SecLab
SecLab: Security Research and Development Lab
20/10/2021
🇲🇳ШУТИС-ын ЭЦДС-ийн тэнхимийн эрхлэгч Ph.d Д.Заяабаатар- Блокчейн технологи
🌏Блокчейн технологи гэдэг нь энгийнээр цахим бүртгэлийн систем юм. Блокчейнийг нэг дэвтэр гэвэл блок нь нэг хуудас, олон хуудсууд нэгдээд гинжин холбоо үүсгэж блокчейн болж байна гэсэн үг.
🌏Тус технологи нь жигд тархалттай байдаг учраас нэг хүн эсвэл нэгж хянах боломжгүй, өмнөх мэдээллийг засах боломжгүй, аюулгүй байдлыг хангасан шифрлэлттэй, блокчейнээр хийгдсэн бүх гүйлгээ нийтэд ил тод байдгаараа онцлогтой. Бүх төрлийн өгөгдлийг хадгалах боломжтой учраас банк санхүү, эрүүл мэнд, худалдаа, үл хөдлөх зэрэг бүх салбарт ашиглах боломжтой.
🇲🇳Монголд блокчейн технологид суурилсан ард койн, их койн, зэс койн зэрэг дотоодын криптовальютуудыг амжилттай гаргаж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Крипто төслүүдийн ихэнх нь олон улсад гарах зорилготой. Хэрэв олон улсад гарч чадвал улсдаа их хэмжээний вальютын орлогыг татах боломжтой.
Монголын Крипто зах зээл хурдтай хөгжиж байна. Үүний нэг баталгаа болж өнөөдөр Дэлхийн томоохон биржийн хөрөнгө оруулалттай Монгол бирж нээлтээ хийлээ.
13/06/2021
Хэрэглэгчийн датаг шифрлэж, барьцаалаад мөнгө нэхдэг энэхүү халдлага дэлхий даяар 2020 онд 20 тэрбум долларын хохирол учруулаад байна.
Барьцааны мөнгийг төлсөн хэрэглэгчийн дотроос зөвхөн 8% нь бүх файлаа бүрэн сэргээж чадсан(Sophos компанийн судалгаа, 2021 он) байгаа нь мөнгө төлөөд ч найдваргүй гэдгийг баталж байна.
Ransomware халдлагаас сэргийлэхийн тулд хэрэгтэй файлуудаа Google Drive, Dropbox, MS OneDrive зэрэг үйлчилгээг ашиглан нөөцлөж байх хэрэгтэй.
Мөн үйлдлийн систем болон хэрэглээний программуудыг хамгийн сүүлийн хувилбараар шинэчилж байх шаардлагатай.
30/05/2021
Андройд болон iOS мобайл апп хөгжүүлэгчийг ажилд урьж байна.
Товч анкет хүлээн авах мэйл хаяг: [email protected]
29/05/2021
Цар тахалтай холбоотой гэрээсээ ажиллах нь энгийн зүйл болсон энэ үед мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэн байна.
Гэрээсээ ажиллах тохиолдолд заавал VPN хэрэглэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: SecurityMagazine
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Эрдэнэт хот
Erdenet
61020
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |