BOLOR MN

BOLOR MN

Share

Хүнлэг өнцгөөс мэдээлнэ. ERISC NGO

13/05/2026

JUMP JUNIORS: GEN Z ЗАЛУУЧУУДЫН БҮТЭЭМЖИЙН ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЭРЭЙ

Улаанбаатар хот-Монгол Улсын хүн амын бүтцэд 18–29 насны, Gen Z үеийн залуучууд зонхилж буй энэ чухал үед хөдөлмөрийн насны залуусын бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн оролцоог бодитоор дэмжих зорилготой “Jump Juniors” үндэсний бүтээмжийн санаачилга албан ёсоор эхлэх гэж байна.

Энэхүү санаачилгыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар дэмжин ажиллаж, хөдөлмөрийн зах зээлийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээнд нийцүүлэн залуучуудад шаардлагатай ур чадвар, бүтээмжийн дадал, технологид суурилсан ажлын шинэ соёлыг төлөвшүүлэхэд чиглэн ажиллаж байна. Ингэснээр ирээдүйн ажиллах хүчийг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.

Санаачилгыг хэрэгжүүлэгч SDY Junior клуб нь 23–29 насны залуусын оролцоо, боловсрол, манлайллыг дэмжих замаар тэдний хувийн хөгжил, үзэл бодлын эрх чөлөөг хүндэтгэсэн хамтын орчныг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг бөгөөд залуучуудын дуу хоолой, оролцоог нэмэгдүүлж, эрх чөлөө, шударга ёс, үндэсний үнэт зүйлд тулгуурласан нийгмийн манлайлагчдыг төлөвшүүлэх алсын хараатай.

“Jump Juniors” арга хэмжээ энэ сарын 16-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдана.

Арга хэмжээний хүрээнд “Бүтээмжийн үсрэлтийн 4 зам” сэдвийн дор оролцогчид:
Мөрөөдлийн ажлын байраа тодорхойлох
Залуучуудын бүтээмжийг дэмжих бодлогын санал боловсруулах
Дэлхийн хэмжээний хиймэл оюуны мэргэжилтнүүдээс сургалт авах боломжуудыг нэг дороос хүртэх юм.

Түүнчлэн арга хэмжээний дараа “Jump Challenge” хөтөлбөр хэрэгжих бөгөөд 66 хоногийн хугацаанд бүтээмжийн дадал суулгах сорилтууд, сургалт, уулзалтууд зохион байгуулагдана. Хөтөлбөрийн шилдэг оролцогчийг олон улсын бүтээмжийн хуралд оролцуулах юм.

Залуучууд та бүхэн бүтээмжийн үсрэлт хийж, өөрийгөө дараагийн түвшинд сорихыг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлээрэй.

Бүртгэл: www.sdyjunior.mn
Дэлгэрэнгүйг: 99040684, 89700247
Цахим хуудаc: SDY Junior Club

29/04/2026

ЭТТ ХК: 1072 ХУВЬЦААГ ӨВЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд “Хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг баталлаа.

Тус тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч нас барсан 132,203 иргэний нэр дээр бүртгэлтэй 111.2 сая ширхэг хувьцаа болон тэдгээрт ногдох 66.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлөн авах эрх нээгдэж байна.

Засгийн газрын тогтоол 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Үүнтэй холбогдуулан иргэд уг хугацаанаас өмнө нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн хувьцаа бүртгэлтэй эсэх, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон холбогдох брокерын компаниудаас тодруулж, Иргэний хуулийн дагуу өв хүлээн авахад шаардлагатай баримт бичиг, бүрдүүлэх материал, шат дарааллын талаарх мэдээллийг авах, түүнчлэн үнэт цаасны дансгүй тохиолдолд данс нээлгэх бэлтгэл ажлыг хангах боломжтой юм.

Хувьцаа болон ногдол ашгийг өвлөн авснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх үед нийт хувьцаа эзэмшигчид ижил нөхцөл, нэгэн гараанаас хөрөнгийн зах зээлд оролцох боломж бүрдэх юм

Photos from BOLOR MN's post 27/04/2026

ХЗДХ-ИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГӨӨР ЗОЧИЛЖ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУРХАЙ АВАХ БОЛОМЖТОЙ

Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд салбарын сайд болон, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, албан хаагчид, иргэд олон нийт оролцлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ хууль зүй, дотоод хэргийн салбар нь эрх зүйн шинэтгэлийн бодлого, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа, эрх зүйн туслалцаа, улсын хил хамгаалал, цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гадаадын иргэн, иргэний харьяалал, цагаачлалын асуудал, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, архивын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж буй томоохон салбар гэдгийг онцлоод бидний ажилд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч бодит амьдрал дээр тулгарч буй асуудал, бэрхшээл, иргэдийн санал шүүмжлэл нь ажлын чанар, хүртээмжийг сайжруулах чухал үндэс, суурь болдог тул Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалж байна гэлээ.

Нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжлэх бөгөөд иргэд олон нийтэд хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, чиглэл, мэдээлэл, зөвлөгөөг шуурхай өгөхөөс гадна иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, төрийн зарим үйлчилгээ, лавлагаа мэдээллээр ханган ажиллана.

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Ch8ngeltei
Ulaanbaatar