SB Learning Center

SB Learning Center

Share

Тогтвортой санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, төслийн удирдлагаар мэргэшсэн зөвлөх компани

26/05/2025

We are hiring ESG expert on full-time basis for our DFI funded green investment project.

If you are interesting, please contact us at [email protected] by sending your resume.

28/03/2024

We are hiring IT Specialist with the following qualifications and experience:
• University degree in Information technology, Economics, Finance social sciences, or in a relevant field - In the absence of the required academic degree, 2 years of professional experience on top of the 3 years of professional experience in the IT industry;
• Minimum 3 years of experience in application architecture and programming;
• Strong software engineering’s skills,
• Strong data/financial analysis skills,
• A solid understanding of accounting, forecasting,
• Excellent communication skills,
• Computer literacy, strong Excel, and Word skills,
• Working knowledge of Mongolian & English.

Please send your CV to [email protected] if you have an interest.

02/05/2023

Захиалгаа баталгаажуулаад үнэгүй хүргүүлэн аваарай 😇

Photos 21/04/2023

Хөрөнгийн зах зээлийн хамгийн том IPO 🍋

Монголын хамгийн том банк ХААН Банкны IPO ₮336 тэрбумын захиалга авч 183%-ийн гүйцэтгэлтэй хаагдлаа. 🎉

Bigger than bigger!

Төрийн банк, Голомт банк зэрэг системийн нөлөө бүхий банкнуудын IPO-н захиалгын дүн болон гүйцэтгэлийн хувь нь Монголын ХЗЗ дээрх хамгийн хамгийн болоод байсан билээ. Тэгвэл энэ удаад нийт хувьцааныхаа 10%-ийг нэгж хувьцааг нь ₮959-өөр олон нийтэд санал болгосон ХААН Банкны IPO-н захиалгын үр дүн ХЗЗ-д тогтсон дээд амжилтыг бут ниргэлээ. Тодруулбал,

◻️ Илүү олон: Тус банкны IPO-д 31,561 захиалагч оролцсон нь өмнөх системийн банкнуудын IPO-д оролцогчдын нийлбэрээс 13.6% илүүрхэв.

◻️ Хамгийн өндөр: Түүнчлэн ХААН Банкны IPO нийт ₮336 тэрбумын захиалга авсан нь МХБ дээр бүртгэлтэй 10 компанийн IPO-н захиалгын дүнгээс 53.4% илүүрхэж ХЗЗ-д шинэ түүх бичлээ.

💭 Хуваарилалт юу болох вэ?

ХААН Банк нийтэд санал болгож буй хувьцааныхаа 85%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15%-ийг олон нийтэд санал болгосон. Гэхдээ олон нийтээс ₮180 тэрбум буюу төлөвлөгөөт дүнгээс 6.5 дахин их захиалга ирсэн билээ. Тэгэхээр стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга 100% биелж, үлдсэн ₮27.5 тэрбумыг жижиг хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэх аргаар хуваарилах юм.

◻️ Яаж? Нийт хөрөнгө оруулагчийн тоо 30 мянга давсан тул хөрөнгө оруулагчдын ₮300,000 хүртэлх захиалга бүрэн биелж, харин энэ хэмжээнээс давсан захиалгын 11% нь биелэхээр байна.

◻️ Айн? Та тэдний IPO-д ₮10 саяын захиалга өгсөн бол таны захиалгын ₮300 мянга нь 100% биелж, үлдсэн дүнгийн 11% биелснээр нийт ₮1.4 саяын үнийн дүн бүхий хувьцааг эзэмших нь.

Эцэст нь… ХААН Банкны IPO амжилттай болсноор ХЗЗ-ийн үнэлгээ ₮8.5 их наяд болж буй. Нэмээд дараа дараагийн банкнууд IPO хийх үед ХЗЗ-ийн үнэлгээ нэлээд өсөх нь дээ. Заа тэгээд Монголын хамгийн том банкны хувьцаа эзэмшигч болсон хөрөнгө оруулагчдадаа баяр хүргэе.

Want your business to be the top-listed Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Meru Tower, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar