Orthodontics Student Club - MNUMS
АШУҮИС-ийн НАСС-ийн Нүүр Амны Гажиг Заслын Клуб 🦷
19/03/2026
🦷🎓 НҮҮР АМНЫ ГАЖИГ ЗАСЛЫН УЛСЫН IX ОЛИМПИАД 🎓🦷
📢 I ШАТНЫ ДҮН & II ШАТНЫ МЭДЭЭЛЭЛ
Нүүр Амны Гажиг Заслын Улсын IX олимпиадын I шат (онол)-ны шалгаруулалтын дүнгээр дараагийн шатанд оролцох эрх авсан эхний 10 оролцогчид-доо баяр хүргэе!
📅 II шат – Эмнэл зүйн тохиолдол
📍 Хугацаа: 2026.03.20-ны 14:00 цагт
📍 Байршил: 32-ын тойрог Нүүр Ам Судалын Сургуулийн 102 тоот
🧳 Оролцогчид өөрсдийн хэрэглэх хэмжилт хийх шугам зэрэг зүйлсийг бэлтгэж ирэхийг сануулъя.
⸻
📌 Оролцогчид та бүхэн товлосон цагт бэлтгэлтэй, цаг баримтлан хүрэлцэн ирнэ үү.
✨ Та бүхэнд дараагийн шатанд амжилт хүсье!
Хүндэтгэсэн,
Зохион байгуулагч
АШУҮИС – Нүүр Ам Судлалын Сургууль
Orthodontics Student Club
17/03/2026
🦷🎓 НҮҮР АМНЫ ГАЖИГ ЗАСЛЫН УЛСЫН IX ОЛИМПИАД 🎓🦷
📢 ХУГАЦАА, БАЙРШЛЫН МЭДЭЭЛЭЛ
Нүүр Ам Судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулагдах Нүүр Амны Гажиг Заслын Улсын IX олимпиад дараах хугацаа, байршилд зохион байгуулагдана.
📅 Хугацаа:
1-р шат: 2026.03.19-нд 15:00 цагт
2-р шат: 2026.03.20-нд 14:00 цагт
📍 Байршил:
32-ын тойрог Нүүр Ам Судлалын Сургуулийн 102 тоот
📝 Оролцогчид та бүхэн товлосон хугацаанд бэлтгэлээ ханган, цагтаа ирэхийг хүсье.
📌 Нэмэлт мэдээллийг албан ёсны хуудсаар дамжуулан тухай бүр хүргэх болно.
✨ Та бүхэнд амжилт хүсье!
Хүндэтгэсэн,
Зохион байгуулагч
АШУҮИС – Нүүр Ам Судлалын Сургууль
Orthodontics Student Club
10/03/2026
🦷 САЙН ХАРИЛЦАА – САЙН ДАДАЛ
АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн Ёс зүйн сарын үйл ажиллагааны хүрээнд Orthodontics Student Club-ээс оюутан залуусдаа хандан дараах сайн дадлыг хэвшүүлэх уриалгыг гаргаж байна.
Бид мэргэжлийн эмч, эрүүл мэндийн ажилтан болохын хувьд зөвхөн мэдлэг чадвараас гадна ёс зүй, харилцаа, хандлагаараа үлгэрлэх нь чухал юм.
Иймд нийт оюутан залуус та бүхнийг дараах энгийн боловч чухал дадлуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлэхийг уриалж байна. Үүнд:
✅ Мэндэлж, хүндлэх
✅ “Баярлалаа”, “Уучлаарай” гэж хэлж сурах
✅ Шударга байх
✅ Олон нийтийн газар биеэ зөв авч явах
✅ Цаг баримтлах
✅ Хогийг зориулалтын саванд хаях
✅ Электрон тамхи ба утаат тамхи татахгүй байх
✅ Цэвэр цэгцтэй байх
✨ Сайн харилцаа – Сайн хандлага – Сайн эмчийн эхлэл.
Ирээдүйн эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бүр ёс зүйтэй, хариуцлагатай, соёлтой байхыг хамтдаа хэвшүүлье.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ulaanbaatar