Development Management
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Development Management, Education, Ulaanbaatar.
29/04/2026
Хөгжлийн менежмент сургалт судалгааны төвөөс Улаанбаатар төмөр зам ХНН Сайншанд өртөө болон төмөр замын татах хэсгийн ажилтан албан хаагчдад захиалгат сургалтаа зохион байгууллаа.
Тус хамт олонд ”Ажилтны ёс зүй, харилцаа хандлага”, “Стресс менежмент”, “Байгууллагын соёл, үнэт зүйлс”, “Гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх процесс” зэрэг сэдвүүдээр сургалт, зөвлөгөө мэдээллийг сургагч багш М.Ганбаатар, хуульч Ц.Жавхлан, Сэтгэл зүйч Б.Батцэнгэл нар хүргэж ажиллав.
Та бүхний ажил амьдралын хөгжил дэвшилд гэгээн бүхнийг хүсье.
06/04/2026
2026.04.03-ны өдөр УБТЗ-ын Хүүхдийн секторын СӨБ-ын төвийн хэсгийн байгууллагуудын Удирдах ажилтан, багш нарт Хөгжлийн Менежмент сургалт судалгааны төвийн Захирал, сургагч багш М.Ганбаатар “Ажилтны ёс зүй, харилцаа хандлага, Байгууллагын соёл, үнэт зүйл” сэдвүүдээр сургалт орлоо.
Мөн Хуулийн зөвлөх Ц.Жавхлан, Сэтгэл зүйч Б.Батцэнгэл нар Ёс зүйн дэд хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхныг хүсье.
#СургалтынТөв #Байгууллагын #Сургалт #БайгууллагынСургалт #сургагчбагш #ЁсЗүй #харилцаахандлага
10/03/2026
Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн Ёс зүйн дэд хорооны захиалгат багц сургалтыг Хөгжлийн менежмент сургалт судалгааны төвөөс 2026.03.10-ны өдөр эрүүл мэндийн мэргэжилтэн, ажилтан нийт алба хаагчдад зохион байгууллаа.
Мөн Ёс зүйн хорооны гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хуулийн хэлтсийн хуульч Ц.Жавхлантай хамтран хүргэж ажиллав.
Та бүхний эрүүл мэндийн төлөөх гэгээн үйлсэд их амжилт хүсье.
10/03/2026
Эерэг бүтээлч хамт олонд ажлын амжилт хүсье.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar