B Knowledge
Зэллэж нисээд, зээглэж буугаад амгаланг мэдэрлээ ч
Зэрвэс бодлын эхэнд Эх орон минь байдаг
03/05/2026
Засгийн газар 1072 хувьцааг өвлүүлэх эрхийг нээлээ
Иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг “Эрдэнэс Монгол” нэгдэл Засгийн газрын өнөөдрийн (2026.04.29) хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ
Засгийн газар 1072 хувьцааг өвлүүлэх эрхийг нээснээр 2012 оноос хойш нас барсан 132.692 хувьцаа эзэмшигчийн 111.2 сая ширхэг хувьцааг ар гэрийнхэн нь өвлөн авах боломжтой боллоо. Дээрх нас барсан иргэдийн эзэмшиж байсан хувьцааны ногдол ашиг болох 66.4 тэрбум төгрөг Төрийн сангийн дансанд хадгалагдаж байна.
Өвлүүлэх эрхийг нээсэн Засгийн газрын тогтоол 2026.06.01-ний өдрөөс мөрдөгдөнө. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг ийнхүү шийдвэрлэлээ.
1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой 10 гаруй жил яригдсан асуудлыг гацаанаас чөлөөллөө
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar