Asset Management Club
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Asset Management Club, College & University, Ulaanbaatar.
30/05/2026
🏆 RETURN ON KNOWLEDGE 2 🏆
Гишүүдийн дунд семестр бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Return on Knowledge” тэмцээн 2 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээн нь санхүүгийн суурь ойлголт болон CFA® Level I түвшний мэдлэгийн хүрээнд оролцогчдын онолын мэдлэг, аналитик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг сорьдог онцлогтой.
Энэ удаагийн тэмцээнд оюун мэдлэг, ур чадвар, чанар чансаагаараа манлайлсан гишүүддээ халуун баяр хүргэе.
🥇Тэргүүн байр – Х. Тэргэл (СЭЗИС)
🥈Дэд байр – М. Анудар (СЭЗИС)
🥉Гутгаар байр – П. Ану-Үжин (СЭЗИС)
Тэмцээний тэргүүн байрт шалгарсан оролцогчид өргөмжлөл болон санхүүгийн тооны машин, харин дэд болон гутгаар байрт шалгарсан оролцогчид өргөмжлөл, мөнгөн шагналыг тус тус гардуулав.
Амжилттай оролцсон нийт гишүүддээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!
08/05/2026
🎓 Хөрөнгө оруулалтын талаарх сургалт амжилттай болж өндөрлөлөө!
Энэ удаагийн сургалтаар Мандал Ассет Менежмент ХХК-ийн хөрөнгө оруулалтын шинжээч Ц.Чинзориг манай клубийн гишүүдтэй хөрөнгө оруулалтын салбар дахь бодит туршлага, CFA шалгалтад бэлтгэх зөвлөгөө болон мэргэжлийн карьераа хэрхэн зөв төлөвлөх талаар сонирхолтой яриа өрнүүлж, үнэтэй мэдлэгээсээ хуваалцлаа. 📈✨
Мэдлэг, туршлагаасаа уваалцаж, оюутан залууст урам зориг өгсөн Чинзориг ахдаа талархал илэрхийлье. 🙌
05/05/2026
Санхүүгийн менежментийн улсын XII олимпиад амжилттай зохион байгуулагдаж, оюутан залуус мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө.
Тус олимпиадад манай клубийн гишүүд өндөр амжилт үзүүлж, эхний байруудад шалгарлаа. Амжилт гаргасан гишүүддээ халуун баяр хүргэе!
Хувийн дүнгээр:
🥇 Тэргүүн байр — М.Давааням (СЭЗИС)
🥈 Дэд байр — Б.Эрдэнэ-Очир (СЭЗИС)
Багийн төрөлд:
🥇 I байр — Г.Нармандах (Optimus баг)
🥇 I байр — Б.Ануужин (Optimus баг)
🥈 II байр — Б.Эрдэнэ-Очир (Fortis баг)
🥉 III байр — М.Давааням (Incentive баг)
Амжилттай оролцсон нийт гишүүддээ цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
02/05/2026
🧠 Quiz Night – Brain Battle 3 🎉
Тархи гашилгасан, хурдацтай бас хөгжөөнт уралдаан маань 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа!
Энэ удаагийн мэдлэгийн тулаанд нийт 10 баг оюун ухаан, хурд, ур чадвараа сорин өрсөлдлөө.
🔥 Шагналт байрууд:
🥇 Chi Huuramch
🥈 Loan Shark
🥉 Dollars & Dolls
👏 Идэвхтэй оролцсон бүх багууддаа баярлалаа. Та бүхний эрч хүч, оролцоо тэмцээнийг илүү сонирхолтой болголоо!
“Let’s get into it. Be brave – Brain Battle.” 💥
12/03/2026
МАНАЙ КЛУБИЙН ГИШҮҮД “CFA RESEARCH CHALLENGE” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Монголын Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэг АНУ-д төвтэй CFA институтийн нэрэмжит “CFA Research Challenge” тэмцээнийг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Санхүүгийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийн ур чадварыг сорьдог тус нэр хүндтэй тэмцээнд манай клубийн гишүүд дараах амжилтыг үзүүллээ:
🥈 Дэд байр: “Incentive” баг
- М.Давааням (СЭЗИС)
🥈 Дэд байр: “Finomax” баг
- Г.Нармандах (МУИС)
🥉 Гутгаар байр: “Vertex” баг
- Г.Алтансүх (СЭЗИС)
Мэргэжлийн өндөр ёс зүй, санхүүгийн шинжилгээний ур чадвараараа бусдыгаа манлайлан амжилттай оролцсон гишүүддээ халуун баяр хүргэе. Та бүхний ирээдүйн сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!
📈CFA Level I шалгалтад амжилттай тэнцсэн 3 оюутанд тэтгэлэг гардууллаа.
Энэхүү тэтгэлэг нь мэдлэг, хичээл зүтгэл, тууштай байдлаараа бусдад үлгэрлэсэн оюутнуудын амжилтыг үнэлж, цаашдын хөгжилд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Ирээдүйн санхүүгийн салбарын мэргэжилтнүүд болох залуусдаа цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.🔥❤️
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the university
Website
Address
Ulaanbaatar