Barter Assets Guide
Бартерийн хөрөнгөө эргэлтэнд оруулмаар байна уу?
29/01/2026
Бартераар худалдах боломжтой‼️.
Хаяг: Гачуурт-Шар хоолой (48.0358116, 107.2452743)
Сайн материалуудаар чанартай барьсан байшин.
🏡🏠👨👩👧👦 Аав ээж, хүүхдүүдтэйгээ хамт авахад тохиромжтой 4 улирлын 2ш твинхаус шүү. Мод, уул, гол гээд байгаль сайхан, газар тэгш.
Утас: 8807-4772
Үнэ, төлбөрийн нөхцөл болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дээрх утсаар эсвэл чатаар холбогдоорой.
30/05/2025
Зуслангийн байшин, хаус авах гэж байгаа иргэд дараах зүйлсээр шалгуур тавьж үзээрэй. #хаус #хаусхотхон #Зөвлөмж
✅ Дэд бүтцээ хэрхэн шийдсэн эсэхийг шалгах. (Цэвэр, бохир, халаалт, цахилгаан)
✅ Байшингийн хийц, ашигласан материал, дулаалгын асуудлыг сайн анзаарах хэрэгтэй.
✅ Орчин, байгаль сайтай байвал сайн. (Газрын тэгш налуу байдал, гол горхитой, уултай, модтой ойролцоо бол гоё биз)
✅ Элдэв дуу чимээ, шороо тоосноос хол байвал танд л тухтай. (Замтай ойр бол машины дуу чимээ, шороо тоос их тухгүй байдал үүсгэдэг)
✅ Ирж очиход саадгүй, хялбар байвал зүгээр. (Хотоос гарах, орох хөдөлгөөн чөлөөтэй байна уу гэдгийг бодолцох)
✅ Бичиг баримтын зөрчилгүй байх. (Газар, ҮХХ)
✅ Үнэ, төлбөрийн нөхцөл уян хатан байвал сайн.
Худалдаж авсны дараа дээрх суурь хүчин зүйл шийдэхэд хүндрэлтэй, зарим нь бүр сайжруулах боломжгүй ч зүйлүүд байдаг тул худалдан авалт хийхээс өмнө дээрх зүйлсийг нэг бүрчлэн шалгаж, асууж тодруулж байгаарай.
Дээрх шалгуурт үнэхээр сайхан нийцэхээр твинхаус бэлэн байна. Сонирхвол чатаар дэлгэрэнгүй мэдээлэл илгээж болно. ☎️ 8807-4772
29/08/2023
Энэ удаа доорх автомашин борлуулагдахаар орж ирлээ. Хуучны чанартай эд сонирхдог хүнд сайхан эд байгаа шүү.
Утас: 9995 1841
🚗Nissan Patrol Y60
⚫️ Он: 1993/1996
⚫️ Мотор: 4.0 бензин мотор тавьсан
⚫️ Хурдны хайрцаг: Механик
⚫️ Хөтлөгч: AWD (4 дугуй)
⚫️ Мост, хүндрүүлэгч бүгд ажиллагаатай
⚫️ Бусад эд ангиуд өөрийнхөөрөө
⚫️ Өнгө үзэмж сайтай
⚫️ Үнэ: 16.5 сая
28/08/2023
Жилийн 4 улирлын аль ч үед тоос шороо, утааны асуудалгүй цэвэр агаарт амьдрах боломжтой Богд Уулын Жаргалантын амны ЖАРГАЛАНТ ГАРДЕН хотхонд 250мкв хаус худалдана.
⚫️ Хотхондоо хамгийн таатай байршилд байрлалтай. Байршлын давуу талаа ашиглаад гаднаа нэмэлтээр гал тогооны өрөө, агуулахын өрөө, ариун цэврийн өрөө, сүүдрэвч зэргийг байшингаасаа тусад нь барьж шийдсэн. /Хотхоны бусад хауснуудаас ялгаатай/
⚫️ Өөрийн эзэмшлийн газар томтой, өөр бусад байшинд төлөвлөгдөөгүй хашаандаа мини хүрхрээтэй, төрөл бүрийн мод ургамал тарьсан, ногоон байгууламж сайтай.
⚫️ ҮХХ-ийн мэдээлэл:
200мкв+50мкв талбайтай.
Нийт 4 өрөө, үүнээс зочны өрөө+гал тогоо, унтлагын өрөө-3, ариун цэврийн өрөө-3, угаалгын өрөө-1, агуулахын өрөө-1, 2 машины гражтай.
⚫️ Барилгын хийц бүрэн цутгамал, бүх өрөө 3.5м өндөр таазтай, мэдээж бүх өрөөнд нар хангалттай сайн тусдаг, бүх өрөөнөөс цонхны харууц гоё. Чанартай сайн материалуудыг дотор засалдаа ашигласан. Дэд бүтцийн нэгдсэн шийдэлтэй.
/Жич: Дотор заслын үлдсэн жижиг ажлуудыг бүрэн дуусгаж өгнө/
Утас: 88109046
16/05/2023
📍 Нисэхэд 2 өрөө байр борлуулалтын үнээс хямдаар яаралтай худалдана.
⚫️ Талбайн хэмжээ: 42.77мкв
⚫️ Доод үнэ: 102,5сая
⚫️ Байршил: Буянт Ухаа-1 хорооллын зүүн хойно (МТ колонкын хойно)
Утас: 9995 1841
Онцлог:
-Зүүн харсан 2 цонхтой (цонхны харууц сайтай, халхлах зүйлгүй)
-10/9 давхарт
-Бүрэн цутгамал хийцтэй
-2023 оны 1 сард ашиглалтад орсон
-Автобусны буудал, хороо, өрхийн эмнэлэгтэйгээ ойрхон
01/05/2023
📍 Эмээлтэд үйл ажиллагаа нь жигдэрсэн 4 улирлын ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ худалдана.
⚫️ Үйл ажиллагаа нь жигдэрсэн, үргэлжлүүлэн ажиллуулах бүрэн боломжтой. Тогтмол орлоготой ашигтай бизнес.
⚫️ 1га газартай (Барилга байгууламж барих боломжтой 7000мкв сул талбайтай)
⚫️ 220мкв 3 зоорьтой
⚫️ 2400мкв өвлийн хүлэмжтэй /60x40м харьцаатай/
⚫️ Автомат усалгааны системтэй
⚫️ 10тн Усны нөөцийн савтай
⚫️ Ажилчдын байрлах байртай
⚫️ 4 тал блокон хашаатай
Үнэ: 1,4 тэрбум-с (бартерийн нөхцөл сонсоно)
9995 1841
Хүлэмжийн хийц, онцлог:
- Шилэн ханатай, дээвэр поликарбонат хавтангаар хийгдсэн
- 4 улирал тасралтгүй ажилладаг
- Өдөр бүр ургацаа өгдөг, тасралтгүй орлоготой
Дэд бүтцээ бүрэн шийдсэн:
- Нам даралтаар халдаг (Автомат болон гар аргын хосолсон зуухтай)
- Хүлэмж дотроо агаар халаах 2ш зуухтай
- Бохирын бие даасан системтэй (эколос)
- Гүний худагтай (80м)
- Хашаандаа 380В цахилгаан оруулсан.
- Засмал замаасаа 300м
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar