Mavis

Mavis

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mavis, Public Figure, Ulaanbaatar.

18/02/2024

♥️

10/01/2024

Бяцхан лусын дагина дурлалт залуугаа хөнөөдөг.

Ханс Христиан Андерсений зохиолоос сэдэвлэсэн Диснейн “Бяцхан лусын дагина” буюу Ариелийн түүх үнэндээ аймшигтай, мөн гунигтай юм. Лусын гүнж Ариель далайн шуурганаар сөнөсөн завинаас царайлаг ханхүүг аварч, түүндээ дурладаг. Гэвч үүнийг нь ханхүү мэдэхгүй. Сэтгэлээр унасан лусын дагина эмээгээсээ лусын хүмүүс 300 жил наслаад далайн хөөс болон алга болдог бол хуурай газрын хүмүүс хамаагүй богино наслах ч сүнс нь мөнхийн диваажингийн оронд очдог тухай сонсоод ийм хувь тавиланг горьдон далайн шулам дээр очдог. Шулам түүний хэлийг огтлон авч, сайхан хоолойных нь оронд түүнийг хөлтэй болгодог билээ. Энэ хоёр хөлийнхөө ачаар хэнээс ч илүү бүжиглэж чаддаг болно. Гэвч энэ хөл дээр явах нь хутганы ирэн дээр явахтай адил өвдөх аж. Шулмын шившлэгийн нэг нөхцөл нь ханхүү түүнд хайртай болж, гэрлэхгүй бол лусын дагина дараах өдөр нь үхэх ёстой байлаа.
Далайн амьдралаа ардаа орхисон лусын гүнжийг ханхүү олдог. Гоо үзэсгэлэнд нь татагдсан ханхүүд бүсгүйн бүжиглэх нь илүү таалагддаг байлаа. Лусын гүнж ч түүнд зориулан аймшигт өвдөлтийг тэсвэрлэн бүжиглэж өгдөг юм. Харамсалтай нь ханхүү түүнтэй гэрлэхийг зөвшөөрдөггүй. Ханхүү түүнд хайргүй гэдгээ хэлээд усан онгоцон дээр өөр бүсгүйтэй гэрлэдэг байна. Энэ явдлаас болж сэтгэл нь шархалсан лусын дагина үхлээ хүлээн усан онгоцон дээр зогсож байх үед түүний эгч дүүс уснаас гарч ирдэг. Дүүгээ аврахын тулд тэд ч мөн адил далайн шулам дээр очиж, урт сайхан үсээ өгсөн байдаг. Үүний хариуд ханхүүг алаад цусыг нь хөл дээрээ дуслуулбал лусын дагина эргэн загасан сүүлтэй болж, далайдаа эргэн ирэх боломжтой болох тохироо хийсэн байлаа. Гэвч шинэ эхнэрийнхээ хамт унтаж буй ханхүүг алах зүрх Ариельд байсангүй. Тэр мандах нарны анхны гэрэл тусах үед далайн хөөс болон замхран алга болдог юм.
Дээрх түүх бол Ханс Христиан Андерсений хувилбар билээ. Энэ түүхийг хүмүүс харьцангуй сайн мэднэ. Гэхдээ Андерсен хүртэл энэ түүхийг Фридрих де ла Мотт-Фукегийн “Undine” үлгэрээс санаа авсан байдгийг тэр бүр мэдэх хүн цөөн. Энэ үлгэрт Ундин гэдэг усны сүнс нэгэн хөлөг баатартай гэрлэснээр хүн болдог тухай гардаг. Гэвч түүний бусад сүнс ах дүүс нь маш дүрсгүй агаад гэрлэлтийг нь үргэлж бэрхшээлтэй болгодог байна. Ундин өөрийнхөө эцэг нэгт дүү Бертилдагаа ордондоо урин хамт амьдарч эхлэхэд нөхөр нь Бертилдад сэтгэл алдарч орхино. Хоёул нийлэн Ундиныг ад үзэж, маш муухай харьцдаг болоход Ундины авга ах болох усны хүчирхэг бурхан хилэгнэдэг байна. Ундин харин нөхрөө болон дүүгээ авга ахаасаа хамгаалахаар шийдэн цайзаас унаж, амиа хорлон, буцаад сүнс болон хувирдаг. Харин нөхөр нь эхнэрээ үхсэн учир Бертилдатай хуримаа хийнэ. Өмнө нь сахиустай гэрлэж байсан хүн ингэх нь хориотой гэдгийг яахан мэдэх билээ. Сүнсний хуулийн дагуу Ундин нөхрөө хөнөөх ёстой болдог. Ундинд хөнөөгдсөн нөхрийн булшнаас жижигхэн горхи урсан, далайтай нэгдсэнээр Ундин өөрийн нөхөртэйгээ дараах төрөлдөө мөнхөд хамт байх болдог юм.

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar