Milestone Guide
Солонгосын трэнд барааг Coupang-аас захиалж өгнө.
06/04/2026
Инчёоны цагдаагийн газраас зогсоолд байсан таван автомашины дугуйг цувралаар хулгайлсан хэргээо 20 гаруй насны хоёр залууг баривчилжээ.
Инчёон хотын Собү цагдаагийн хэлтсээс мэдээлснээр, А болон Б нарыг бүлэглэн хулгай хийсэн хэрэгт холбогдуулан саатуулсан байна. Тэд өнгөрсөн сард Инчёон хотын Со-гү, Жүн-гү болон Кэян-гү дүүргүүдийн зогсоолуудаар явж, BMW зэрэг таван автомашины обуд, дугуйг хулгайлан дугуй засварын газруудад зарж борлуулсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Садан төрлийн холбоотой эдгээр залуус амьдралын боломж тааруу байсны улмаас урьд нь авто засварын газарт ажиллаж байсан туршлагаа ашиглан ийнхүү гэмт хэрэг үйлдэх болжээ. Тэд цагдаагийн байцаалтын явцад "Осолд орсон эсвэл удаан хугацаагаар зогсоолд байсан автомашинуудыг сонговол эзэд нь мэдэх хүртэл хугацаа алдаж, цагдаад хожуу мэдэгдэнэ гэж тооцоолсон" хэмээн мэдүүлсэн байна.
Цагдаагийн байгууллага Со-гү дүүргийн Азийн наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Гён-ин Ара усан замын зогсоолуудаас дугуй алдагдсан тухай дуудлагууд ирсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, сэжигтнүүдийг баривчилжээ.
Хохирогчдын нэг нь олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Автомашин маань осолд орсны дараа засварын газар хайх хооронд тав хоног зогсоолд тавьсан байтал дугуйнуудыг нь хулгайлчихсан байна" хэмээн гомдоллосон байна. Цагдаагийн газар энэ сарын 3-ны өдөр сэжигтнүүдийг баривчлан цагдан хорих хүсэлт гаргасан боловч шүүхээс "Оргон зайлах аюулгүй" гэсэн үндэслэлээр уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.
Цагдаагийн төлөөлөгч "Нэмэлт хэргүүдийг үргэлжлүүлэн шалгаж, хэргийг прокурорт шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн хулгайн эд зүйлсийг худалдаж авсан газруудыг ч гэмт хэрэгт холбогдуулан шалгах болно" гэж мэдэгдэв.
03/04/2026
БНСУ-ын Гуанжү хотын Хонам их сургуульд Хятад улсын нийт 112 оюутан хуурамч диплом ашиглан шилжин суралцсан хэрэг гарч, тус улсын хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Тус улсын Хууль зүйн яам болон их сургуулийн захиргаанаас мэдээлснээр, Цагаачлалын алба өнгөрсөн нэгдүгээр сард тус сургуулийн төв байр болон Олон улсын харилцааны хэлтэст нэгжлэг хийж, Гадаадын иргэдийн оршин суух тухай хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгаж эхэлжээ.
Эдгээр оюутнууд анх хэлний бэлтгэлийн (D-4) визээр БНСУ-д ирсэн бөгөөд ирснээсээ хойш ердөө таван сарын дараа АНУ-ын их сургуулийн зэрэгтэй гэх бичиг баримт бүрдүүлэн өгч, суралцах (D-2) виз болгон ангиллаа солиулаад зогсохгүй тус сургуульд шууд шилжин орсон байна.
Гэвч холбогдох албаныхан баримт бичгийг нягтлан шалгахад тэдгээр дипломыг олгосон гэх АНУ-ын их сургууль нь аль хэдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь цуцлагдсан болох нь тогтоогджээ.
Ингэж хуурамч арга замаар олноороо шилжин суралцсан тохиолдол гарсан тул эрх баригчид үүнийг энгийн нэгэн алдаа бус, зохион байгуулалттай бүлэглэлийн оролцоотой үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагаагаа өргөжүүлж байна.
Одоогоор дээрх оюутнуудын ихэнх нь Хятад руу буцаад байгаа бөгөөд БНСУ-д үлдсэн зарим оюутны визийг хүчингүй болгож, албадан гаргах арга хэмжээ авчээ. Их сургуулийн зүгээс бичиг баримтын үнэн зөв байдлыг шалгах эрх мэдэл байхгүй хэмээн хариуцлагаас зайлсхийж байгаа ч хууль хяналтын байгууллагууд ижил төстэй хэргүүд байгаа эсэх, мөн сургуулийн захиргаанаас энэ хэрэгт оролцсон хүн байгаа эсэхийг үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байгаа ажээ.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Address
Wolgye-dong
Gwangju
62260