Game Writer

Game Writer

Share

Мэдээ мэдээлэл, дурсамж, сонин хачин

12/04/2026

Энэ бол ЖЕФФРИ Эпштейний анхны илчлэгч гэгддэг Голландын супермодель Карен Мулдер .
#сору———-
Алдар нэрээ оргил үедээ байхдаа тэр есөн удаа /Vogue/-ийн нүүрэнд гарч, Versace, Chanel, Dior зэрэг брэндүүдтэй ажиллаж, анхны Victoria’s Secret Angels-ийн нэг байсан. 2001 оны 10-р сард Францын Tout le monde en parle нэвтрүүлэгт амьд үзэгчдийн өмнө оролцож, нулимс унаган ярьжээ.
———-
Тэрбээр загварын агентлагийн удирдлагууд (Elite агентлагийн Геральд Мари зэрэг), улс төрийн зүтгэлтнүүд, цагдаа нар, мөн **Монакогийн хунтайж Альберт II**-г нэрлэн, удаа дараа хүчиндүүлсэн, ашигласан гэж мэдэгдсэн. Загварын салбар дээд зэрэглэлийн модельчдыг хүчирхийллийн сүлжээнд “тэжээдэг” гэж тэр ярьжээ.
————
Энэ сэнсацитай ярилцлагыг нэвтрүүлэхээс өмнө огтолж, хуулийн эрсдэлээс болж бичлэгийг устгасан гэдэг. Хэдхэн цагийн дараа Мулдерыг Парисын (Villa Montsouris )сэтгэцийн эмнэлэгт хүргэж, таван сар хэвтүүлжээ. Яллагдагчдын нэг нь энэ эмчилгээний зардлыг төлсөн гэх мэдээлэл бий. Түүний карьер маш хурдан дууссан бөгөөд түүнийг “сэтгэл зүйн хувьд тогтворгүй” гэж буруутгасан.
———-
Энэ бол 2001 онд болсон үйл явдал. Хожим Эпштейнтэй холбоотой баримтууд илрэхэд Мулдерын ярьсан зарим хүмүүс (ялангуяа Elite агентлагийн удирдлагууд) Эпштейнтэй холбоотой байсан нь тодорхой болсон. Тэр үед түүний илчлэлтийг “галзуурал” гэж үзэж, чимээгүй болгосон ч өнөөдөр олон хүн түүнийг анхны шүгэл үлээгч гэж үзэж байна.
————
Карен Мулдерын түүх бол загварын ертөнцийн харанхуй тал, хүчирхийллийн сүлжээ, эрх мэдэлтнүүдийн хамгаалалтыг илчилсэн эмгэнэлт явдал хэвээр үлдсэн юм.

07/04/2026

Хүн төрөлт амийтан гэдэг зарим аюулыг бий болоход нь биш дайраад өнгөрөхөд нь ойлгодог тархины гажиг бүтэцтэй. Мэдээж ирээдүйг харж болохгүй шүү дээ. XXI зуунд дэлхийн "эргэлт"-ийг зогсоож, улс орнуудын хил хязгаарыг утгагүй болгож, эдийн засгийг сөхрүүлсэн корона вирусын талаар ярихдаа дээрх агуулгыг ашиглаж болно. Энэ вирусыг хүн төрөлхтөн анх 2020 онд л мэдсэн мэт аргаа барж, аашаа дэлгэж байлаа. Гэтэл түүнийг аль 1960-аад онд нэгэн эмэгтэй аль хэдийн нээчихсэн байсан юм. Тэр бол Шотланд гаралтай вирус судлаач Жүн Алмейда.

Алмейда 16 настайдаа сургуулиа орхижээ. Өнөөгийн мэдлэгийн эриний хэмжүүрээр амьдралын боломжгүй эхлэл. Харин түүний шинжлэх ухаанд дипломоос илүү сониуч зан, тууштай байдал чухал гэсэн дүрмийн бус дүрэм зөв байсныг түүний ажил амьдрал харуулдаг. Тэрээр Канадын Онтарио муж дахь Хорт хавдар судлалын хүрээлэнд лаборантаар ажиллаж эхэлсэн нь шинжлэх ухааны замналын эхлэл болжээ. Эндээс л тэр вирусийг энгийнээр биш харин танин мэдэх шинэ арга руу дөхөж эхэлсэн.

Алмейдагийн вирус судлалд оруулсан хамгийн том хувь нэмэр бол электрон микроскоп ашиглан дүрслэх аргыг төгөлдөржүүлсэн явдал байв. Тэрээр дархлааны урвал ашиглан вирусыг тодруулж харах шинэ техник хөгжүүлсэн нь тухайн үедээ хувьсгал болов. Өмнө нь эрдэмтэд вирусыг бүдэг тодорхойгүй дүрсээр хардаг байсан бол Алмейда тэднийг танигдахуйц хэмжээнд хардаг болгосон юм.

1960-аад онд Лондоны St Thomas’ Hospital-д ажиллаж байхдаа тэрээр ханиад төст өвчин үүсгэдэг B814 нэртэй вирусийг судалж байв. Энэ судалгааны явцад тэр өмнө нь харж байгаагүй нэгэн онцлогийг анзаарсан нь вирусын гадаргуу титэм мэт өргөсөрхүү бүтэцтэй байсан явдал байлаа. Ингэж Алмейда болон хамтран ажиллагчид уг вирусын бүлгийг corona буюу титэм хэмээн нэрлэх болсон бөгөөд энэ мөчөөс эхлэн коронавирус гэдэг ойлголт шинжлэх ухаанд албан ёсоор орж ирэв.

Алмейда коронавирусийг анх нээсэн гэх нь хэт энгийн тайлбар. Үнэндээ түүнээс өмнө төстэй вирусууд ажиглагдаж байсан. Гэхдээ тэр тэднийг нэг бүлэг болохыг нотолж тодорхой дүрсэлж өгсөн нь урд хэний ч хийгээгүй ажил байлаа. 1960-аад онд коронавирус дэлхий нийтийг хамарсан үхлийн тахал байсангүй. Харин хөнгөн ханиад хэлбэрийн өвчин үүсгэдэг байсан. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн аюулыг хажуудаа байлгасан хэрнээ жинхэнэ чадавхийг ойлгоогүй явжээ гэсэн үг. Энэ тайлбар нэлээд эргэлзээтэй. Учир нь хөнгөн хэлбэрийн ханиадны вирус байсан титэмт вирусыг лабораторын аргаар, нэлээд хүчтэй болгон тараасан гэдэг яриаг батлах мэт.

2020 онд Ковид 19 дэлхий даяар тархахад эрдэмтэд вирусын бүтцийг маш хурдан тодорхойлж чадсаны шалтгаан нь Алмейдагийн хөгжүүлсэн дүрслэх аргыг ашигласан явдал байлаа. Өөрөөр хэлбэл орчин үеийн технологи шинэ мэт боловч шинжлэн таних суурь нь аль хэдийн тавигдсан байсан гэж үздэг.

Хүн төрөлхтөн яагаад аюулыг зөвхөн гамшиг болсны дараа ойлгодог вэ. Гэтэл коронавирус гэнэт бий болсон тахал биш. Тэр бидэнтэй хамт олон арван жил байсаар л байсан. Харин бид түүнийг анзаараагүй, үл тоомсорлосон эсвэл буруу үнэлсэн. Алмейда вирусыг харсан, харин хүн төрөлхтөн түүний харсан зүйлийг ойлгоход хагас зуун жил зарцуулсан. Энэ бол мэдээж асуулт.

Жүн Алмейда Нобелийн шагнал аваагүй. Түүний нэрийг олон хүн мэддэггүй боловч түүний хийсэн ажилгүйгээр бид коронавирусийг таних, ойлгох, эсэргүүцэх чадваргүй байх байлаа. Зарим хүмүүс түүхийг бүтээдэг бол зарим нь түүхийг тайлбарладаг. Харин Алмейда шиг хүмүүс түүхийг уг язгуураар нь харах боломжийг бий болгодог.

МЭ1975 Trump Tomoroo .Т

05/04/2026

I got over 100 reactions on one of my posts last week! Thanks everyone for your support! 🎉

05/04/2026

▪️**Lang Lang-ийн тухай 15 баримт
1. “Ланг Лангийн эффект”
Түүний нөлөөгөөр Хятадад жинхэнэ “пианогийн бум” эхэлж, 40 сая гаруй хүүхэд төгөлдөр хуур сурч эхэлсэн. Энэ үзэгдлийг социологичид албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
2. “Piano porn” шүүмжлэл
Мэргэжлийн хүрээнд түүнийг хэт их нүүрний хувирал, хөдөлгөөн гаргадаг гэж шүүмжилдэг. Зарим нь үүнийг “piano porn” (хэтрүүлсэн сэтгэл хөдлөл) гэж нэрлэдэг.
3. “Орчин үеийн Liberace”
Түүнийг гял цал хувцас, шоу маягийн тоглолтоос нь болж “Шэньяны Либераче” гэж нэрлэх нь бий. Зарим нь академик урлагийг “сүйтгэж байна” гэдэг бол, зарим нь Yuja Wang-ийн хамт аврагч нь гэж үздэг.
4. 2 настайдаа төгөлдөр хуурч болно гэж шийдсэн.
Тэр 2 настайдаа The Cat Concerto хүүхэлдэйн киног үзээд пианист болохоор шийдсэн.
5. 2017 оны гэмтэл
Зүүн гарын шөрмөс үрэвсэж, нэг жил гаруй тоглож чадаагүй. 2019 онд эргэн ирэхдээ илүү “нас биед хүрсэн” тоглолттой болсон гэж үнэлэгдсэн.
6. Хүүхэд насны дарамт
9 настайд нь багш нь “авьяасгүй” гэж хөөхөд аав нь уурлаж, хүүгээ амиа хорлохыг хүртэл шаардсан гэдэг. Үүнээс болж Ланг Ланг хэдэн сар төгөлдөр хуурт ойртоогүй.
7. Гэрлэлт ба шүүмжлэл
2019 онд пианист Gina Alice Redlinger-тэй Versailles Palace-д тансаг хурим хийсэн. Тэдний харилцааг зарим нь “PR төсөл” гэж шүүмжилдэг.
8. Хэт хатуу бэлтгэл
Багадаа аав нь түүнийг өдөрт 6–8 цаг, өглөө 5 цагаас эхлэн бэлтгэл хийлгэдэг байсан,өвчтэй үед ч.
9. Брэндүүдийн нүүр царай
Тэр Hublot болон Steinway & Sons-ийн албан ёсны нүүр царай.
10. Баян хөгжимчин
2026 оны байдлаар түүний хөрөнгө $40 саяаас давсан гэж үздэг.
11. Улс төрийн маргаан
2011 онд Barack Obama-гийн төрийн зоог дээр Хятадад анти-америк утгатай гэж үзэгддэг “Миний эх орон” дууг тоглож маргаан дэгдээсэн.
12. Олон хотод үл хөдлөх хөрөнгөтэй
Нью-Йорк, Парис, Бээжинд байртай—жинхэнэ “дэлхийн иргэн”.
13. Хүүгийн хүмүүжил
Хүү Уинстон (2021 онд төрсөн) нь аль хэдийн хятад, герман, англи хэлтэй. Ланг Ланг өөрийгөө аав шигээ хатуу байхгүй гэж амласан.
14. “Disney”-жсэн имиж
2024–2025 онд түүнийг “Микки Маус рояль дээр” гэж шоолж, хүүхэлдэйн киноны хөгжим тоглож эхэлснийг нь шүүмжилсэн.
15. “The Piano” шоу
Тэр The Piano шоуны нүүр царай байсан ч 2025 онд Jon Batiste-аар солигдсон. Албан ёсоор “цагийн хуваарь”-тай холбоотой ч, зарим нь түүний “хэт их эго”-той холбоотой гэж үздэг байна.

Want your business to be the top-listed Media Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Монгол улс
Ulaanbaatar