PTtrans&Book
Солонгос улсаас уншиж, бичиж,эморч, тэмдэглэл үлдээе
31/01/2026
Хүнд дасна гэдэг…
Хүнд дасна гэдэг түүнийг байхгүйд ч байгаагаар нь мэдрэх
Дуугүйд нь ч дууг нь сонсож, холдсон ч ойрхон байхдаа адил
Өглөөний гэрэл нүдийг минь нээхэд, оройны харанхуй мөрийг минь дагахад ч тэр хүний ул мөр үлдчихсэн байдаг
Хүнд дасна гэдэг нь нэрийг нь дотроо дуудахгүйгээр, амьсгалыг нь өөрийнхөө хэмнэлд оруулах
Гартаа аяга барихад хүртэл түүний дулааныг санаж, үг хэлэхээсээ өмнө түүнийг сонсох аясаар ...
Ингэхэд чи би биш, бид гэж бодож эхэлснээ анзаарахгүй
Хүнд дасахад сүртэй шалтгаан хэрэггүй
Зүгээр л нэг инээмсэглэл, нэг за-д нь, нэг удаагийн чимээгүй бдалд чи аажмаар бууж өгдөг
Өглөөний кофе амттай байдаг шиг, оройны ядаргаа зөөлрөх шиг,
тэр хүн байхад амьдрал арай л гэрэлтэй болчихдог
Харин хүнд дасна гэдэг бас айдас...
Дассан сэтгэл алдагдвал орон зай биш, бүхэл бүтэн дотоод ертөнц чинь хоосордог...Дараа нь яах вэ? Биш
өмнө нь яаж амьдарч байсан? билээ гсн гайхшрал үлддэг
Дасаад хагацсан ч бид дахин дахин дасдаг
Яагаад гэвэл хүн гэдэг оршихуй хуваалцахаар л бүтэн болдог юм билээ
Өвдөлтийг ч, хайрыг ч хуваах нэгнийг олтол зүрх минь суралцсаар байдаг
Хүнд дасна гэдэг бол хайрлахаас өмнөх биш, хайрласаар байхын нэг хэлбэр
Чимээгүй, тайван, нам гүм....
Яг л чи өөрөө байхаа болихгүйгээр, өөр нэгнийхээ хэсэг болчихсон мэт…
31/12/2025
Хайрыг гуйж хүртдэг зүйл биш, өөрөө аяндаа мэдрэгддэг юмаа❤️🇰🇷
Click here to claim your Sponsored Listing.
Telephone
Website
Address
Korea
Incheon
10108