itravel.mn
Хариуцлагатай аялал жуулчлалын төлөө
18/04/2026
16/04/2026
#УРИЛГА ▶️ Тур оператор компани болон хөтөч нар маань маргааш очиж үүнийг сонирхоорой. Ийм нэг газар энэ жилээс жуулчдад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэжээ.
Хэзээ: 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, 17 цагт /Баасан гараг/
Хаана: Skywing Center /Зайсан/
--------------
Тус өдрийн танилцуулах арга хэмжээний Хөтөлбөрт:
- “Melodies of the Sky” Ардын Урлагийн Тоглолт /Ардын хөгжим, Монгол ардын үндэсний бүжиг, Уран нугаралт, Уртын дуу, Морин хуурын үзэсгэлэн гэх мэт бусад/
- Фото зургийн үзэсгэлэн
- Уран бичвэрийн үзэсгэлэн
- Худалдаа, үйлчилгээний хэсэг
- Соёлын хэсэг
🤝 Аялал жуулчлалын байгууллага, хөтөч болон хамтран ажиллах байгууллагууд очих боломжтой. ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
94089777 дугаарт нь холбогдоод бүртгүүлэх боломжтой
05/04/2026
https://www.itravel.mn/news/37
Жуулчдад зориулсан үндэсний урлагийн тоглолтын хуваарь Цагаан лавай чуулгын жуулчдад зориулсан ардын урлагийн "NOMADIC LEGEND" тоглолтын 4-р сарын хуваарь гарлаа
27/03/2026
Аялал жуулчлалын хөнгөлөлттэй зээлээс жуулчны урсгалыг бодитоор бүрдүүлдэг тур оператор компаниуд энэ хүрээнээс үндсэндээ гадуур үлджээ. Яагаад? ...
Аялал жуулчлалын бодлогын орхигдсон гол хэсэг - Тур оператор
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор 6 хувийн хүүтэй, 72 сар хүртэл хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр танилцуулж байна. Энэ нь салбарт бодит дэмжлэг болох боломжтой ч, зээлийн чиглэлийг харахад нэг чухал зөрүү ажиглагдаж байна.
Тус хөтөлбөр нь зочид буудал, жуулчны бааз, авто зам дагуух үйлчилгээ, авто болон агаарын тээвэр зэрэг жуулчин хүлээн авах дэд бүтцэд төвлөрч байна. Харин жуулчны урсгалыг бодитоор бүрдүүлдэг тур оператор компаниуд энэ хүрээнээс үндсэндээ гадуур үлджээ. Энэ нь зөвхөн санхүүжилтийн асуудал бус, аялал жуулчлалын салбарын бүтцийг бодлогын түвшинд бүрэн тусгагдаагүй байгааг илтгэнэ.
Аялал жуулчлалыг ерөнхийд нь гурван үе шаттайгаар авч үзэж болно. Нэгдүгээрт, тухайн улс руу зорчих сонирхол, эрэлтийг бий болгох. Хоёрдугаарт, тэр сонирхлыг бодит аялал болгон хувиргах — бүтээгдэхүүн боловсруулах, маршрут төлөвлөх, олон улсын борлуулалт хийх. Гуравдугаарт, жуулчин ирсний дараах үйлчилгээ — байр, тээвэр, дотоод зохион байгуулалт.
Монголд гурав дахь шат илүү харагддаг учраас салбарын гол анхаарал дэд бүтцэд төвлөрөх хандлага ажиглагддаг. Харин эхний хоёр шат буюу эрэлт бий болгох болон борлуулалтын хэсэг бодлогын анхаарлаас гадуур үлдэх нь түгээмэл. Эдгээр эхний хоёр шатыг гүйцэтгэж, олон улсын зах зээлээс жуулчны урсгалыг бүрдүүлдэг гол тоглогч нь гадаад жуулчин хүлээн авах чиглэлээр ажилладаг inbound тур оператор компаниуд юм. Жуулчны урсгал нь судалгаа, маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, олон улсын түншлэл дээр тулгуурлан бий болдог бөгөөд энэ процессыг нэгтгэж, бодит аялал болгон хэрэгжүүлэх нь тур операторын үндсэн үүрэг юм. Нэг жуулчин Монгол Улсад ирэхэд түүний зарцуулалт бүхэлдээ дотоодын эдийн засагт орлого болон үлддэг. Харин энэ урсгалыг эхлүүлэх, тогтвортой хадгалах нь тур операторын үйл ажиллагаатай шууд холбоотой. Иймээс аялал жуулчлал нь зөвхөн дэд бүтцэд тулгуурласан салбар бус, харин жуулчны урсгал дээр тогтдог систем юм. Хэрэв урсгал байхгүй бол буудал, баазын ашиглалт буурч, тээврийн үйлчилгээ сул зогсож, хийгдсэн хөрөнгө оруулалтын өгөөж буурна.
Энэ нөхцөлд бодит байдал дараах байдлаар харагдаж байна:
- Жуулчин хүлээн авах хэсэг дэмжигдэж байна,
- Жарин жуулчин авчирдаг хэсэг дэмжлэггүй үлдэж байна.
Монгол Улс жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа бол энэ зорилт зөвхөн дэд бүтэц нэмэх замаар биелэхгүй. Жуулчны урсгалыг бий болгодог хэсэг бодлогын хүрээнд багтахгүй тохиолдолд өсөлт удаашрах, эсвэл хүлээлтэд хүрэхгүй байх эрсдэл үүснэ. Өөрөөр хэлбэл, жуулчин хүлээж авах бэлтгэл нэмэгдэж байгаа ч, тэр жуулчныг авчрах систем нь энэ удаагийн дэмжлэгийн хүрээнд үлдсэнгүй. Түүнчлэн тур оператор компаниудын хувьд зөвхөн борлуулалт бус, өдөр тутмын үйл ажиллагааны орчин, технологи, ажлын байрны нөхцөл нь хүний нөөцийг тогтвортой хадгалах чухал хүчин зүйл байдаг ч энэ төрлийн зардал, хөрөнгө оруулалт мөн адил бодлогын хүрээнд тусгагдсангүй.
Иймд аялал жуулчлалыг дэмжих энэхүү зээлийн бодлого нь салбарын бодит бүтцийг бүхэлд нь хамарч, жуулчны урсгалыг бий болгодог тур оператор компаниудыг мөн адил хамрах шаардлагатай байна.
Аян Трэйвел ХХК-ийн захирал Ч.Батзаяа
Batzaya Photography
www.itravel.mn
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar
14200