LikeMedee.mn

LikeMedee.mn

Share

www.LikeNews.mn Өдөр тутмын мэдээллийн сайт

12/02/2026

Threads-ийн тренд пост: БИ ҮНЭХЭЭР Л УЛНЫХ

Би өөрийгөө жирийн л нэг иргэн гэж бодож явсаар, өнгөрсөн намар ажлын шугамаар төрийн нэг тусгай хүлээн авалтад оролцох шаардлагатай болсон юм. Тухайн үед энэ нь дипломат уулзалт, эсвэл олон улсын албан ёсны арга хэмжээ байх гэж огтхон ч төсөөлөөгүй.

Хотын төвөөс зайдуу, тусгай хамгаалалттай бүсэд байрлах, төрийн ордонтой дүйцэхүйц том, тансаг барилга угтсан. Төв хаалгаар бус, бараг 200 орчим метр тойрч, уулын бэлээр замаар орж, доод давхар буюу B1-ээр нэвтэрлээ. Турк хамгаалагчид хатуу шалгалт хийж, яг л кинон дээр гардаг шиг орчин угтсан.

Дотор нь урт коридорууд, ажилчид бүгд тусгай хувцастай, доод давхарт хооллож, биеэ засаж, хувцсаа сольдог системтэй. Дээрээ гарч хүлээн авах танхимд ороход англиар ярьж, халуун вино барьж угтан, welcome music эгшиглэж, улаан хивсэн дээгүүр алхана. Харсан хүн дипломат арга хэмжээ гэж эндүүрмээр.

Гэвч үнэндээ энэ нь олон улсын уулзалт, форум ч биш байв. Улс төрийн нэр бүхий хүмүүс, тэдний гэр бүл, хүрээллийнхэн, улсад хамгийн их татвар төлдөг гэгдэх топ ААН-үүдийн удирдлагууд, өндөр шагналтай уран бүтээлчид гэх мэт тодорхой хүрээний л хүмүүс оролцдог, хаалттай арга хэмжээ байлаа.

Орчин нь тансаг, хүмүүс нь боловсролтой, соёлтой мэт харагдавч, нэг л хачин мэдрэмж төрнө. Ирсэн зочдыг хүн гэхээсээ илүү “ажиглагдаж буй объект” шиг хандлага мэдрэгдэж, хэд хэдэн хүнээс илт ажиглалтад орсон мэт санагдсан.

Нэг сонин зүйл нь: ус хүртэл жирийн биш. Доод давхрын ажилчид “энд байгаа усыг та нар ууж болохгүй, энэ бол зөвхөн зочдод зориулж онгоцоор авчирсан ус” гэж анхааруулна. Үүнийг сонсоод үнэхээр гайхсан. Дэлхийн брэнд биш мөртлөө ийм ялгавартай хандлага гэж үү?

Тэнд байхдаа бодолд автлаа. Бид үндсэн усаа төвийн шугамтай холбож, гэр хорооллоо дахин төлөвлөж, нийгмийн бодит асуудлаа шийдэх тухай ярих ёстой атал, хэдхэн хүн гадаадаас ус захиалж, улаан хивсний ёслол хийж, хаалттай хүрээнд тансаглаж байна.

Ийм орчинд байж, үнэхээр нийгмийн асуудлыг ойлгож, ард түмний төлөө зөв шийдвэр гаргаж чадна гэж үү?

Энэ бол миний харсан, мэдэрсэн, бодсон бодит туршлага….

Энэхүү постон дунд ороогүй нэг агуулга 😆

Сайдын эхнэр гэх нэг хүүхэн энэ бүсгүйн дэргэд ирэнгүүтээ чихэнд “Чи туфлээ сольчих тэгэх үү? Миний хүлээн авалтыг хямдхан харагдуулаад байна” гэж🙏🙏

За одоо эрхэм хүндэт улныхнаасаа асуух асуулт байна.

1. Энэ хүлээн авалт болсон байшин хаана байдаг вэ?
2. Хэн гэдэг сайдынх вэ?
3. Чи гутлаа соль. Миний хүлээн авалтыг хямдхан харагдуулаад гэж хэлсэн сайдын эхнэрийн нэр хэн бэ?
4. Уух усаа хүртэл онгоцоор гадаадаас авчруулахдаа тулсан тэрхүү сагасан баян гэр бүл тэгэхээр ямар бизнестэй байж болох вэ?
5. Турк хамгаалагчдаар гэрээ мануулдаг сайд хэрвээ байдаг юм бол аль яамны сайд байж болох вэ?
6. Бүх үйлчилгээний ажилтнуудаа формжуулсан гэхээр маш содон сонсогдож байна. Та бүхний хамаатан саднуудаас хэн нэгэн нь тэрхүү айлд ажилласан юм биш биз. Алив хажуудах хүнээсээ асуугаад аль? Сураг нь сонсогдож л таараа?

Жич: Би энд тэндээс пост хулгайлж бичдэг хүн биш л дээ? Гэхдээ жир бусын хэмээн өөрийгөө өргөмжилсөн сайдыг бүр заавал олж мэдмээр санагдаад оруулаад ирлээ.

via Budragchaa Serdamba

Want your business to be the top-listed Media Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Ulaanbaatar