Krypto.mn

Krypto.mn

Share

Krypto.mn нь виртуал хөрөнгө болон блокчэйн технологийн хөтөч болох Медиа-Тек бүтээгдэхүүн юм.

18/11/2025

Ulaanbaatar Blockchain Week-д тавтай морил.

Долоо хоногийн турш үргэлжлэх крипто, блокчэйний 10 гаруй арга хэмжээнд дараах формыг бөглөн бүртгүүлснээр үнэ төлбөргүй оролцох боломжтой.

Ямар арга хэмжээнүүд болох вэ?

- Web3-д суурилсан шийдэл боловсруулах хакатон
- Хөгжүүлэгчдэд зориулсан воркшоп
- Төслүүдийн явцыг танилцуулах AMA өдөрлөг
- Салбарын оролцогч талуудын дундах панел хэлэлцүүлэг
- Блокчэйн, крипто сэдвээрх эрдэм шинжилгээний хурал
- Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид оролцсон дугуй ширээний уулзалт
- Дотоодын болон олон улсын төлөөлөгчдийн медиа ярилцлагууд

Бүх арга хэмжээнүүд үнэ төлбөргүй байх бөгөөд та бүхэн зөвхөн урьдчилан бүртгүүлж нэвтрэх эрхээ баталгаажуулах болно.
Блокчэйн, крипто комюнитигийн хамгийн том цугларалт 11-р сарын 24-28-нд зохион байгуулагдана.

Арга хэмжээний байршил, цагийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй оруулах болно.

Оролцогчоор бүртгүүлэх форм: https://forms.gle/FhbdjMX2f5FkANUt7

20 сая төгрөгийн шагналын сантай хакатонд бүртгүүлэх форм: https://forms.gle/1m46yw4F6bJH8kwp8

Эрдэм шинжилгээний хуралд бүртгүүлэх форм:
https://forms.gle/btL5kRMZtMxyo4fE7

17/11/2025

Ulaanbaatar Blockchain Week-ийн хамтрагч байгууллагуудыг зарлаж байна.

Виртуал хөрөнгийн арилжааны платформ idax бирж хамтрагч байгууллагаар оролцож байна.

Монголын блокчэйн, крипто комюнитигийн хамгийн том цугларалт Ulaanbaatar Blockchain Week 11-р сарын 24-28-нд зохион байгуулагдах гэж байна.

17/11/2025

"Блокчэйн ба түүний хэрэглээ" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зарлаж байна.

TenGer TV-ийн зүгээс санаачлан зохион байгуулж буй
Монголын блокчэйн, крипто комюнитигийн хамгийн том цугларалт Ulaanbaatar Blockchain Week-ийн хүрээнд оюутан, залуусын дунд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Энэхүү хурал нь блокчэйн технологийн судалгааг дэмжих, шинэлэг шийдэл, санаачилгыг илрүүлэх, академик судалгаа болон практик хэрэглээний огтлолцлыг хөгжүүлэх зорилготой.

🥇 2’000’00 сая төгрөг
🥈 1’000’00 сая төгрөг

Сэдвийн хувьд блокчэйн технологийг ашиглан шийдэх боломжтой төрөл бүрийн шийдэл, хөгжүүлэлт, хэрэглээний талаарх судалгаа байж болно.

Хурлын зохион байгуулах огноо, байршил:

2025 оны 11 дүгээр сарын 24-ны 23:59 цаг хүртэл бүтээлийг [email protected] рүү илгээнэ.

Багаар болон ганцаараа оролцох боломжтой. Шалгарсан эхний 8 судалгааны багийнхан 11 дүгээр 27-нд СЭЗИС C-102 танхимд илтгэл тавьж шагналт байрын төлөө өрсөлдөх болно.

Хамтран зохион байгуулагчид
● Krypto.mn
● MJAE / Монголын Биржүүдийн Нэгдсэн Холбоо
● Санхүү Эдийн Засгийн Их Сургууль/University of Finance and Economics - СУТ
● Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
● Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгүүлэх холбоос: https://forms.gle/9MKsqBPbKbZArBxG7

27/10/2025

🪙 110 мянган доллароос доош унаад байсан биткойны ханш эргээд 115 мянган долларыг давав. Үүнд гурван үйл явдал голлон нөлөөлөв.

🤝Итгэл төрүүлсэн уулзалт.

Ши Жиньпин, Доналд Трамп нар энэ пүрэв гарагт БНСУ-д улсад уулзах гэж байна. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн удирдагчид худалдааны дайн, газрын ховор элемент, тиктокийн асуудлаар ярилцана.

⛏️ БНХАУ ирэх 12 дугаар сарын 1-ээс эхлэн газрын ховор элементийн экспортоо чангатгах болсон нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гаалийн татвараа дахин 100 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргахад хүргэсэн юм.

📌Газрын ховор элемент нь орчин үеийн технологийн гол түүхий эд бөгөөд Хятад улс 70 орчим хувийг нь эзэмшиж байна. Уг түүхий эдгүйгээр тооцоолох процессор, орчин үеийн нисэх онгоц, ухаалаг гар утас гээд бидний мэдэх дижитал төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх боломжгүй билээ. Хятад улс уг журмандаа бусад улсын батлан хамгаалах салбарт ашиглуулахгүй гэдэг хатуухан заалтыг хүртэл тусгажээ.

Харин ирэх пүрэв гарагт болох уулзалт эдгээр асуудлууд шийдэгдэж магадгүй байгаа юм.

🏷️АНУ-ын инфляц хүлээлтээс бага гарав.

АНУ-ын 9 дүгээр сарын инфляцын түвшин 0,1 нэгжээр өсч 3 хувьтай гарлаа. Гэвч энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 3,1-ээс бага байсан нь зах зээлд эерэг мэдээ болов. Инфляц тогтвортой байгаа нь Төв банк энэ жил дахин бодлогын хүүгээ бууруулна гэдэг итгэлийг зузаатгаж байна.

🔗CZ-д уулчлал үзүүлэв.

Ерөнхийлөгч Д.Трамп Binance биржийн үүсгэн байгуулагч CZ-д уучлал үзүүлсэн тухай өнгөрөгч пүрэв гарагт Цагаан ордноос мэдээлэв. Хэдийгээр энэ үйл явдал зах зээл өсөх шалтгаан болоогүй ч гэсэн Трампын крипто салбарыг хүчтэй дэмжих хандлага үргэлжилсээр буйн илэрхийлэл юм.

27/10/2025

™ Alibaba-ийн толгой компани Ant Group “AntCoin” нэрийг Хонконгт барааны тэмдэг болгон бүртгүүлэх хүсэлт гаргасан байна.
Энэ нь тус компани блокчейн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ болон тогтвортой зоос (stablecoin) гаргах сонирхолтой байгааг илтгэж байна.

📅 Fintech week-ийн үеэр олны анхааралд өртөв.

Уг барааны тэмдгийг авах хүсэлтийг өнгөрөгч зургаадугаар сард анх гаргасан боловч тухайн үед олон нийт төдийлөн анхаарлаа хандуулаагүй. Харин ирэх долоо хоногт болох Hong Kong FinTech Week арга хэмжээнд Ant Group-ийн дарга Эрик Жин илтгэл тавих болсон нь ихэд анхаарал татав. Учир нь арга хэмжээний энэ жилийн сэдэв криптовалютад төвлөрөх юм.

💰 AntCoin-ийн хамрах хүрээ

AntCoin-ийн барааны тэмдэгийн тодорхойлолт нь бараг бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг хамрах аж. Үүнд уламжлалт санхүүгийн хэрэгслээс гадна блокчэйнд суурилсан төлбөр тооцооны хэрэгсэл, стэйблкойн хүртэл багтах юм.

Want your business to be the top-listed Media Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Central Tower, 17th Floor
Ulaanbaatar