MN JOIN LLC

MN JOIN LLC

Share

explosives-blasting-drilling

31/03/2026

📌📌📌ХАБЭА-н сарын аян эхэллээ
Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.

🔰🔰🔰Энэ хүрээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх, ажилтнуудын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлд олон улсын хэмжээнд арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.

📊📊📊ОУХБ-аас 2026 оны ХАБЭА-н сарын аяныг “Ажлын байранд нийгэм‑сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!” уриан дор зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын байрны эерэг уур амьсгал онцгой ач холбогдолтой болоод байна.

“МНЖОЙН” ХХК нь энэхүү уриатай уялдуулан “Аюулгүй ажлын байр, эрүүл орчин” сэдвийн хүрээнд ХАБЭА-н сарын аяныг зохион байгуулж,

📍Аюул, эрсдэлийг илрүүлэх,
📍Мэдээлэх, арилгах,
📍Журмын мөрдөлтийг сайжруулах,
📍Сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлэхэд
📍Ажилтнуудын мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

📢📢📢Иймд ажилтан, хамтран ажиллагч байгууллагууд та бүхнийг ХАБЭА-н соёлыг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

31/12/2025

Эрхэм харилцагч, түншүүд болон "МНЖОЙН" ХХК-ийн үнэт зүйл болсон нийт ажилтнууддаа🌟🌟🌟
2025 он бидний хувьд хамтын ажиллагаа, итгэлцэл, амжилт бүтээлээр дүүрэн он байлаа.
Та бүхний дэмжлэг, итгэл бидний хамгийн үнэт хөрөнгө байсаар ирсэнд гүн талархал илэрхийлье.
Шинэ ондоо
Аз жаргал, амжилт бүтээл, хөгжил дэвшилээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!🎆🎆🎆
Хамтдаа илүү ихийг бүтээж, илүү өндөрт хүрэх болтугай.

28/08/2025

🛤 Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад “МНЖОЙН” ХХК оролцож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар тогтоолоор “Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” шийдвэрийг баталсан билээ.
Уг тогтоолын дагуу 102.5 км урттай салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хөшигийн хөндийд албан ёсоор эхэлсэн бөгөөд энэхүү төслийн хүрээнд “МНЖОЙН” ХХК нь төмөр замын суурийн ухмалд өрөмдлөг, тэсэлгээний ажлыг хариуцан гүйцэтгэж байна.
Манай хамт олон мэргэжлийн өндөр ур чадвар, орчин үеийн техник технологи, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээд түвшинд байлгахыг зорин ажиллаж байна.

Photos from MN JOIN LLC's post 02/06/2025

"МНЖОЙН" ХХК-ийн Нийгмийн Хариуцлагын Хүрээнд Хэрэгжүүлж буй Ойн Төгөл Бүтээх Санаачилга🌳🌳🌳

"МНЖОЙН" ХХК нь 2023 оноос эхлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр мод, модлог ургамал тарих ажлыг тогтмол зохион байгуулж байна. Энэхүү санаачилгын хүрээнд өнөөдрийг хүртэл нийт 2000 гаруй мод, бут сөөг тарьж, компанийн нэрэмжит ойн төгөл-ийг амжилттай байгуулжээ.👏🤗

Бид зөвхөн мод тарих төдийгүй, тэдгээрийг ургуулах, арчлан хамгаалах, урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа нь онцлог юм. Үүний нэг тод жишээ бол шинээр байгуулсан ойн төгөлд иж бүрэн автомат усалгааны систем суурилуулсан явдал юм. Энэхүү систем нь мод бүрийг алгасалгүй, тэгш хэмжээгээр услах боломжийг бүрдүүлж, ургамлын өсөлт хөгжилд эерэгээр нөлөөлж байна.🌱🌿🌳

Усалгааны систем нь газар дээр байрлуулсан хоолойн сүлжээгээр дамжин мод бүрийн үндэс рүү чиглэсэн байдлаар зохион байгуулагдсан бөгөөд энэ нь усны нөөцийг хэмнэх, үр ашигтай зарцуулах, мөн ажиллах хүчний ачааллыг бууруулах давуу талтай. Ийнхүү МНЖОЙН ХХК нь байгаль орчны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, ирээдүй хойч үедээ ногоон орчныг өвлүүлэн үлдээх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсаар байна.📈📈📈

#ТэрбумМод #Ногоонирээдүй

Photos from OBSERVE Consulting Mongolia's post 13/05/2025

Манай компани нь үйл ажиллагаандаа Олон улсын Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандарт, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO45001:2018 стандарт, Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандартуудыг хэрэгжүүлэн мөрдлөг болгон ажиллаж байна.
Эдгээр стандартуудыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх нь компанийн тасралтгүй хөгжлийн тулгуур байдаг тул бид ажилтнуудаа сургаж, менежментийн тогтолцоогоо бэхжүүлэхэд онцгой анхаарч байна.
Иймд OBSERVE Consulting Mongolia компанийн "Нэгдмэл менежментийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх нь" багц сургалтад ажилтнуудаа амжилттай хамрууллаа.

Want your business to be the top-listed Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Ulaanbaatar
17030