UNLEASH Hacks Mongolia

UNLEASH Hacks Mongolia

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from UNLEASH Hacks Mongolia, Nonprofit Organization, Ulaanbaatar.

20/05/2022

✨ UNLEASH Hacks 2022 оролцогч, 3-р байранд шалгарсан багийн гишүүн Ж. Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна 👏👏

"Манай шийдэл нь малчидад зориулсан худалдааны нэгдсэн ухаалаг утасны апп юм.
Энэхүү апп-аар малчид хаана ч малын гаралтай бүтээгдэхүүнээ зарах боломжтой бөгөөд хамгийн ойр байршлаас нь эрэлтийг нь харуулна. Тээвэрлэлтийн хувьд малчин өөрөө эсвэл тусгай тээвэрлэлтийг хөлслөн дуудаж бүтээгдэхүүн болон малаа зөөж зарах боломжтой. Эрэлтийг захын худалдаачин болон бусад хүмүүс үүсгэнэ. Түүнчлэн зах зээл дээр бодитоор хэдээр мал болон малын гаралтай бүтээгдэхүүн зарагдаж байгааг харуулна. Үүнийг ашиглан малчин өөрийн малын тоо толгойгоо оруулан, хөрөнгийн үнэ цэнээ тооцоолж болно. Бас энэхүү шийдлийн нэг онцлог нь малчдын худалдааны түүх болон малын тоо толгойн датаг цуглуулах тул үүнийг санхүүгийн зээл олгох байгууллагуудад өгч зээлийн скоринг хийх боломжийг нэмэгдүүлнэ.

Түүнчлэн малчин хэдийгээр дундын чэйнжүүдэд ихэвчлэн малаа зардаг ч, энэ нь эцсийн хэрэглэгчид очих өртгийг бараг 50%-иар нэмэгдүүлж байгаа. Харин тэдэнд өөрийн бүтээгдэхүүнээ зарах сувгийг нь өргөн болговол орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн хувийн санхүүгийн мэдлэг дутмаг байдаг тул үүнийг мөн шийдэх хэрэгтэй. Малчид мөн зээл авахад олон асуудалтай тулгардаг. Тухайлбал өөрийн орлогоо нотлох, барьцаа хөрөнгө шаардах, малын үнэ цэнээ мэдэхгүй зэргээс болж шаардлагатай өрхийн зээлээ авах боломжгүй болдог. Тиймээс үүнийг шийдэх энгийн боломж нь тэдний орлогын мэдээллийг бодитоор цуглуулах, хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж зээл авах боломжийг нэмэгдүүлэх юм.

UNLEASH Hacks нь онлайнаар бүх зүйл орсон тул сонирхолтой ч мөн харилцааны асуудал их гарсан. Тиймээс манай баг биеээр уулзаж ихэнхи зүйлсээ хийсэн. Шинэ санаа, тулгамдаж буй асуудал бодох нь их гоё санагдсан.

Miro дээр ажиллах гоё боломжууд байдгийг мэдсэн бөгөөд асуудлаа хэрхэн цэгцтэй гаргах, ядаж шийдэл олох процессийг суралцсан. Мэдээж багийн ажил тул танихгүй хүмүүстэй хэрхэн хурдан нэг баг болж ажиллахыг сурсан."

Photos from UNLEASH Hacks Mongolia's post 10/05/2022

🥉 UNLEASH Hacks 2022 цахим хакатоны #Гуравдугаар байр эзэлсэн багийг танилцуулж байна.

Багийн шийдэл: Better Nomad mobile app

💡BetterNomad нь малчдын орлого, малын тоо толгойн мэдээллийг цуглуулах замаар малчдын зээлийн үнэлгээг нэмэгдүүлэх боломжийг олгох нэгдсэн платформ. Тухайн аппликейшнээр хийгдсэн худалдаа болон малын тоо толгойн мэдээллийг цуглуулж санхүүгийн байгууллагуудад орлого батлах, хөрөнгийн хэмжээ тогтоох боломж олгох юм. Ингэснээр малчид орлогын сувгаа нэмэгдүүлэх, хувийн хөрөнгөө үр ашигтайгаар удирдахад, мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тусална.

Багийн гишүүд:
Б. Алтаншагай
Ж. Эрдэнэ
Н. Бүжинлхам

Photos from UNLEASH Hacks Mongolia's post 10/05/2022

🥇 UNLEASH Hacks 2022 цахим хакатоны #Тэргүүн байр эзэлсэн багийг танилцуулж байна. Цаашид UNLEASH+ олон улсын хурдасгуурт хөтөлбөрт оролцох эрхээ хангасан багийн гишүүддээ баяр хүргэе!

Багийн шийдэл: FinFlexi шийдэл

💡Монгол Улсад банк болон банк бус санхүүгийн байгууллагууд нь зээлийн онооны тооцооны системийг (credit scoring) дотооддоо буюу өөрсдөө тогтоодог бөгөөд НДШ төлсөн байдал, тогтмол орлоготой байх зэрэг хатуу шаардлагуудтай байдаг. Санхүүгийн үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс тавьдаг эдгээр уян хатан бус шаардлагуудын улмаас гэртээ байгаа эцэг эхчүүд зэрэг нийгмийн тодорхой бүлэг этгээдүүд зээл, санхүүжилт авч чаддаггүй. FinFlexi нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдэд өөрсдийн уян хатан зээлийн оноо тооцох системийн алгоритмыг санал болгох зорилготой бөгөөд ингэснээр FinFlexi шийдлийн зорилтот бүлэг/хэрэглэгчид болох гэртээ сууж байгаа эцэг эхчүүдэд шударга, уян хатан оноогоор дүгнэгдэх боломжийг олгож, тэдэнд эерэгээр нөлөөлөх юм.

Багийн гишүүд:
Э. Сэлэнгэ
А. Содбаяр
Б. Номуундарь
Э. Дуулга
Э. Анусэцэн

Want your organization to be the top-listed Non Profit Organization in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Ulaanbaatar