ADMCoin

ADMCoin

Share

Танд тогтвортой цахим хөрөнгийн биржийг санал болгож ?

24/10/2022

МЭДЭГДЭЛ
ADMC койн нь хоёрдогч зах зээлд CAPEX (CAPEX.mn) төвлөрсөн, дижитал бирж дээр 2021.12.08-наас хойш албан ёсоор байршин арилжаалагдаж эхэлсэн. Энэ нь тухайн цаг үед бидний зүгээс хийсэн койны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжүүлсэн арга хэмжээ юм.
“Капекс Капитал” ХХК нь Монгол Улсын хуулийн дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх материалаа Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн боловч 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гарсан шийдвэрийн дагуу виртуал хөрөнгийн арилжаа хийх үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоох шаардлагатай болсон талаар тус компанийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн болно. Тиймээс CAPEX (CAPEX.mn) бирж нь СЗХ-нд материалаа дахин өгч, албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүртэл тухайн бирж дээр байршуулсан ADMC койноо хэрэглэгчид маань арилжаалах боломжгүй болж байна.
Иймд манай хамт олны зүгээс нийт харилцагч та бүхэндээ цаг тухай бүрд нь мэдээлэл хүргэх, боломжит хувилбарын талаар зөвлөгөө өгөх зорилгоор энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна. Та бүхэн яаралтай арилжаанд оролцох шаардлагатай бол CAPEX биржээс ADMC койноо iDAX (зөвшөөрөл авсан) шилжүүлэх эсвэл тодорхой хугацааны дараа “Octagon-ADMC” крипто бирж рүү (зөвшөөрөл авахаар) тус тус шилжүүлэх боломжтой юм.
Жич: Энэхүү мэдээлэл нь зөвхөн ADMC койноо CAPEX бирж рүү шилжүүлсэн хэрэглэгчдэд хамааралтай болохыг анхаарна уу. Мөн энэ дашрамд “Octagon-ADMC” крипто бирж нь СЗХ-нд шинэ бирж бүртгүүлэх бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн бөгөөд хяналтын шатанд явж байна.
"ADMC" ТӨСЛИЙН БАГ ХАМТ ОЛОН

Want your business to be the top-listed Finance Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


KhUD, 15 Khoroo, Mahatma Gandhi 39, Corporate Hotel And Convention Center
Ulaanbaatar
17011