ULE
ULE харилцагчдадаа хамгийн чанартай үйлчилгээ үзүүлэх энгийн зорилготой.
13/07/2026
УЛСЫН ЗААН Д.АЛТАНЦООЖИД БАЯР ХҮРГЭЕ!
Хүндэт Д.Алтанцоож заандаа,
Үндэсний их баяр наадмын ногоон дэвжээнд бахдам сайхан барилдаж, 7 даван шөвгөрч, УЛСЫН ЗААН хэмээх эрхэм хүндтэй цолонд хүрсэнд чинь ULE компанийн нийт хамт олны өмнөөс халуун баяр хүргэе!
2019 онд сумын заан байх үеэс чинь эхэлсэн бидний түншлэл, 15 жилийн чинь тууштай хөдөлмөр өнөөдөр ийнхүү бахдам амжилтаар үр дүнгээ өгч, Монгол түмнээ баясгасанд туйлын их баяртай байна. Монгол бөхийн түүхэнд төрсөн 156 дахь заан боллоо доо, дүү минь. Наадмын хариуцлагатай тунаа бүрийг ухаалаг, хүлээцтэй, мэдрэмжтэй байж давж чадсан чинь яах аргагүй ULE-ийн бахархал юм.
Цаашдын бэлтгэл сургуулилтаа эрч хүчтэй үргэлжлүүлж, гэмтэл бэртлээс хол байхыг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал Р.Гэрэлт-Од
12/07/2026
Үндэсний их баяр наадмаар Монгол бөхийн хүч чадал, тэсвэр хатуужил, уран мэх, жудаг ёсыг түмэн олондоо гайхуулан Улсын заан цол хүртсэн нутгийн дүү Д.Алтанцоожид халуун баяр хүргэе.
Монгол түмнийхээ хийморийг өргөсөн энэ сайхан амжилт улам олон ялалт, өндөр цолоор үргэлжлэх болтугай.
12/07/2026
Одоогоос 40 жилийн өмнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Дархан аварга Б. Бат-Эрдэнэ Badmaanyambuu Bat-ErdeneБНМАУ-ын “ Заан “ цолыг хүртэж байсан бол өнөөдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоож Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ДОЛОО даван “ ЗААН” цолны болзол хангалаа.
Эргэх холбоо
ULE компанийн бөх, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц бадрангуй арслан Даваасүрэнгийн Алтанцоож Улсын заан цолны болзол хангалаа
Тал нутгийн хийморь сэргэж, төрт ёсны өв уламжлал дэлгэрэх Үндэсний их баяр наадмын мэндийг нийт харилцагч, хамтран ажиллагчид болон Монгол түмэндээ өргөн дэвшүүлье.
Шандаст хүлэг нь хурдалж, Хүчит бөх нь уран мэхээ уралдуулж, мэргэн харваач нь цэцээ сорьсон, хийморь золбоо бадарсан сайхан наадахыг хүсэн ерөөе.
🇲🇳 Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе!
#ҮндэснийИхБаярНаадам
09/07/2026
Үндэсний их баяр наадмын бүх нийтийн амралтын үеэр ULE компаний амралтын хувиарыг хүргэж байна.
Амралтын хугацаанд харилцагчдынхаа үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор дараах холбоо барих дугаарууд тогтмол ажиллана.
Монгол түмэн минь дэлгэр сайхан наадаж, аз хийморь нь өөдөө, ажил үйлс нь арвин байх болтугай. Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе! 🇲🇳
***
Holiday Schedule – National Naadam Festival
During the National Naadam Festival public holidays, the following contact numbers will remain available to provide the support and information you may need.
Wishing you a Happy National Naadam Festival! 🇲🇳
09/07/2026
Найдвартай ажиллагаа, түлшний хэмнэлт, дуу чимээ багатай ажиллагаа, ухаалаг LiveLink алсын хяналтын систем зэрэг бодит давуу талуудыг нэг дор багтаасан Английн JCB дизель генераторыг өөрийн хэрэглээнд тохируулан сонгоорой.
JCB генераторыг бэлэн төлөлт болон лизингийн нөхцөлөөр худалдан авах боломжтой.
ЛИЗИНГИЙН НӨХЦӨЛ: 30% урьдчилгаа, сарын 1.7–1.9% зээлийн хүү, 48 сар хүртэлх хугацаатай.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
☎️ 7595-0801
🌐 www.ule.mn
#генератор #Цахилгаанүүсгүүр #дизель #лизинг
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Baruun Turuun 56, A0301 Road, Khoroo 32, Songinokhairkhan District
Ulaanbaatar
18341