BlueMon Group

BlueMon Group

Share

Mongolian Top-100 Enterprise

Photos from BlueMon Group's post 21/05/2026

🎖 Бльюмон Групп хоёр дахь “Гавьяат”-аа угтан авлаа.

Өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн нэгдсэн уулзалтын үеэр БльюМон Группийн УЗ-ийн гишүүн, Санхүү удирдлагын газрын захирал бөгөөд Нийтийн хоол нэгтгэлийн газрын захирал Bold Tsogzul-д Монгол Улсын Ерөнхийлөгч “Үйлчилгээний Гавьяат Ажилтан” цол тэмдгийг гардууллаа.
Салбарын 350 гаруй компанийн 800 гаруй төлөөлөл цугласан уг уулзалтын үеэр ийнхүү Гавьяат цол тэмдгийг гардуулан өгсөнд бид бүхний хувьд компанийн түүхэнд тэмдэглэх "тэмдэглэлт өдөр" болон үлдэж байна.
Б.Цогзул нь 1996 оноос санхүү, удирдлагын чиглэлээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Монхангай ЗБН-д Ерөнхий нягтлан, “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаад, 2004 оноос БльюМон Группийн Санхүү, удирдлагын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа билээ.
Улмаар Shulundu брэндийг үндэсний хэмжээнд хамтран үүсгэн байгуулж, хөгжүүлсэн төдийгүй The Bull Hot Pot, Sura, Tse Pub болон олон улсын франчайз Dessert39, Pepper Lunch зэрэг охин компанийн үйл ажиллагааны тогтвортой өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн эрхэм юм. Мөн тэрбээр нийтийн хоолны салбарт анх удаа Монголд хэрэгжиж буй бизнес загвар, сүлжээ франчайз, салбарын бүтэц, үнийн бодлого, стандартчлал, хүний нөөцийн нэгдсэн удирдлага бүхий "Удирдлагын систем"-ийг санаачлан хөгжүүлэв.

Группийнхээ засаглал, тогтвортой өсөлтийн багана болж ирсэн Б.ЦОГЗУЛ захиралдаа БльюМон Группийн нийт хамт олны зүгээс баярын халуун мэндийг хүргэж, цаашдын их үйлсэд нь өндөр амжилт хүсэж байна.

Dessert39: Үйлчилгээний талбай түрээслэх хамтын ажиллагааны санал авна 07/05/2026

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛБАЙ ТҮРЭЭСЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, ХУВЬ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД

Dessert39: Үйлчилгээний талбай түрээслэх хамтын ажиллагааны санал авна Солонгосын олон улсад танигдсан франчайз кафе Dessert39 нь “Дэлхийн амттаны кафе” концепцын хүрээнд дэлхийн улс орнуудын алдартай амттан, нарийн боов болон кофе, төр....

Photos from BlueMon Group's post 08/03/2026

Бид хөдөлмөрлөх, хөгжих, манлайлах тэгш боломжийг дэмжсэн ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулсаар байх болно.
Нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг дэвшүүлье.

Photos from BlueMon Group's post 24/02/2026

Өвөг дээдсийн ерөөл бэлгэдсэн
Өглөөний нар мэт гэгээн учрал
Хамт олны золголт маань
Аз хийморийн эхлэл байг

Want your business to be the top-listed Food & Beverage Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


J. Sambuu Street 32, Khoroo 8, Bluemon Center
Ulaanbaatar
14200