About derma
Арьс арчилгаа, арьсны өвчний зөвлөгөө мэдээллүүдийг м?
12/09/2024
Сайнуу 🙋🏻♀️ Бидний насыг нүүрний арьснаас гадна гарын арьс илтгэдгийг анзаарсан уу?
Тэгвэл гарын арьсаа эрүүл залуу байлгахад:
1. Хэт ягаан туяанаас хамгаалах
2. Гадны бохирдол болон бодисоос гараа хамгаалах
3. Чийгшүүл чийгшүүл бас дахин чийгшшл гэдэг алхмуудыг битгий мартаарай нь 😙
01/04/2023
26/03/2023
Вазелиныг магтмаар санагдав 😍
Бидний хэлж заншсанаар вазелин, үндсэн нэршил нь Petroleum Jelly✨️
✨️✨️Давуу талууд:✨️✨️
📌Хуурай арьс, уруул, зовхинд түрхэх
Хамгийн найдвартай чийгшүүлэгчдийн нэг. Жишээ нь зовхи хамгийн нимгэн арьс тул хэр баргийн чийгшүүлэгчид тохирохгүй цочроох хандлагатай байдаг. Ийм тохиолдолд вазелин хамгийн зөв сонголт.
📌 Арьсны гэмтлийг хурдан төлжүүлэх
Жишээ нь зүсэгдсэн шарханд вазелин түрхсэнээр чийгшлийг хадгалж, шарханд бохир орохоос сэргийлж, сорви тогтохоос сэргийлэх тустай.
📌 Живхний шалтгаант тууралтад түрхэх
Живхний шалтгаант тууралтаас сэргийлэхийн тулд мамагийнхаа арьсыг хуурай, цэвэр байлгах нь хамгийн чухал. Харин нэгэнт тууралт гарсан тохиолдолд дээрх 2 чухал арчилгаагаа үргэлжлүүлэн мөн тууралтад нь вазелин түрхэхийг зөвлөж байна. 3-4 хоногт тууралт арилдаг ба хэрвээ үр дүнгүй бол арьсны эмчдээ хандаарай. Өөр шалтгаантай байж мэднэ шүү.
📌 Хумс хуурайшихаас сэргийлэх
Хумсаа ойрхо будуулдаг бол будаггүй үедээ вазилин түрхэж хэвшээрэй. Ингэснээр хумс усаа алдаж хуурайшин хугарахаас сэргийлнэ 😘
#арьсныэмч #арьсарчилгаа
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the practice
Website
Address
Ulaanbaatar