MARS Club

MARS Club

Share

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Радиологийн тэнхимийн дэргэдэх MARS оюутны клуб

11/05/2026

ТАЛАРХАЛ. Энэ жилийн аяны хүрээнд нийт 22кг хувцсыг 4/6-4/17 ний өдрүүдэд амжилттай цуглуулж, 5/4ний өдөр СЭМҮТ-ийн Хамт олондоо хүлээлгэн өглөө. Энэ жилийн аянд маань идэвхтэй оролцож, Нийгэм, Байгаль орчиндоо ээлтэй замыг сонгосон нийт хандивлагсдадаа БАЯРЛАЛАА.

07/04/2026

“DISCOVERY 2026” 🌏📚🔍
АШУҮИС-ийн АУС-ийн Радиологийн дэргэдэх Судлаач оюутны “MARS” клубээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Анагаахын их дээд сургууль, коллежуудын оюутнуудын дунд тогтмол зохион байгуулдаг “DISCOVERY” үндэсний эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 5-р сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

📌Хамрах хүрээ:
Монгол улсын нутаг дэвсгэр дээр анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх их сургууль, коллежуудын оюутан залуус

📌Зохион байгуулагдах газар:
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль “Оюутан Соёлын Төв”

📌Зохион байгуулагдах хугацаа:
2026 оны 5-р сарын 1-ний өдөр

📌Хураангуйг хүлээн авах хугацаа:
2026 оны 4-р сарын 19-ний өдрийн 23:59 хүртэл

📌Бүртгэлийн хураамж: 25’000 төгрөг
(Худалдаа Хөгжлийн Банк - 450025670)
(IBAN - MN360004000450025670)

📌Бүртгэл болон бусад мэдээллийг 19:00 цагаас өмнө 8887-0440 8686-8886 дугаараас лавлана уу.

Та бүхэнд амжилт хүсье!🤗

Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar