Expert Review
Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи (ШИМТ)-н чиглэлээр мэдээллийг олон нийтэд хүргэнэ.
01/06/2025
Нобелийн шагналт эцэг, хүү Бор. Аав нь атомын бүтцийг, хүү нь атом доторх цөмийн бүтцийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан.
31/05/2025
Оюутны амьдрал.
31/05/2025
Монгол эрдэмтэн 100 гаруй жилийн түүхтэй квант механикийн онолын салбарт түүхэн нээлтийг хийлээ. 👏
Австралийн Гриффит их сургуулийн судлаач Х.Цэндсүрэн, Макс Планкийн нэрэмжит цөмийн физикийн институттэй хамтран квант хонгил (квант туннел) гэж нэрлэгддэг үзэгдлийн үед электронууд ер бусын харилцан үйлчлэл үзүүлж байгааг илрүүлсэн нь физикийн салбарт том нээлт болоод байна. Түүний судалгааны ажил физикийн салбарын хамгийн нэр хүндтэй сэтгүүл болох Physical Review Letters (PRL)-д нийтлэгджээ. Квант туннелийн үзэгдлийн үед хориотой бүс дотор электронуудын ойлт, сарнилын үйл явцыг анх удаа ажигласан нь судалгааны гол үр дүн болжээ.
Тэрээр өөрийн хийсэн нээлтийнхээ талаар бичихдээ: "Классик физикийн үүднээс “Хориотой муж” гэж нэрлэгддэг “Квант хонгил (quantum tunneling)” дотор электрон буцаж ойж/сарниж байгаа үзэгдлийг анх удаа олж илрүүлсэн ажил маань PRL сэтгүүлд хэвлэгдлээ. Ингээд квант механикт дахин нэг “гаж” үзэгдэл нэмж орхилоо. Энэхүү ажлыг Германы Макс Планкийн нэрэмжит Цөмийн Физикийн Институтын (MPIK) онолын физикчидтэй хамтран хийсэн болно. Квант механик үүсч хөгжсөний 100н жилийн ойд барьж байгаа миний бэлэг юмуу даа 😉" гэжээ.
Түүний бичсэн өгүүллэг хүн бүхэнд нээлттэй бөгөөд дараах холбоосоор орж уншаарай.
https://link.aps.org/doi/10.1103/PhysRevLett.134.213201 "
30/05/2025
Энэтхэгийн математикийн гоц авъяастан Сриниваса Раманужан (1887-1920). Академик түвшинд мэргэжлийн математикийн чиглэлээр албан боловсрол бараг эзэмшээгүй тэрээр бага наснаасаа гоц авьяастан болох нь мэдэгдсэн. Тухайн цаг үед математикийн тооны онолд шийдэгдээгүй байсан олон хүнд хэцүү бодлогын шийдлүүдийг олж, цоо шинэ теоремууд баталсан хүн. Богинохон хугацаанд амьдарсан ч математикийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсан бөгөөд хожим түүний хийсэн ажлуудаас математикийн шинэ салбар үүсэж, судалгааны чиглэлүүд бий болсон. Тэрээр цэвэр математикийн салбарт тухайлбал математик анализ, тооны онол, хязгааргүй тоон цувааны онолд олон чухал ажлууд гүйцэтгэсэн билээ.
Их Британий алдартай математикч Годфри Харолд Харди нэгэн удаа эмнэлэгт өвчтэй хэвтэж байгаа өөрийн шавь, хамтрагч болох Раманужаныг эргэхээр такси бариад очиж л дээ.
Математикч хүний онцлогоор таксиний дугаарыг анзаартал "1729" гэсэн тоо байв. Эмнэлэг дээр ирээд Раманужанд "Би сая 1729 гэсэн онцын сонин биш, уйтгартай дугаартай таксигаар ирлээ" гэхэд Раманужан үүнийг сонсоод тэр даруйд "Харин ч их сонирхолтой тоо байна. Яагаад гэвэл энэ тоо хоёр янзын байдлаар хоёр тооны куб зэргүүдийн нийлбэр байдлаар илэрхийлэгдэх хамгийн бага тоо байж" гэж хэлсэн байдаг. Раманужаны хэлснээр бол:
1729 = 1³ + 12³ = 9³ + 10³.
Тэр цагаас хойш дээрх байдлаар илэрхийлэгдэх тоонуудыг "Таксины дугаарууд" гэж нэрлэх болжээ.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Website
Address
Ulaanbaatar