MyGenes Report

MyGenes Report

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from MyGenes Report, Ulaanbaatar.

13/06/2023

Манай тайлан нь хувь хүн өөрийгөө танин мэдэх, авъяас чадвараа илрүүлэх, мэргэжлээ сонгох, хичээллэвэл зохих спортын төрөл болон хоббигоо сонгох зэрэгт тусална. Бидэнтэй холбогдох утас 91114367 99075789

18/05/2023

🌟ТА ТАРХИ БОЛОН ХУРУУНЫ ХЭЭ ХООРОНДОО ЯМАР ХАМААРАЛТАЙГ МЭДЭХ ҮҮ??🧠

🤱Эхийн хэвлийд ураг бүрэлдэх 10-дахь долоо хоногт тархи болон хурууны хээ үүсэж эхэлдэг ба энэ 2 эрхтний ажиллагаа өөр ч гэлээ хоорондоо хамааралтайг батлах олон эрдэмтдийн туршилт судалгаа байдаг байна.

🧠Үүний нэг нь "Anencephaly" гэх ургийн өвчнөөр тайлбарладаг ба энэ нь ургийн тархи болон гавлын яс нь бүрэн хөгжөөгүй эсвэл гүйцэт боловсорч амжихгүй төрөх өвчин юм. Энэхүү өвчтэй төрсөн хүүхдүүдийн нийтлэг шинж нь тархигүй эсвэл тархи бүрэн хөгжиж амжилгүй төрсөн хүүхдүүдэд хурууны хээгүй тохиолдол их байдаг нь эрдэмтэн судлаачдыг тархи болон хурууны хээн хамаарлыг судлахад хүргэсэн байна.

✋Энэхүү шинжлэх ухааныг "Dermatoglyphics" гэж нэрлэдэг ба хурууны хээг голчлон судлах шинжлэх ухаан юм. 18 дугаар зуунаас эхлэн энэ шинжлэх ухаан нь судлагдаж буй шинжлэх ухаан нь тархины бүтэц байдлаас хамааран хүний хурууны хээ өөр хоорондоо адилгүй хэлбэр дүрс, нугаламтай байдаг гэсэн дүгнэлтэд олон эрдэмтэд санал нэгддэг байна.

☝Иймд та өөрийн тархины чадвар чадамж, өөрийнхөө тухай илүү мэдэхийг хүсвэл манайд хандан дэлгэрэнгүй болон стандарт тайлан тестэд хамрагдан өөрийгөө илүү мэдэж чадвараа нээн илрүүлэхэд тань бид туслах болно.

📌Та өөрийн цаг завийг хэмнэх үүднээс 99075789 болон 91114367 дугаараар холбогдон цаг авч үйлчлүүлээрэй.

📌Хаяг: Сансарын Емарт дэлгүүрийн урд байрлах Чингис зочид буудлын 4 давхарт 410 тоот оффис "MyGenes Report"

27/04/2023

🔴🟠🟡ТЕМПЕРАНМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?🟥🟧🟨

🧠🫀Хүн бүр бие биеэсээ царай, өндөр, биеэр ялгаатай байдагтай адил хүний сэтгэл зүй, аливааг хүлээн авах чадвар өөр байдаг. Зарим хүмүүс хажууд суух танихгүй нэгэнтэй урт удаан яриа өрнүүлэх сонирхолтой байдаг бол аль болох хүнтэй харилцахаас зайлсхийх нэгэн ч байдаг.

😡😄Тэгвэл ТЕМПЕРАНМЕНТ нь таны зан араншин сэтгэл зүйн байдалд чухал нөлөө үзүүлдэг томоохон хүчин зүйл юм. Энэхүү ойлголт нь манай эриний өмнөх 4 дүгээр зуунд Грекийн сэтгэгч Хиппократ нь аливаа хүний үйлдэл зан авир нь 4 төрлийн Темперанменттэй холбоотой байдаг хэмээн тайлбарсанаар эхэлсэн байдаг.

🌈Тус 4 төрлийн Темперанмент нь
-САНГВИНИК
-ФЛЕГМАТИК
-ХОЛЕРИК
-МЕЛАНХОЛИК хэмээн 4 ангилан хуваадаг.

🟥-САНГВИНИК
Тус үг нь латин хэлнээ цус хэмээн орчуулагддаг ба энэ төрлийн хүмүүс нь илүү өөдрөг, нийгэмшсэн, идэвхтэй хэмээн тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл сангвиник темперанменттэй хүмүүс нь яриа хөөрөө сайтай, нөхөрсөг, уран сайхны мэдрэмж өндөр байдаг ч аливаад хайхрамжгүй, эмх замбараагүй, хурдан уйдах хандлагатай байдаг.

🟩-ФЛЕГМАТИК
Энэхүү темперанмент нь сэтгэл хангалуун, тайван, тухтай байдлыг илэрхийлдэг. Энэ төрлийн хүмүүс илүү нягт, удаан, аливаа өөрчлөлт шинэчлэлд дасан зохицохдоо удаан хүмүүс байдаг байна. Аливаа асуудлыг бодож нягталж шийдвэрлэдэг давуу талтай ч хэтэрхий удаан байдал нь сул тал болдог.

🟨-ХОЛЕРИК
Грек хэлний цөс гэсэн үгнээс гаралтай ба энэ төрлийн хүмүүс нь цөстэй буюу хурдан уурладаг аливаад хурдан хариу үйлдэл үзүүлдгээрээ онцгой. Түүгээр ч зогсохгүй бусдаас илүү амбицтай, догдлолтой хүмүүс байдаг.

🟦-МЕЛАНХОЛИК
Хэдийгээр та магадгүй дээрх 3 төрлийн олонтоо сонсож байгаагүй ч энэ төрлийн темперанментийг сонсож байсан байх. Хүмүүс меланхоли, меланхолик гэдгээр удаан, гунигтай гэсэн өнгө аяс утгуудыг илэрхийлдэг бол энэ төрлийн хүмүүс нь анхаарал болгоомж өндөр, дуу муутай, аливаад илүү аналитик талаас ханддаг байна.

🌟Та өөрийнхөө ямар темперанменттэй гэдгээ мэдэхийг хүсвэл манайд хандан тайлангаа гаргуулж өөрийгөө илүү таних мэдэх боломжтой.

🏢Манай хаяг: №410, 4 давхар, Чингис зочид буудал, Улаанбаатар хот
📱Холбогдох утас: +976 91114367 +976 99075789

Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 12:00 - 17:00