Clean Resource Development CRD

Clean Resource Development CRD

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Clean Resource Development CRD, Solar Energy Company, Narny Way/93, Ulaanbaatar.

Photos from Clean Resource Development CRD's post 30/06/2026

☀️🔋🚙 Монголын анхны “Ногоон өртөө”-г бид эрчим хүчээр амилууллаа! ⚡🌱

CU сүлжээний 600 дахь салбар болох орон нутгийн зам дагуух шинэ үеийн цогц өртөөний Нарны хавтан, Батарей (БХС) болон Цахилгаан автомашин цэнэглэх станцын иж бүрэн угсралтын ажлыг манай "Clean Resource Development" (CRD) компанийн мэргэжлийн, шилдэг инженерүүдийн баг 7 хоногт амжилттай гүйцэтгэж, хүлээлгэн өглөө. 🤝

Бид энэхүү жишиг төсөлдөө дэлхийд тэргүүлэгч Huawei Mongolia технологийн хамгийн сүүлийн үеийн, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлсэн бөгөөд дараах хүчин чадал бүхий бүтээн байгуулалтыг цогцлоов:

☀️ 40кВт-ын Нарны цахилгаан үүсгүүр – Байгаль орчинд ээлтэй, тасралтгүй цэвэр эрчим хүч!
🔋 108кВт/241кВт.ц Батарей хуримтлуурын систем (БХС) – Эрчим хүчний найдвартай нөөц, хамгийн дэвшилтэт ухаалаг шийдэл.
🚙 240кВт (DC) Цахилгаан автомашин (EV) түргэн цэнэглэх систем – Орон нутгийн замд цахилгаан машинаар ямар ч айдасгүй, саадгүй зорчих боломж!

🏗️ Бидний түүх, бидний туршлага:
Сэргээгдэх эрчим хүчний салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй манай компани нь хот суурин болон алслагдсан бүс нутгуудад нарны эрчим хүч, хуримтлуурын станцын олон зуун төслийг амжилттай хэрэгжүүлсэн арвин туршлагатай билээ. Бидний түүх бол Монгол улсынхаа сэргээгдэх эрчим хүчний хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд төсөл бүр дээрээ чанар, олон улсын стандартыг нэгдүгээрт тавьж ажилладаг. 🥇

💡 Бидний алсын хараа – Тууштай байдал!
Бид зөвхөн нэг төсөл хэрэгжүүлээд зогсохгүй, Монгол улсынхаа "Ногоон шилжилт"-д бодитой хувь нэмэр оруулж, ирээдүйн тогтвортой хөгжлийн төлөө улам илүү идэвхтэй, салбартаа түүчээлэн тууштай ажиллах болно.

Энэхүү томоохон төслийг цаг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ард нь гарсан Мэргэжлийн, туршлагатай, эрч хүчтэй инженер техникийн хамт олондоо дахин халуун талархал илэрхийлье! Та бүхнээрээ бахархаж байна. 👏👷‍♂️👷‍♀️

#НогоонӨртөө #СэргээгдэхЭрчимХүч #НарныЦахилгаан #МэргэжлийнБаг #ТогтвортойХөгжил #монголулсынзасгийнгазар ЗасгийнГазар

14/06/2026

🌿 АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ ХАМТДАА БУУРУУЛЪЯ! 🌿

"ХасБанк" болон "Клийн Ресурс Девелопмент ХХК" хамтран байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг сонгож буй ААН, иргэддээ зориулан НОГООН ЗЭЭЛ-ийн хамгийн таатай нөхцөлийг санал болгож байна.

Та дараах нөхцөлөөр зээл авч, бидэнтэй хамтран ажиллах боломжтой! 👇

🏢 БИЗНЕСИЙН НОГООН ЗЭЭЛ (ААН, Байгууллагад)

Зээлийн хүү: Жилийн ердөө 8.0%

Зээлийн хэмжээ: 200 сая төгрөг хүртэл

Хугацаа: 60 сар хүртэл

🏡 ХЭРЭГЛЭЭНИЙ НОГООН ЗЭЭЛ (Иргэдэд)

Зээлийн хүү: Жилийн ердөө 6.0%

Зээлийн хэмжээ: 50 сая төгрөг хүртэл

Хугацаа (60 сар): Нарны цахилгаан үүсгүүр ( Сэргээгдэх эрчим хүч )

Хугацаа (30 сар): Бусад ногоон зориулалтаар

Эргэн төлөлт: Сар бүр үндсэн төлбөр тэнцүү эсвэл нийт төлбөр тэнцүү байх уян хатан нөхцөлтэй.

✨ Илүү цэвэр агаар, илүү тав тухтай орчныг хамтдаа бүтээцгээе! ✨

📥 Та яг одоо зээлийн хүсэлтээ илгээж, бидэнтэй хамтран ажиллаарай!

📍 Хаяг: [Нарны зам дагуу СанРөүд оффис 903 тоот]
📞 Утас: [8010-8822, 8015-0006]
🌐 www.crd.mn

01/06/2026

Эх үрсийн баярын мэнд хүргэе! 🎈👧👦

Өнөөдөр бол ирээдүйн эзэд болох хүүхдүүдийн баярын өдөр.
🌟 Бидний байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд бол зөвхөн өнөөдрийн биш, маргаашийн аз жаргалтай, тогтвортой амьдралын үндэс юм. ☀️🔋

Эх дэлхийгээ хайрлах ухааныг багаас нь төлөвшүүлж, хүүхдүүддээ ногоон ирээдүйг өвлүүлцгээе.
🌱 Үүний нэг баталгаа нь, бид хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгөөс ангид, ёс зүйтэй үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, төхөөрөмжөөр үйлчилгээгээ үзүүлдэг явдал юм.
🤝🛡️ Бид хамтдаа бүтээнэ! 🌍💚

---------------------------------------------------------------------------------

Happy Children’s Day! 🎈👧👦

Today we celebrate the little ones who will lead our future.
🌟 Our commitment to renewable energy isn’t just for today—it’s an investment in a cleaner, greener tomorrow for our children. ☀️🔋

Let’s raise a generation that grows up loving and protecting our planet.
🌱 As part of this promise, we proudly provide our services using only ethically sourced products and equipment that are completely free from child labor.
🤝🛡️ Together, we create a 🌍💚 #ТогтвортойХөгжил

Want your business to be the top-listed Engineering Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Narny Way/93
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00