто зам барилгын талаар ярилцах болно. ⁣


🏦 📈 Зах зээл эрчимтэй хөгжиж өдөр тутамд бид санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүд болон танил биш нэр томъёонуудтай танилцах хэрэгцээ шаардлага гарч ирсээр байна. Харин эдгээр чухал хэрэгцээт мэдээллийг санхүүгийн мэдлэг, судалгаа шинжилгээн дээр тулгуурлан мэдээллэж, зөвөлгөө өгөх мэргэшсэн боловсон хүчин өнөө үед бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байгаа билээ. ⁣

“Ich- studiere”🎓 төслийнхөө хүрээнд Герман улсад мэргэжил эзэмшигч буюу Аусбилдунгийн онцлог, давуу талууд, оюутны амьдрал хэрхэн өрнөдөг талаар мөн Монголд эзэмшсэн мэргэжилээрээ Герман улсад ажиллаж амьдрах боломжууд 💡 гэх мэт сэдвүүдийн хүрээнд салбартаа мэргэшиж буй , шинэ боловсон хүчинтэй өгөөжтэй, сонирхолтой яриа өрнүүлэх болно. ⁣


✅ Ирэх ням гарагт 19 цагаас (UB-time) , буюу 13 цагаас ⏰ (Berlin-time) уулзацгаая. ⁣


❗ЖИЧ❗: ярилцлагыг маань шууд үзэж, асуултуудаа live тавихыг хүсвэл бүртгэлийн анкетыг⁣
(LINK IN BIO) 4 сарын 16 хүртэл бөглөж асуултуудаа илгээгээрэй.

https://forms.gle/gJCKoWCafCKJqekL6

ГЕРМАНД СУРАХ - Загварын Дизайн (1.ХЭСЭГ) 27/03/2021

📢 Загварын дизайн сэдвээр хийсэн цувралын 8-p дугаарын -Live маань манай суваг дээр тавигдлаа 🥳 Live оролцож чадаагүй хүмүүс нь үзээд аваарай 😉⏯

ЖИЧ: Бичлэгээ агуулгынх нь дагуу 3 хэсэгт хувааж хүргэж байгаа шүү: 🙌
1.Герман улсад энэ мэргэжлүүдээр сурахад юу юу үздэг https://youtu.be/PJqk0vma83A
2.Oюутны амьдрал хэрхэн өрнөдөг https://youtu.be/mg0t38QkTfo
3.Tөгсөөд ямар ямар ажлын талбарт гарч болох https://youtu.be/xoeguUfM3k0

ГЕРМАНД СУРАХ - Загварын Дизайн (1.ХЭСЭГ) Мэргэжил сонголт болон Герман улс дах оюутны амьдралын талаарх „Ich studiere...“ цувралынхаа 8-p дугаараар бид Загварын дизайн мэргэжлийн талаар ярилцлаа! ...

11/02/2021

🔔МAS Berlin холбоогийн „Ich studiere“ цувралын архитектур болон интерьер дизайн мэргэжлүүдийн талаарх дугаарын оролцогч нараа танилцуулъя!🙌

👩🏻‍🎓Р. Цоморлиг Герман улсын Бремэн хотын дээд сургуульд () архитектурын чиглэлээр 2016 онд бакалаврын болон 2019 онд магистрын зэрэг хамгаалсан. Магистрт суралцаx xугацаанд Цоморлиг Бремэн хотын Luft-Brix-Architekten гэдэг архитектурын албанд дадлага хийсэн ба тухайн газраа одоогоор мэргэжлээрээ ажиллаж байна.

👩🏻‍🎓Э. Уянга нь 2009 онд Плехановын нэрэмжит Улаанбаатарын лицей орос cургууль, 2013 онд МУИС-ийн герман хэл шинжлэл мэргэжлээр тус тус дүүргэсэн. 2020 онд Герман улсын Бавари мужийн Кобург xотын дээд сургуулийг (.design) интерьер дизайны чиглэлээр бакалавр зэрэг хамгаалсан бөгөөд 2020 оны 12 сард төгсөлтийн ажил нь Герман улсын Интерьер Дизайны Холбооноос шилдэг төгсөлтийн ажлын нэгээр шалгаран шагнал хүртсэн. Одоогоор Бавари мужийн 120 жилийн түүхтэй Möbel Schulze () тавилгын худалдаа үйлдвэрлэл эрхэлсэн компанид интерьер дизайны зөвлөхөөр ажиллаж байна.

🎙Хөтлөгч: Н. Номин-Эрдэнэ, Улс төр судлаач, нийтийн эрх зүйч, төрийн удирдлагын магистрант.

❗ЖИЧ❗14-ний ярилцлагыг маань шууд үзэж, асуултуудаа live тавихыг хүсвэл бүртгэлийн анкeтыг бөглөж, асуултуудаа илгээгээрэй! 📩 https://forms.gle/GGH6W3KuWSAnYASV6

10/02/2021

🏛Архитектур нь оргүй хоосноос агуу иргэншлүүдийг бүтээх чадалтайгаараа онцлог мэргэжил.
Элсэн дээр бий болсон одоогийн Дубай үүний тод жишээ бөгөөд, архитектур хүний амьдралын чанар болон нийгмийн хөгжилд ямар их ач холбогдолтойг батална. 🌆🌉
Хэдий байшин барилга нь анх зөвхөн хүнийг гадны буюу байгалийн нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй бий болсон ч он жилийн явцад олон талын зориулалттай болохын хэрээр урлаг, соёл, түүх мөн нөгөө талаараа физик, технологи, дизайн гэх олон дисциплинийг өөртөө шингээсэн олон урсгалт шинжлэх ухаан болж хөгжсөн билээ. 🔍✔️
Ингээд Баухаус гэх архитектурын анхны томооxон сургуулийн үндэслэгч орон болох Герман улсад 🇩🇪 энэ мэргэжлээр сурах ямар байдаг талаар энэ бүтэн сайн буюу Цагаан сарийн шинийн гурван болон гэгээн Валентины өдөр ярилцацгаая! 🤓🥟💕 Мөн Архитектуртай салшгүй холбоотой дотоод заслын буюу Интерьер дизайн мэргэжлийн талаар ч олон сонирхолтой мэдээлэл хуваалцах болно! 📐👏

❗ЖИЧ❗ ярилцлагыг маань шууд үзэж, асуултуудаа live тавихыг хүсвэл бүртгэлийн анкeтыг бөглөж, асуултуудаа илгээгээрэй! 📩 https://forms.gle/GGH6W3KuWSAnYASV6

01/02/2021

📢Save the date!

Wollen Sie Ihr Schule/Universität zum Top-Schule/Universität in Berlin machen?
Klicken Sie hier, um Ihren Gesponserten Eintrag zu erhalten.

Kategorie

Adresse


Berlin