Erchim Engineering LLC
Engineering, Procurement, Construction and Management
18/03/2023
“УХААЛАГ ХЭРЭГЛЭГЧ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО
Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас жил бүр зохион байгуулдаг 3 дугаар сарын 15-ны өдрийг тохиолдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын амины орон сууцны инноваци хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо хамтран
“Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” сэдэвтэй нээлттэй өдөрлөгийг “Эрх чөлөөний талбай”-д зохион байгууллаа.
Өдөрлөгөөр эрчим хүчний хэмнэлттэй олон сайхан технологи, шийдлүүдийг хэрэглэгчдэд танилцуулсан үр дүнтэй сайхан өдөрлөг боллоо.
Манай компани СЭХ-г ашиглаж хэрхэн ОРЛОГОТОЙ АОС тай болох шийдлийг хэрэглэгчдэд танилцууллаа
30/01/2023
Манай инженерүүд "Эрчим хүчний хүчний хэмнэлттэй АОС барих" гүйцэтгэгчийн сургалтанд сууж БАТЛАМЖ-аа гардан авлаа.
Сайхан үр дүнтэй сургалт зохион байгуулсан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.
16/06/2022
ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭН-тэй ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, Эрчим Инженеринг ХХК-ийн хооронд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх, тийнхүү бэлтгэсэн мэргэжилтнүүдийг цаашид Эрчим Инженеринг ХХК-д дадлагажуулах, ажиллуулах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах, оюутан залууст зориулж семинар, лекц хийх, хамтарсан судалгаа, төслийг хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.
Санамж бичгийг Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Д. Гантуул болон Эрчим Инженеринг ХХК-н компанийн Ерөнхий захирал М. Батболд нар үзэглэв.
Ёслолын ажиллагааны үеэр талууд IEC, IEEE стандартуудыг Монгол улсад нэвтрүүлэх, Цахилгаан Электроникийн инженерчлэл, Барилга болон Механик инженерчлэлийн чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.
Өнөөдрөөс эхлэн 2 оюутан үйлдвэрлэлийн дадлага хийж эхэллээ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
UB Tower, 1402, Manlaibaatar Damdinsuren Street, Bayanzurkh District
Ulaanbaatar
13374
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |