AutochemLLC

AutochemLLC

Share

08/12/2025

Автохим ХХК нэрийн өмнөөс босч уралддаг Шархүү Гомбодорж #68 2025 оны Улсын аварга боллоо.

Түүний хувьд ийнхүү Улсын аваргаар 8 дахь удаагаа тодорч байгаа ба түүний араас
24 Д.Болдбаатар/МУГТ/ аварга 6 удаа,
36 Л.Ариунболд 2 удаа,
50 Э.Батнайрамдал 1 удаа

тус тус хүртэж байсан юм.

Нийт үнэнч фанатууд болон механикийн багийханд нь, Аварга даа халуун баяр хүргэе ээ!!!

Аваргууд авто спорт аялалын клуб
Гомбодорж Шархүү

2025 ОНЫ УЛСЫН АВАРГА | Шархүүгийн ГОМБОДОРЖ

МАМХ-ны 2025 оны төлөвлөгөөт 11 удаагийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн 11 удаагийн уралдаанд нийт 150 гаруй тамирчид гараанд гарч өрсөлдсөнөөс 63 тамирчин оноо хүртсэн байна. Тэдний дундаас уламжлал ёсоор ТОП-12 тодорч дараах 12 тамирчин ирэх жилийн холбооны календарын хуудсууд дээр хэвлэгдэн гарах нь ээ.

Энэ жилийн улсын аваргаар Аваргууд клубын тамирчин спортын мастер 68 хувийн дугаартай Шархүүгийн Гомбодорж 222 оноогоор тодорлоо. Танд халуун баяр хүргэе!!!

Ш.Гомбодорж нь 2025 онд:
1. Төмөрт хүлэг Мастер кросс - Алт
2. Чингис Мастер кросс - Алт
3. Power Мастер кросс - Алт
4. Мөнгөн шонхор Мастер кросс - Хүрэл
5. Соёмбо Мастер кросс - Хүрэл
6. АРА Мастер кросс - Хүрэл
7. Автохим Мастер кросс - 5 дугаар байрд орсон амжилтыг тус тус үзүүллээ.

Түүний хувьд ийнхүү Улсын аваргаар 8 дахь удаагаа тодорч байгаа ба түүний араас МУГТ 24 Д.Болдбаатар аварга 6 удаа, 36 Л.Ариунболд 2 удаа, Э.Батнайрамдал 1 удаа тус тус хүртэж байсан юм.

Нийт тамирчиддаа ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!!!

Жич: Нийт тамирчдын онооны хүснэгтийг сэтгэгдэл хэсгээс харна уу.

14/12/2024

Монголын Авто Мастеруудын Холбоо -MAF Official Шархүү Гомбодорж #68 VX Motors LLC

Want your business to be the top-listed Autos & Automotive Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Баянгол дүүрэг 20 дугаар хороо Автохим ХХК
Ulaanbaatar

Opening Hours

Tuesday 11:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00