Digital Solutions
We develop virtual tour and metaverse on an advanced technology such as simulation, MR, AR, and VR.
Our Virtual School is coming to life in VR! 🎓✨
All our immersive learning contents are now available for Meta Quest.
03/04/2025
Quiz game амжилттай зохион байгуулагдаж, өндөр оноотой эхний 10 хэрэглэгч шагналаа хүлээж авлаа. 🤩😎
Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль, GUYUK метаверс хамтран Монголын анхны 3D виртуал сургуулийг хөгжүүлэх ажлыг эхлүүлж эхний буюу Windows хувилбараа танилцуулж, Quiz game танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Виртуал сургуулийн туршлагыг мэдэрч, эвентдээ идэвхтэй хамрагдсан бүх хэрэглэгч нартаа баярлалаа.
ТУН УДАХГҮЙ ВИРТУАЛ СУРГУУЛИЙН ЭЭЛЖИТ ШИНЭЧЛЭЛТЭЭР ЭРГЭН УУЛЗАЦГААЯ. 🤩😎
▶️Боловсролын яам
▶️Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/
25/03/2025
Өөрийн аватар дүрийн тусламжтай нэвтэрч болох 3D виртуал сургуулийг нээлээ Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль хамтран Монголын анхны 3D виртуал сургуулийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэн анхны хувилбараа танилцууллаа. Энэхүү...
24/03/2025
3D ВИРТУАЛ СУРГУУЛЬ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль хамтран Монголын анхны 3D виртуал сургуулийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэн анхны хувилбараа танилцууллаа. Энэхүү виртуал сургууль нь дижитал шилжилтийн нэгэн жишээ болоод зогсохгүй боловсролын салбарт технологийг үр дүнтэй ашиглах шинэ боломжийг нээн өгч байна.
Виртуал сургуулийн онцлог нь компьютерээр байгуулсан виртуал орчинд хэрэглэгч өөрийн аватар дүрийн тусламжтай нэвтэрч, бодит амьдрал дээр ч турших боломжгүй тэрхүү туршлагаас хамтдаа суралцах, харилцах боломжийг олгоно.
Энэхүү виртуал сургуульд зочилсноор нарны аймгийн системээр аялж, гараг ертөнцийн талаар судлах, Монголын түүхэн дурсгалт газруудаар виртуал аялал хийх, "Монголын нууц товчоо"-г сонирхолтой хэлбэрээр гүнзгийрүүлэн судлах, байгалийн шинжлэх ухааны туршилтуудыг виртуал орчинд турших, өөрийн сурсан мэдсэнээ сорих, шинэлэг хэлбэрээр бататгах зэрэг олон боломжууд нээгдэх юм.
Нийслэлийн ЕБС-ийн 2, 5, 84-р сургуулийн сурагчид тус виртуал сургуулийн асуулт хариултын виртуал танхимд өөрсдийн мэдлэг оюунаа сорин өрсөлдөж, виртуал сургуулийн анхны хэрэглэгчид боллоо.
Та guyuk.mn веб сайтаас Виртуал сургуулийн программыг компьютертээ татаж суулган, анги хамт олноороо шинэ үеийн боловсролын орчинтой танилцаарай.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Address
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, Жи-Мобайл Төв байр, 401 тоот
Ulaanbaatar
14200
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 06:00 |
| Friday | 09:00 - 18:00 |