Biochemistry MNUMS
Educational Service
АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн
Биохимийн тэнхим хагас зуун жилд /1975-2025/
14/12/2025
АУ-ы магистр Сүржавхлан овогтой ТУЛГАА
Намтрын товчоон
Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн.
Суралцсан байдал:
- 2011 онд БУГС-тай 14-р сургууль,
- 2018 онд АШУҮИС-ийн Био-АС-ийг Био-Анагаах судлаач, молекул биологич мэргэжлээр “Шалтгаан тодорхойгүй эпилепсийн үед SCN1A генийн полиморфизмыг судалсан дүн” сэдэвт судалгааны ажлыг хэлэлцүүлэн бакалаврын зэрэг хамгаалсан.
- 2019-2020 онд АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтэд Био-Анагаахын мэргэшсэн мэргэжилтнээр,
- 2021-2022 онд АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтэд Анагаахын молекул биологич мэргэжлээр төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн.
Боловсролын зэрэг:
- 2022 онд “Шалтгаан тодорхойгүй эпилепситэй гэр бүлд SCN1A генийн c.530G>A, SLC6A1 генийн c.863C>T мутациудыг тодорхойлсон дүн” сэдвээр АУ-ы магистрын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 2018-2019 онд Мон-Медикал клиникийн эмнэлэгт Лабораторийн эмчээр,
- 2019-2023 онд АШУҮИС, МЯЭ-ийн Эмнэлзүйн Төв Лабораторид Био-Анагаахын мэргэжилтнээр,
- 2023 оны 2-р сараас АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхимийн багшаар ажиллаж байна.
АУ-ы магистр С.Тулгаа нь SCOPUS-д бүртгэлтэй олон улсын сэтгүүлд 1, дотоодын сэтгүүлд 8 эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний хуралд 6, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 19 судалгааны ажлаа хэлэлцүүлэхээс гадна хамтран зохиогчоор 9 гарын авлага бүтээсэн байна. 2024 онд LANGE цувралын "Үлэмж зураглал" Анагаах ухааны биохими, 2025 онд Elsevier компанийн "Эмнэлзүйн биохими" зэрэг сурах бичгүүдийг олон улсын зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр, орчуулагчийн багийн гишүүнээр ажилласан. Багшлах хугацаандаа 2 бакалаврын дипломын ажил удирдаж, 1 бакалаврын дипломын ажлын шүүмж тус тус бичсэн байна. Түүнчлэн анагаахын оюутнуудын дунд зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурлуудад оюутан залуусыг удирдан 9 эрдэм шинжилгээний бүтээлийг илтгэл хэлэлцүүлсэн байна.
Төсөлт ажлын хүрээнд АБНЭУ-ын Абу-Даби дахь Нью-Йоркийн Их сургуультай хамтарсан “Genetic and Microbiome Variation Associated with Lipids and Lipid Metabolism in the Mongolian Population” олон улсын төслийн гүйцэтгэгчээр, ЭЗХЯ, ШУТС-ийн суурь судалгааны “Агаарын бохирдлын үед хүний бие чөлөөт радикал үүсэлт, антиоксидант тогтолцооны алдаглыг үнэлэх нь”, “Саркопенитэй Монгол настангуудад бодисын солилцооны зарим үзүүлэлт болон мэдрэл булчингийн биомаркеруудыг судлах нь” төсөлт ажлын гүйцэтгэгчээр, ахисан түвшний “Удамшлын шалтгаант эпилепситэй гэр бүлийг молекул генетикийн аргаар судлах нь”, “Хүүхдийн шүлсний найрлаганд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг судлах нь” төсөлт ажлын гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байна.
Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбооны гишүүнээр (2024 оноос), Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбооны Гүйцэтгэх захирлаар (2025 оноос), “Монголын анагаахын биохимийн нийгэмлэг”-ийн гишүүнээр (2024 оноос) ажиллах хугацаандаа “ХҮРЭЛТОГООТ-2024, 2025” ЭШХ-ын Анагаах ухааны салбар хуралдааны зохион байгуулагчаар ажилласан байна. 2022 онд ЭМЯ-ны ЖУУХ, 2025 онд БЯ-ы ЖУУХ бичгээр шагнагдаж, МЗЭХ-ны 2025 оны "АНАГААХ УХААНЫ САЛБАР"-ын шилдэг залуу судлаачаар шалгарсан.
13/12/2025
АУ-ы доктор Чинбат овогтой ОДГЭРЭЛ
Намтрын товчоон
Говь-Алтай аймагт төрсөн.
Суралцсан байдал:
- 2000 онд 33 дунд сургууль
- 2006 онд ЭМШУИС-ийн Анагаахын сургуулийг Хүний их эмч
- 2007-2009 онд ЭМШУИС-ийн МДИ-д Дотрын эмч
- 2009 онд ЭМШУИС-ийн МДИ-д Гериатрийн эмч
- 2012 онд БНСУ-ын Самсунг нэгдсэн эмнэлэг, Гастроэнтерологи эмч,
- 2025 онд АШУҮИС-ийн Төгсөлтийн дараах сургалтын албанд Бөөр судлалын төрөлжсөн мэргэшил тус тус эзэмшсэн
Боловсролын зэрэг:
- 2010-2012 онуудад АШУҮИС-д “Ахмад настны хоол тэжээлийн дутагдлыг судалсан дүн-Хэвтэн эмчлүүлэгчийн жишээ дээр” сэдвээр Биохимийн тэнхимд АУ-ы магистрын зэрэг хамгаалсан.
- 2018-2025 онд АШУҮИС-ийн Эрдмийн сургууль “Хүнсний үйлдвэрлэлийн дагавар бүтээгдэхүүнээс богино долгионы үйлчлэлтэйгээр ялган авсан олигосахаридын биологийн зарим үйлдлийг тодорхойлсон дүн” сэдвээр Биохимийн тэнхимд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 2006-2023 онд Геронтологийн үндэсний төвд мэргэжилтэн, гериатр эмч, албаны дарга,
- 2023-2024 он Улаанбаатар мед нэгдсэн эмнэлгийн амбулторийн эрхлэгч эмч
- 2018-2024 он хүртэл АШУҮИС, БиоАС, Биохимийн тэнхимд гэрээт багш,
- 2025 оны 10-р сараас АШУҮИС, Био-АС, Биохимийн тэнхимд багшаар ажиллаж байна.
АУ-ны доктор Ч.Одгэрэл нь АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологийг дэмжих сангийн санхүүжилтээр “Улаан буудайн дайвар бүтээгдэхүүнээс пребиотик үйлдэлтэй олигосахарид ялгах технологи боловсруулах судалгаа” (2016/06-2022/13), “Саркопенийн маркерийн насжилттай холбон судалсан нь”, “Үйлдвэрлэлийн хаягдал бүтээгдэхүүнээс цэвэршүүлсэн ксилоолигосахаридын эмнэлзүйн болон дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа” зэрэг төсөлт ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байна. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй “6-7 настай хүүхдийн бие бялдарын онцлог, биохимийн зарим үзүүлэлтийг тодорхойлох нь” сэдэвт төсөлт ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.
АУ-ны доктор Ч.Одгэрэл нь олон улсын сэтгүүлд 5 дотоодын сэтгүүлд 11 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож 11, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 14 судалгааны илтгэл хэлэлцүүлсэн байна. Хамтран зохиогчоор 1 ном, 12 гарын авлага туурвисан. Эмнэлзүйн 8 удирдамж, 1 стандарт боловсруулж батлуулсан байна. Ажиллах хугацаандаа 1 бакалаврын дипломын ажил удирдсан. 5 магистрын дипломын ажлын шүүмж бичсэн. Монголын Анагаахын Биохимийн Нийгэмлэг 2024 оноос, Насжилт судлал, Настны эмгэг судлалын нийгэмлэгийн гишүүн, нарийн бичгээр 2007 оноос, 2022 оноос Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүнээр, 2023 оноос Монголын Ахмадын Хорооны удирдах зөвлөлийн орон тооны бус гишүүнээр тус тус ажиллаж байна. 2015 онд ЭМЯ-ны Хүндэт жуух, 2020 онд онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2023 онд “Хөдөлмөрийн хүндэт медиал”-иар тус тус шагнагдсан.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the university
Telephone
Website
Address
АШУҮИС, Төв байр 414 тоот
Ulaanbaatar
14210
Opening Hours
| Monday | 08:00 - 18:00 |
| Tuesday | 08:00 - 18:00 |
| Wednesday | 08:00 - 18:00 |
| Thursday | 08:00 - 18:00 |
| Friday | 08:00 - 18:00 |