Girls Coding Cafe

Girls Coding Cafe

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Girls Coding Cafe, Computer training school, Ulaanbaatar.

Photos from Girls Coding Cafe's post 20/10/2022

КОД БИЧИХ СУРГАЛТАНДАА ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ!

Код бичиж сурах боломжит ангиуд:

Coding 101: HTML, CSS хэл сурах анхан шатны
Coding 201: JavaScript хэл сурах анхан шатны анги
Coding 301: JavaScript хэл сурах гүнзгий шатны анги

📌 ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

Coding 101: HTML, CSS хэл сурах анги
💻Компьютерийн үндсэн ойлголтууд болон компьютерийг эзэмших чадвар
💻Код хэрхэн ажилладаг тухай сурах
💻HTML, CSS хэлийг бүрэн сурах
💻Вэбсайтын бүтэц & загвар
💻Static вэбсайт хийж сурах

Coding 201: JavaScript хэл сурах анхан шатны анги
✏️JavaScript хэлийн алгоритм
✏️Responsive вэбсайтыг цогц хөгжүүлж сурах
✏️Өгөгдлийн төрлүүд
✏️Тоглоом болон тооны машин зэрэг амьдралд хэрэглэхүйц төслүүдийг сурах

Coding 301: JavaScript хэл сурах гүнзгий шатны анги
⌨️JavaScript хэлийг цогц сурах
⌨️Вэбсайтыг цогц хөгжүүлж сурах
⌨️To do list app хийх зэрэг амьдралд хэрэглэхүйц төслүүдийг сурах
⌨️Back-end эхлэлийг сурах

🔵МАНАЙ ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

- Багаар хамтарч ажиллан технологийн шийдэл боловсруулан вэбсайт хийж сурах
- Шүүмжит сэтгэлгээ, шинийг эрэлхийлэж шийдэл олох ур чадвараа сайжруулах
- Амьдралд хэрэгцээтэй өөрийн portfolio үүсгэж болохуйц технологийн бичил төслүүдийг хийх
- Код бичиж суран технологийн салбартай холбогдолтой Англи хэл сурах, судалгаа хийх ур чадвараа сайжруулах
- Технологийн салбарын мэргэжлүүдийн мэдээлэлтэй болох
- Анхан шатны мэдлэгээс ахисан түвшинд богино хугацаанд аваачих

🔵ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

Coding 101: HTML, CSS хэл сурах анхан шатны анги
⏰Хугацаа: 10 сарын 25 - 12 сарын 4
⏳Үргэлжлэх хугацаа: 6 долоо хоног
✏️Хичээлийн хуваарь: Цагийн сонголттой
Анги 1: Мягмар, Пүрэв гарагт 16:30-18:30, Бямба гарагт 09:30-11:30
Анги 2: Мягмар, Пүрэв гарагт 19:00-21:00, Бямба гарагт 12:00-14:00

💰Төлбөр: 500,000₮
👀Бүртгэл: 10 cарын 24 хүртэл 17 цаг хүртэл
📍Байршил: River Garden хотхон
☎️Мэдээлэл авах: 88554496

Суудлын тоо хязгаартай тул 10/24 17:00 цагаас өмнө амжиж www.girlscodingcafe.com/registration хаягаар орж бүртгүүлээрэй!🧐

Photos from Girls Coding Cafe's post 26/09/2022

💎GIRLS CODING CAFE CODING COURSE ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР💎

Монголын охид, бүсгүйчүүдийг технологийн салбарт дэмжих зорилготой Ариун Оюун Үйлс ТББ-ын Girls Coding Cafe төсөл код бичих анхан шатны сургалтандаа тэтгэлэг зарлаж байна. Энэхүү тэтгэлгийг технологийн салбараас суралцаж, код бичиж сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, ирээдүйн зорилго тэмүүлэлтэй 13-21 насны нэг суралцагчид олгоно.

Уг тэтгэлэг нь код бичих технологийн мэдлэгийг олгож, тэднийг хүчирхэгжүүлэн, ирээдүйн ажил мэргэжлийнх нь гүүр, чиг баримжаа олгох хөтөлбөрийг нэг дор суралцахаараа онцлогтой.

ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭНЭЭР:

💰Girls Coding Cafe хэрэгжүүлж буй охид, бүсгүйчүүдэд зориулсан 750,000 төгрөг үнэ бүхий 6 долоо хоног үргэлжлэх HTML, CSS хэл сурах ангид үнэгүй хамрагдах эрх

💖Багаар хамтарч ажиллан, технологийн шийдэл боловсруулах ур чадвараа хөгжүүлэх

💡Шүүмжит сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх, илтгэх ур чадвараа сайжруулах

👉Эмэгтэйчүүдэд зориулсан тусгай эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх лекцэд хамрагдах

💁‍♀️Tехнологийн салбарт амжилттай ажиллаж буй эмэгтэйчүүдээс менторшип авах

ℹ️ Технологийн салбарын мэргэжлүүдийн мэдээлэлтэй болох

🪑Технологийн салбарын охид бүсгүйчүүдийн бие биенээ дэмжсэн хүрээлэлд нэгдэх

ТАВИГДАХ ШААРДЛАГА

👧🏻 13-21 настай эмэгтэй байх
✨ Технологийн салбараас суралцаж код бичих өндөр хүсэл эрмэлзэл, ирээдүйн зорилго тэмүүлэлтэй байх

ӨРГӨДӨЛ АВАХ ХУГАЦАА

⏳2022 оны 10 сарын 2-ны 17 цаг хүртэл
🙋🏻‍♀️ 1-р шатанд тэнцсэн оролцогчид ярилцлагын шатанд уригдах болно.

Ta бүхэн http://www.girlscodingcafe.com/registration хаягаар өргөдлөө илгээн идэвхтэй оролцоорой!

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Ulaanbaatar