Unertei us

Unertei us

Share

100% оригналь үнэртэн, брeнд хувцас

Photos from Unertei us's post 14/05/2025

Zara Gardenia 90ml 85,000
Цөөхөн үлдлээ
Ийм хямд дахин олдохгүй шдээ, амжаад аваарай

Photos from Unertei us's post 28/03/2025

Zara orchid 90ml 85,000
Zara gardenia 90ml 85,000
Jimmy choo set 150,000

/40ml perfume+Body lotion 100ml+shower gel 100ml/

Хүргэлт 5000
Хаяг: Сансрын рцнк Автай сайн хотхон 80106769

07/01/2025

ҮНЭРТЭЙ УСЫГ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?

Үнэртнийг хэрхэн хадгалах тухай. Юуны ѳмнѳ сүрчиг хадгалахтай холбоотой нэг буруу ойлголтыг залруулах хэрэгтэй гэж бодлоо. Хүмүүс ихэнхдээ сүрчгийг удаан хадгалж болдоггүй биздээ, ер нь хэр удаан хадгалах хугацаатай байдаг юм бэ гэж асуудаг. Шуудхан хэлэхэд үнэртэй усанд хүнсний бүтээгдэхүүнд байдаг шиг нарийн хадгалах хугацаа гэж байхгүй. Учир нь сүрчигний орцонд маш олон тѳрлийн химийн болон байгалын гаралтай материал ордог тул тэр болгон удаан хадгалснаас болж хоол хүнс шиг мууддагүй. Ер нь үнэртнийг ойролцоогоор нэг жил хагасаас гурван жил орчим хадгалах хугацаатай гэсэн ерѳнхий ойлголт бий. Гэхдээ зарим компаниас ѳѳрсдийн мэргэжилтнүүдийн тооцож гаргасан хадгалах хугацаагаа тэр сүрчигний бортого дээр тэмдэглэдэг. Тэр тэмдэглээ нь тухайн сүрчигний тагыг нээснээс хойш тэдэн сар хадгална гэсэн утгыг тоогоор илэрхийлдэг. (Зарим "ниш" фирмүүд флакон дээрээ арай ондоогоор тэмдэглэдэг. Жишээ нь "Le Labo" (Fresh until - 0000))

Гэхдээ мэдээж энэ хугацаа бол тухайн сүрчгийг зориулалтын буюу харанхуй, хуурай, сэрүүн газар хадгална гэж тооцоолсон хугацаа шүү дээ. Тэгвэл үнэртэй ус хадгалах дээд хугацаа нь яг юу юм бэ гэж та асуух байх. Ерѳнхийдѳѳ тухайн сүрчигний бортого дээр ийм тэмдэглэгээ байгаа бол тэрхүү хугацаанд нь хэрэглэсэн нь дээр, хэрэв тийм тэмдэглэгээ байхгүй бол ойролцоогоор 3 жил гээд тооцож болно. Гэвч энэ нь олон сүрчигтэй цуглуулгатай дурлагсдад бол маш богино хугацаа шүү дээ. Гэхдээ дэлхийн газар газар байгаа үнэртэй ус хэрэглэгчдийн дунд 2 - 3 жилээс илүү хадгалсан сүрчигнүүд хүмүүсийн амь насанд аюултай хор хохирол учирууллаа гэж хэзээ ч сонсогддоггүй.

Харин чанар муутай хямдхан ба буруу хадгалсан сүрчигнүүд үнэрээ алддаг нь үнэн. Сүрчигнүүдийг горимын дагуу хадгалвал тэднийгээ авснаас нь хойш 5 - 7 жил найдвартай хэрэглэнэ гэж тооцож болно. Тэгэхдээ цуглуулганаасаа хамгийн түрүүнд авсныг нь эхэлж дуусгах зорилгоор илүү хэрэглэнэ.

Бас үйлдвэрлэлээс шууд гарсан үнэртэн худалдан авч цуглуулахаас гадна маш олон жилийн ѳмнѳ, жишээ нь 20, 30 жилийн ѳмнѳ худалдаанд гарсан хуучны сүрчиг цуглуулж хэрэглэдэг дурлагсад ч бий. Ийм сүрчгийг англиар "vintage" гэж нэрлэнэ. Сайн чанарын ийм сүрчиг ѳдийг хүртэл маш сайхан үнэрээ огт алдаагүй байдаг гэвэл та итгэх үү? Энэ юуг хэлж байна гэхээр яг үнэндээ сүрчгийг хэр удаан хадгалах нь нэгдүгээрт тухайн үнэртний чанар, хоёрдугаарт та сүрчигнийхээ цуглуулгыг яаж, ямар нѳхцѳлд хадгалахаас л бүрэн хамаарна гэсэн үг.

Үнэртэй усыг алдаг гуравхан зүйл бий. Үүнд 1. Халуун 2. Нарны болон бусад шууд туссан гэрэл 3. Чийг. Хэрэв та сүрчигээ гэрэл шууд туссан, халуун эсвэл уур савссан газар хадгалбал хэдэн жил байтугай хэдхэн хоногын дотор таны усан дотор агуулагдсан үнэт тоснууд шарагдаж дуусна. Тиймээс цонхны тавцан дээр эсвэл ванны ѳрѳѳнд тольны ѳмнѳ сүрчигнүүдээ хадгалах нь буруу сонголт юм.

Иймд та ѳѳрийнхѳѳ үнэртнүүдийг урт хугацаагаар хадгалахын тулд цуглуулгаа харанхуй, хуурай, сэрүүн газар байрлуулах хэрэгтэй. Аль болох хайрцагтай нь хамт хадгалвал сайн. Гэхдээ цуглуулгаа бусдад үзүүлж гайхуулах дуртай хүмүүс ихэнхдээ сүрчигнүүдийнхээ хайрцаг савийг хадгалдаггүйгээс гадна, бортгуудийг нь ѳнгѳ яралзуулан үзвэр маягаар тавих нь бий. Гэхдээ ядаж огт гар хүрэхгүй байх үедээ хаалттай шүүгээ гэх мэт гэрэл, дулаан, чийг нэвтрэхгүй орчинд хадгалах хэрэгтэй. Ингэхэд үнэртнийг хадгалах хамгийн сайн газар юу гээч? Тэр нь виноны хѳргѳгч юм (Wine cooler). Бас зарим оронд гоо сайхны бүтээгдэхүүн хадгалах зориулалттай жижигхэн хѳргѳгч зардаг юм билээ. Дурлагсадаас гадна зарим сүрчигний "ниш" фирмүүд хүртэл лангуугаа хѳргѳгчѳѳр зэвсэглэдэг. Жишээ нь "Frederic Malle" - ийн үнэртнийг зардаг дэлгүүрүүд энэ фирмийн сүрчигнүүдийг заавал тийм хѳргѳгчтэй лангуунд тавьдаг.

Эх сурвалж: Үнэртэй усанд дурлагсдын клуб Orchlon Narantsetseg

Want your hotel to be the top-listed Hotel in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Unertei us posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Ulaanbaatar.