Humans Of Khovd

Humans Of Khovd

Share

Our page will be striving to share life stories of Khovd city citizens. Bitter, sweet, joyful and drastic stories without any filters.

31/12/2023

2024 ондоо хүн бүр илүү их инээж хамгийн гол нь эрүүл, аз жаргалтай байх болтугай. Шинэ оны мэнд! ❤️🥂🎄

Photos from Ховд.мн's post 21/12/2023

❤️

02/12/2023

10 настайгаас гэж бодвол 15 жилийн турш энэ айдас минь надтай хамт байж намайг, миний хүсэл мөрөөдлийг дарж, дарамт болсоор иржээ. Энэ бол бага наснаас минь үлдсэн сэтгэл зүйн хамгийн том гэмтэл. Үеийнхнээсээ илүү өндөр, туранхай байснаасаа болоод бусдаар үргэлж өөлж гоочлуулна, гадаад байдал минь тэднээс хэтэрхий өөр, ялгаатай мэт дооглодог байлаа. Даамжирсаар би гэдэг хүн хэн нэгний хэлсэн үгнээс болж өөрийн гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун бус болж, өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлсэн. Гадуур явж байхдаа “яанаа би муухай харагдаж байгаа байхдаа” гэх мэтээр үргэлж л бусдын миний тухай юу гэж ярьж байгаад, тэдэнд хэрхэн харагдаж буйдаа санаа зовно. Хэдий арван жилээ төгсөөд загварын агентлагт явахаар шийдэж зугтаад байгаа энэ айдас, бэрхшээлээ даван туулахыг хүссэн ч нэг л болж өгөхгүй санагдсанаар агентлагтаа дахиж очоогүй. Үүнээс хойш шинэ хоббитой болж, өөрийгөө нээхээр хичээсэн өдрүүд цөөнгүй. Харин энэ жил “Miss Mongolia 2023” тэмцээнд оролцон гуравдугаар байрын эзэн болж, эх нутгаа олон улсад төлөөлөх хэмжээнд амжилтанд хүрсэн минь надад маш их урам өгч, өөртөө итгэх итгэлийг минь сэргээсэн. Тэмцээнд оролцох шийдвэр гаргахад хамгийн түрүүнд “одоо л биш бол надад дахиж ийм боломж тохиолдохгүй, яагаад бусдын үзэл бодолд өнөөдрийг хүртэл ялагдсаар байна гэж” гэсэн бодол төрсөн. Цаашид хэн нэгний хэлсэн үгээр өөрийгөө тодорхойлж дахиж өөрийн зорилго мөрөөдлөө хойш тавихыг хүсээгүй юм л даа. Олон улсын тэмцээнд оролцоод өөртөө итгэх итгэл минь улам бүр нэмэгдсэн. Оролцоно гэдэг нь л өөрөө маш том амжилт бөгөөд надад ямар их нөөц бололцоо байгааг олж харсан. Дотор байгаа тэр нэг жижигхээн айдастаа бууж өгөлгүй өөрийн зорилго, мөрөөдлийн төлөө үйлдэл хийх хэрэгтэй юм билээ. Тэгээд ч танихгүй нэгнээс эхлээд чиний дотны хүн хүртэл чамайг яаж ч мохоож болно гагцхүү чи л өөртөө үнэнч байж, чадна гэж итгэж, бодолд чинь багтаж л байвал тэр зүйлээ ядаж оролдоод үзэх хэрэгтэй гэдгийг л маш сайн ойлгосон.

Хүн бүр гадаад үзэмж, оюун санааны хувьд адилгүй учир хэн нэгэн таниас өөр байлаа гээд энэ нь түүнийг өөлөх шалтгаан биш юм шүү.

29/07/2021

…Яг үнэндээ би түүхийн хичээлд тийм ч дуртай байгаагүй ээ. Уйтгартай, сонирхолгүй л гэж боддог байлаа. Гэтэл хэзээ ч билээ дээ Зүрхний хилэн, Галдан бошигт хаан зэрэг түүхэн ном уншиж, киног нь үзсэнээс хойш нэрнээс нь өөр зүйлийг мэддэггүй байсан би түүхт шимтэж эхэлсэн.Хэдий тухайн үед түүхийг нь мэдэхгүй ч очоод үзэхэд нээлттэй, хажууд минь бэлхэн байсаар байтал Амарсанаа, Галданбошигтын хөшөөн дээр 17 нас хүртлээ очиж үзээгүй байсан гээд бод доо. Харин одоо бол эдгээр хөшөө яагаад манай аймагт байдаг, чухам ямар гавьяатай хүн байсан гэх мэтээр наад захын зүйлсийг нь өөрөө судалж, мэддэг болжээ. Учир нь байнга яриад байхгүй ч гэлээ аймгийг маань зорин ирдэг гадаад найзууддаа тэдгээрийн тухай өөрөө ярьж өгч чадах хэмжээнд түүхээ мэддэг байна гэж бодохоор гоё биз дээ. Намайг бага байхаас л аав маань жуулчдад Монголын соёл, уламжлалын талаар олон дурсамж яриа, түүх өгүүлдэг байлаа. Тэдгээрийн нэг нь манай аймагт байдаг Сангийн хэрэмийн тухай түүх юм л даа. Саяхан тэнд очоод миний сэтгэл их гонсойсон. Бараг л хогийн цэг гэмээр дүүрэн хог. Нэгэн цагт Манж амбаны яам, шорон, сүм хийд зэрэг байрладаг томоохон бэхлэлт байсан гэдэг. Яахав зарим хүмүүс түүхийн хар толбо, хамгаалж, цэвэрлэх шаардлага байхгүй гэж боддог л байх. Би ч тийм хүмүүстэй их таарсан. Гэхдээ бидний зөвхөн ном, киноноос л харж,уншиж чадах түүхийг үнэн гэдгийг батлах баталгааны нэг нь энэ газар гэж болмоор. Тэгээд ч бидний анхаардаггүй хогонд дарагдсан энэхүү газрыг жуулчид зорьж их ирдэг. Жуулчид ч гэлтгүй тэр хавийн хүүхдүүд очиж тоглох нь элбэг байдаг юм байна лээ. Тийм болохоор Ховдын маань өнгө үзэмжид нөлөөлсөн ийм том газрыг ядаж л цэвэрхэн байлгах хэрэгтэй юм шиг. Ер нь ганц сангийн хэрэм ч гэлтгүй гудамж талбай, Буянт гол маань хүртэл хог ихтэй болсныг бүгд л харж байгаа байх. Гэтэл надаас мундаг ах эгч нар, эрх мэдэлтэй том хүмүүс зөндөө хэр нь яагаад нэг ч хүн эдгээрт анхаарал хандуулж, хотоо өнгө үзэмжтэй байлгая, цэвэрхэн болгоё гэж уриалдаггүй юм бол!?



Ховд Лицей ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Ё.Маралгоо

Want your business to be the top-listed Media Company in Hovd?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Hovd