Adapt Management
Өөрийн гишүүн байгууллага болон хувь хүнд сургалт, зөв
Сахилга батыг хөлөглөөгүй зорилго бол хамгийн хийсвэр зүйлсийн нэг.
25/01/2024
Ойрын хэдэн өдөр, өмнөх ажилласан төслүүддээ дүн шинжилгээ хийж, сайн туршлагуудаа цуглуулж байгаа юм. Ер нь аливаа байгууллага өөрийн дотоод үйл ажиллагааныхаа датаг тасралтгүй цуглуулж байвал тун чухал... За гол яриандаа оръё.
Төслүүдийн сайн туршлагыг цуглуулж байхад нэг зүйл их анхаарал татлаа. Энэ нь ажилтнууд "Өөрчлөлт шинэчлэлтэд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ" гэдэг жижигхэн хэрнээ тун чухал. Хэрвээ энэ судалгааг байгууллага анхаарч үзэлгүй шууд өөрчлөлт, шинэчлэлт хийвэл тухайн төсөл унах эрсдэл маш өндөр байна. Шалтгаан нь ажилтнууд ямар нэгэн өөрчлөлт хийхэд сэтгэл зүйн байдал болон бусад холбогдох нөөц, бодлого, баримт бичиг, соёл, манлайлал гээд маш олон зүйл бэлэн болоогүйгээс шалтгаалах гээд байна.
Манай баг сэтгэл зүйн зөвлөхтэйгээ хамтран дараах:
1.Төлөвлөлт, өөрчлөлтийн чадамж,
2. Зохион байгуулалтын чадамж,
3. Манлайллын чадамж,
4. Урамшуулал, идэвхжүүлэлтийн чадамж,
5. Харилцаа хамтын ажиллагааны чадамж,
6. Байгууллагын соёл зан үйлийн чадамж,
7. Хүний нөөцийн чадамж,
8. Инноваци мэдлэгийн менежментийн чадамж,
9. Бүтээмж, чанар, гүйцэтгэлийн чадамж,
10. Маркетингийн чадамж багцуудын хүрээнд 100 асуулт бүхий цогц судалгааны асуулга боловсруулж удирдлагуудын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэхэд бэлэн боллоо.
Энэ судалгааны үр дүнгээс бид ямар нэгэн өөрчлөлт хийхэд ажилтнуудаа бэлдэж чадаж уу? Аль хэсгийн бэлэн байдал нь хангалтгүй байна? Өөрчлөлт хийхэд шаардлагатай нөөц, бодлого, баримт бичиг, сургалтын хэрэгцээ байна уу? гэдэг суурь шалгуур гарч ирснээр хөрөнгө, цаг хугацаагаар хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой
Манлайлал гэж уран гоё үгтэй номнууд их олон байдгаас гадна, сургалтууд ч их бий. Харин бодит байдал дээр манлайлал гэдэг бол санаачлагч нь заавал хийх ёстой гэж бодсон зүйлээ эхэлж бие даан судалж үзээд, бодит байдалтай нийцэж байгаа эсэхийг дүгнээд, судалгаанд үндэслэн заавал хийх ёстой зүйлийг хэн нэгнээр хэлүүлж шаардуулахгүйгээр хийчихээд, удирдах ажилтан даа эсвэл удирдлагад байгаа хүн дээ танилцуулж харуулаад даган дуурайж хийгээрэй эсвэл батлаад өгөөч хэлэлцүүлье гээд урд нь гараад, санаачлаад, үүсээд байгаа асуудлыг шийдээд, үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлээд яваад байхыг хэлдэг. Харин ийм үйлдлийг удирдлага олж үзэж манлайлж байна шүү гэдгийг нь хүлээн авч чадахгүй, хөлд нь чирэгдээд өөрөө ард нь хоцроод ажлын тушаа болоод явах байдал нь манлайлж буй хүнийхээ урмыг хугалах, урт даа алдах эрсдэлд ордог. Иймээс удирдах ажилтан нь өөрөө миний хувьд ийм зүйл бол манайлал шүү манлайлал гэж үүнийг хэлдэг шүү гээд өөртэй нь хамт зорилго нэг байгаа багтаа хэлж ярьж ойлгуулж нээлттэй байх нь тун чухал юмдаг уу даа...
Харилцагчтай хийсэн уулзалтын дүгнэлт
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
976
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |