MECS
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MECS, Educational consultant, Ulaanbaatar.
09/01/2024
МУНХАГИЙН ХАРАНХУЙГААС ТАНЫГ ТАНААС ӨӨР ХЭН Ч ГЭТЛЭХГҮЙ
"Мунхагийн харанхуйгаас үтэр түргэн гэтлээд өгөөч" гэсэн коммент богд гэж тунхаглагдсан нялх хүүхдийн зургийн дор багширч байх юм. Яасан залхуу золигнууд вэ?
Мунхагийн харанхуйгаас таныг танаас өөр хэн ч гэтлэхгүй. Нялх хүүхэд тэгэж бүүр ч барахгүй.
Мунхагийн харанхуйг хэрэв лам гэтлэдэг бол энэ олон жил монгол, түвд хоёр мунхаглалын харанхуйгаас аль хэдийн салчихгүй яав.
Хангалтай олон ламд хангалттай олон жил алгаа хангалттай хавсарган байдгаа өргөн залбирч сөхөрч тэднийг тэжээж ирээгүй билүү?
Гэтэл Монгол, түвд хоёр харанхуйгаас салах бүү улам л мунхаглан харанхуйлж байдаг нь бодит. Мунхаглалаар аж төрдөг нь бодит.
Лам ч юм уу, эсвэл богд гэх юм уу, далай лам гэх юм уу, пап гэх юм уу, хэн нэгэн хүн Таныг алга хавсран тэдэнд сөхрөн мөргөсний тань төлөө мунхаглалын харанхуйгаас чамайг салгаж үл чадна.
Тэр харанхуйгаас ганцхүү Та өөрөө өөрийгөө л салгана. Тэгэхээр хэн нэгэн хүнд сөхөрч дүр эсгэн залбирах хэрэггүй. Гуйх хэрэггүй. Өргөл нэртэй авилга өгөх хэрэггүй.
Харин Та өөр өөртөө л эзэн, өөрөө өөртөө бурхан, өөрөө өөртөө богд, өөрөө өөртөө далай лам, өөртөө өөртөө папа, өөр юу гэдэг ч юм бэ, өөрөө өөрийнхөө эзэн бурхан байж, өөрөө өөрийгөө өөд татсаар түнэр харанхуйгаас гэрэл үзэж мунхагийн харанхуйгаас өөрөө өрөөгөө л гэтэлж чадна.
Үүний угийн учир нь ийм юм. Хүн бүрт тэр бүр амьтанд заяадаггүй хүчирхэг тархи бий. Аугаа хүчийг өөрөөрөө олох уг чанар хүнд л бас заяагдмал байдлаараа байдаг.
Гэгээрэл иймд хэн нэгнээс гуйснаар, түүнд бас авилгал өгснөөр ирдэггүй. Мунхаг харанхуй тэгэж бас арилдаггүй.
Харин залхуурахгүй зүтгэж байж тас харанхуйгаас гэрэл үзэж байж гэгээ харна. Ингэх уг чанар хүн бүрт өөрт тань бий.
Бүү залхуур. Бусдаас ийм мунхаглалыг гэтлэж өгөхийг гуйх нь залхуурал мөн.Бас андуурал юм. Мунхаглал мөн.
Ц.Лувсандорж
2023 оны 12 дугаар 31-ний өдөр
Click here to claim your Sponsored Listing.
Category
Culinary Team
Attire
Contact the school
Telephone
Address
Ulaanbaatar
14192